С.Эрдэнэ: Ардчилсан нам сүүдрийн парламентаа байгууллаа | News.MN

С.Эрдэнэ: Ардчилсан нам сүүдрийн парламентаа байгууллаа

С.Эрдэнэ: Ардчилсан нам сүүдрийн парламентаа байгууллаа

С.Эрдэнэ: Ардчилсан нам сүүдрийн парламентаа байгууллаа

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар эрх баригч МАН-д хяналт тавих сүүдрийн парламент байгуулж буй талаар өнөөдөр /2022.10.06/ мэдээлэл хийлээ. 


"АН-ЫН БҮЛГЭЭС ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛД АЛБАН БИЧИГ ИЛГЭЭНЭ"

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Ардчилсан намын бүлгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан бичиг илгээж байна. Улс орны өмнө нэн хариуцлагатай үе ирлээ. Үнийн өсөлт дийлдэхгүй, ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байна. Гэтэл 2023 оны улсын төсөв бялуурсан, нөгөө л сайд дарга нараа тэжээсэн төсөв баталлаа. УИХ-ын Засгийн газарт тавих хяналт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байхгүй болсон.

Цаашдаа УИХ хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо. Засгийн газар ямар ч хяналтгүй их мөнгө зарцуулж, үр дүнгүй ажиллаж байна.

Өнгөрсөн зун дайныг өдөөсөн ОХУ-ын цэргүүдтэй хамтарсан бэлтгэл хийж, ард түмнийг айдас түгшүүрт автууллаа. Мөн Алс дорнодод монгол цэргүүдийг аваачиж, цэргийн сургуулилалт хийлээ. Монгол Улс дайныг эсэргүүцдэг. Гэтэл ОХУ-тай хамтран цэргийн сургуулилалт хийсэн нь буруу. Энэ талаар тайлбар шаардаж байна. Мөн эв нэгдэл хамгийн чухал. Гэтэл Ардчилсан намын бүлгийг хоёр хувааж, манай нөхдүүдийг ашиглан хагарал үүсгэлээ. Ардчиллын үнэт үйл бол Монгол Улсын Үндсэн хууль юм.

"ҮНДЭСНИЙ БОДЛОГЫН ХОРООНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНЫ НЭЭЛТИЙГ АРАВДУГААР САРЫН 13-НД ХИЙНЭ"

-Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:

-Ардчилсан нам болон МҮАН нэгдэж, өчигдөр санамж бичигт гарын үсэг зурсан. Үзэл санаа үнэт зүйл нэгтэй хоёр нам тодорхой хугацааны дараа нэг улс төрийн хүчин болж ажиллах тохиролцоонд хүрлээ. Нийгэм, эдийн засаг, улс төрийн хүндрэлтэй нөхцөл байдлыг амжилттай даван туулахад улс төрийн намуудын оролцоо маш чухал. Ардчилсан нам үндэсний хэмжээний намынхаа хувьд ардчиллын төлөөх намуудыг нэгдэхийг уриалж байна. Манай намын үүд хаалга үргэлж нээлттэй. Монголд бүртгэлтэй 36 улс төрийн нам, хүчин байна. Эдгээр нам нэгдэж чадвал өнөөгийн эрх баригчдын үйл ажиллагаанд хяналт тавьж, хязгаарлах бүрэн боломжтой.

МАН-ын хувьд сонгуульд ялахдаа нийт сонгогчдын 40 гаруй хувийн саналыг авсан. Харин нийт сонгогчдын 50 гаруй хувийн саналыг авсан бусад улс төрийн намууд нэгдэх хэрэгтэй.Бид цаашдаа хамтарч улам их ажлыг хийж чадна.  Цаашдаа Монголын төр улам тогтворгүй, эдийн засаг доройтох эрсдэлтэй байна. Дэлхийн банкны мэдээллээр Монгол Улсын өрийн тааз 100 хувь болсон. Дахин өр нэмэх боломжгүй гэдгийг анхааруулж байна гэсэн.

Сүүлийн гурван жилийн улсын төсвийн алдагдлыг авч үзвэл, 10 орчим их наяд төгрөгт хүрч байна. Бид ийм эдийн засаг, нийгмийн алдагдалтайгаар буруу бодлого хэрэгжүүлж улс орны хөгжлийг хязгаарлаж буй энэ цаг үед дуугүй байх эрхгүй. Ардчилсан нам сүүдрийн парламентаа байгуулж, бодлогын үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна.

Үндэсний бодлогын 11 хороог байгууллаа. Бид эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, хийж буй ажлуудад хяналт тавина. Үндэсний бодлогын хорооны намрын ээлжит хуралдааны нээлтийг аравдугаар сарын 13-нд эхлүүлнэ. Ардчилсан намын хүчин төгөлдөр тамга надад бий.

АН-ын дэд дарга Д.Ганбаяр:

-Монголын эдийн засаг дефолт зарлах хэмжээнд хүрсэн. ДНБ өнгөрсөн 2019 оны түвшинд хүрч чадахгүй байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засаг маш их агшлаа. Дээрээс нь төсвийн алдагдал 10 их наяд гарчихлаа. Ирэх оны төсвөөрөө хэмнэх байх гэсэн тэгж чадсангүй. Нийт 1.5 их наядын алдагдалтай байна гээд хэнэггүй хэлж сууна. Арилжааны банкууд зээл гаргахгүй, ам.долларын ханш 20 хувиар өслөө. Мөнгөний бодлогогүй боллоо. Энэ байдлаараа Монгол Улс Шри Ланк улсын араас ороход бэлэн болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-06 192.82.86.189

Зайлах болтугай. Ядаж л сайн дураарай ёсзүйтэйхэн далд ормоор юм. Бүтэн 6 жил өнгөрлөө. Суудал дээрээ илжирч өмхийрч, хөгзөрч, идээ бээр болж дууслаа. Ойртох ямар ч боломжгүй. Дэндүү ялзарсан үнэр ханхлаад байна. Яах вэ та минь ээ. Энэ илжирснээрээ лахиад 24 онтой улаан нүүрээрээ тулах нь дээ. С.Эрдэнэ өгөр ичиж үхдэггүй яасан гахай толгойт вэ. Яг 40-ийн бидон Ганбаттайгаа ялгахгүй аргаүй ижил шүү

Avatar

Зочин 2022-10-06 139.5.218.139

хүний.адаг.новшнууд

Avatar

Зочин 2022-10-06 150.129.142.92

УТ-ийн хог хаягдалууд хөөохийдөө

Avatar

Зочин 2022-10-06 150.129.142.92

Өс хонзлн өвөрлөсөн шаарнууд монгол төрийн үйл ажиллагаанд саад болох дөвчигнөөд нэмэргүй дээ нар хоёрын үе дууссан

Avatar

Зочин 2022-10-06 59.153.113.202

Хүн тоож нохой шиншлэхгүй амьтад

Avatar

Зочин 2022-10-06 103.161.242.185

Олон юм ярилгүй суудлаа тавьж өгмөөр байх юм. Насаараа амьтны булай болж явах нь сайхан байна уу. АН -аа аваръя гэж байгаа бол одоохон суудлаа хэн нэгэнд өгөө…

Avatar

ЗОЧИН 2022-10-06 103.26.195.31

МЭДРЭЛ, ШАР ХАДНЫ СОЛИОТ,

Avatar

Зочин 2022-10-06 139.5.216.226

Нэгэн сүнс их зүүдлэх юм. Ийм хулгай дээрмээс өөрийг мэдэхгүй хөгийн намууд яаж сонгуульд ялах юм. 2024-2040 он хүртэл лавтайяа МАН энэ улсыг удирдах тухай прогноз гарсиймуу? Монгол хүнийг цөлх ухаантай гэлэг. Хэн нь хэн болохыг сайтар таньжээ гэсэн үг.

Avatar

Зочин 2022-10-06 202.55.188.41

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Avatar

Зочин 2022-10-06 150.129.140.73

"АН" МААНЬ ҮНЭХЭЭР ДАХИН СЭРГЭХГЭЭГҮЙГЭЭР БУЛШЛАГДСАНДАА. ҮҮНИЙ ҮНДЭС СУУРИЙГ ТАВИГЧИД ОДООЧ ТУС НАМЫН ТОЛГОЙД БАЙГАА. ЭНЭ 2 НАМ НЭГДЭЭД Ч АМЖИЛТАНД ҮЛ ХҮРНЭ. 2024 ОНЫ СОНГУУЛЬД БҮР АЛГА БОЛНО. ТӨР БАРИХ ЧАДВАРГҮЙ, ИДЭЖ УУХЫН ДОНТОЙ ХҮМҮҮСЭЭР БҮРДСЭН НАМЫГ ХЭН Ч ҮЛ ТООНО. "АН" -ЫН ОРОНД 2024 ОНД "ХҮН" БУЮУ БУСАД 4 НАМЫН ЭВСЭЛ ГАРЧ ИРЭХ БАЙХ.

Avatar

Болд 2022-10-06 202.21.105.9

энэ ацыг зайлсан цагт АН нар үзнэ…

Avatar

зочин 2022-10-06 202.21.104.98

баабар вангадсан нь үнэн байж ялтан дарга болвол нам нь ялтан болноо гэж

Avatar

Зочин 2022-10-06 66.181.183.104

Ялтан Эрдэнээгийн сайт

Avatar

Зочин 2022-10-06 202.179.21.218

Шившиг. Сонгуулиар ялахгүй болохлоороо Сүүдрийн парламент байгуулж, сэтгэлээ хуурч байна даа.

Avatar

Зочин 2022-10-06 122.201.31.178

С.Эрдэнэ намынхаа даргын албаа хурдан шилжуулж егеечээ! шинэ даргатайгаа намаа хурдан эмхлэн цэгцэлж 24 оны сонгуульдаа эртхэн бэлдэж Серег хучнийхээ ажлыг идэвхжуулмеер бхын

Avatar

Зочин 2022-10-06 66.181.191.119

Сонгуулиар цагаан хуудсанд хүртэл ялагдчихаад ичихгүй тамгаа бариа суугаад байдаг, чиний үгийг хэн үнэмшихийм бэ ?!'
Монголын төр дампуурсан бна. Улаанхуарангийн цэргийн ТМС -ийг худлаа үнэн төгссөн Хүүк Эрдэнэ нтр яаж нам төр удирдахав дээ, нохой долоо !

Avatar

Зочин 2022-10-06 192.82.80.253

Бодоо "Ардын намын тамгыг хэн сийлсэн, би сийлсэн. ТЭГЭХЭЭР АРДЫН НАМ ГЭДЭГ ЧИНЬ БИ БАЙНА" гэсэн гэдэг яриа бий. Эрдэнэ "АН-ын тамаг хэнд байна, надад байна. Тэгэхээр "АН ГЭДЭГ ЧИНЬ БИ БАЙНА" гэж байгаа юм байна.Худлаа гэхэд хэцүү.

Avatar

Зочин 2022-10-06 202.70.38.18

ene ardchilsan namiig tataad avchih nam bn u? Erdene bolyo o. yaj chadahiin? yu hiij chadahiin?

Avatar

Зочин 2022-10-06 43.228.129.131

Хөгийн юм аа

Avatar

Зочин 2022-10-06 66.181.160.127

мөрөөдцөн гарууд та нар шиг хүн хогнууд хэрэггүйээ холоо зайлцгаа

Avatar

Зочин 2022-10-06 82.135.30.192

Sug suuder shig shaarnuudad tiim sug suurdiin yumnuud ni l yag taarna

Avatar

Зочин 2022-10-06 139.5.216.226

Сонгуулиар танай АН таван хувийн санал авсан уу. Сүүдрийн парламент нэртэй хэдэн эрүүгийнхэн жаал туйлширч үймүүлэхнэ. Танай сүүдрийн парламент сүүлийн 2 жилд хөгжүүлэх өөрийн төслөө, бодит үндэслэлийн хамт ард түмэнд танилцуулахаа мартав, өмнөх байдлаараа өнгөрсөн хойно нь өөлж өшиглөөд хэрэггүй шүү

Avatar

Зочин 2022-10-06 202.21.127.167

Хошин шогууд

Avatar

Зочин 2022-10-06 66.181.178.45

Ха ха ха …

Avatar

мгл 2022-10-06 202.179.11.230

ehleed namaa yanzal, hor hiigeed yavaa uvguchuuleesee sal. MAN-iin zarim huntei niilj ulsiig ih hroloson shuu ta nar.

Avatar

zochin 2022-10-06 150.129.141.45

36 nam gedeg chini mungu saadag 36 l popuud shuu dee , yamar elentsgiinkh ni nam be , ene durakuud namgui , bulgiin darga bish

Avatar

Зочин 2022-10-06 203.91.115.55

Эрдэнэ чинь МАН ын өөдөөс дугарч чадахгүй шүү Барьцаалагдсан

Avatar

ХЭ ДЭХ ҮЗЭГДЭЛ НЬ ВЭ 2022-10-06 66.181.182.107

НАЙЗУУДАА ХАМТРАЯ ГЭЖ ШҮГЭЛДЭЭД ГАРААД ИРЭНГҮҮТЭЭ БҮГДИЙГ ТАГ МАРТДАГ ҮЗЭГДЭЛ ЭХЭЛЛЭЭ ДЭЭ

Avatar

МАН 2024 онд дахиад ялна 😃 2022-10-06 202.126.90.134

Дангаарааа МАН дэмий гэдгийг сүүлийн 30-аад жил харуулаад байхад л Иргэд МАН-аа л сонгосоор…Сая Ахмадын баяраар Хөдөө орон нутагт МАН-н үүрүүд нь тухайн аймгийн бүх хөгшид ахмадуудыг цуглуулж хооллож ундлаад , 50к, 100к -аа тарааж 2024 оны сонгуулиа бат араандаа хйиж авлааа…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж