С.Эрдэнэ: Ардчилсан нам сүүдрийн парламентаа байгууллаа

Хуучирсан мэдээ: 2022.10.06-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ: Ардчилсан нам сүүдрийн парламентаа байгууллаа

С.Эрдэнэ: Ардчилсан нам сүүдрийн парламентаа байгууллаа

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар эрх баригч МАН-д хяналт тавих сүүдрийн парламент байгуулж буй талаар өнөөдөр /2022.10.06/ мэдээлэл хийлээ. 


"АН-ЫН БҮЛГЭЭС ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛД АЛБАН БИЧИГ ИЛГЭЭНЭ"

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Ардчилсан намын бүлгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан бичиг илгээж байна. Улс орны өмнө нэн хариуцлагатай үе ирлээ. Үнийн өсөлт дийлдэхгүй, ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байна. Гэтэл 2023 оны улсын төсөв бялуурсан, нөгөө л сайд дарга нараа тэжээсэн төсөв баталлаа. УИХ-ын Засгийн газарт тавих хяналт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байхгүй болсон.

Цаашдаа УИХ хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо. Засгийн газар ямар ч хяналтгүй их мөнгө зарцуулж, үр дүнгүй ажиллаж байна.

Өнгөрсөн зун дайныг өдөөсөн ОХУ-ын цэргүүдтэй хамтарсан бэлтгэл хийж, ард түмнийг айдас түгшүүрт автууллаа. Мөн Алс дорнодод монгол цэргүүдийг аваачиж, цэргийн сургуулилалт хийлээ. Монгол Улс дайныг эсэргүүцдэг. Гэтэл ОХУ-тай хамтран цэргийн сургуулилалт хийсэн нь буруу. Энэ талаар тайлбар шаардаж байна. Мөн эв нэгдэл хамгийн чухал. Гэтэл Ардчилсан намын бүлгийг хоёр хувааж, манай нөхдүүдийг ашиглан хагарал үүсгэлээ. Ардчиллын үнэт үйл бол Монгол Улсын Үндсэн хууль юм.

"ҮНДЭСНИЙ БОДЛОГЫН ХОРООНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНЫ НЭЭЛТИЙГ АРАВДУГААР САРЫН 13-НД ХИЙНЭ"

-Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:

-Ардчилсан нам болон МҮАН нэгдэж, өчигдөр санамж бичигт гарын үсэг зурсан. Үзэл санаа үнэт зүйл нэгтэй хоёр нам тодорхой хугацааны дараа нэг улс төрийн хүчин болж ажиллах тохиролцоонд хүрлээ. Нийгэм, эдийн засаг, улс төрийн хүндрэлтэй нөхцөл байдлыг амжилттай даван туулахад улс төрийн намуудын оролцоо маш чухал. Ардчилсан нам үндэсний хэмжээний намынхаа хувьд ардчиллын төлөөх намуудыг нэгдэхийг уриалж байна. Манай намын үүд хаалга үргэлж нээлттэй. Монголд бүртгэлтэй 36 улс төрийн нам, хүчин байна. Эдгээр нам нэгдэж чадвал өнөөгийн эрх баригчдын үйл ажиллагаанд хяналт тавьж, хязгаарлах бүрэн боломжтой.

МАН-ын хувьд сонгуульд ялахдаа нийт сонгогчдын 40 гаруй хувийн саналыг авсан. Харин нийт сонгогчдын 50 гаруй хувийн саналыг авсан бусад улс төрийн намууд нэгдэх хэрэгтэй.Бид цаашдаа хамтарч улам их ажлыг хийж чадна.  Цаашдаа Монголын төр улам тогтворгүй, эдийн засаг доройтох эрсдэлтэй байна. Дэлхийн банкны мэдээллээр Монгол Улсын өрийн тааз 100 хувь болсон. Дахин өр нэмэх боломжгүй гэдгийг анхааруулж байна гэсэн.

Сүүлийн гурван жилийн улсын төсвийн алдагдлыг авч үзвэл, 10 орчим их наяд төгрөгт хүрч байна. Бид ийм эдийн засаг, нийгмийн алдагдалтайгаар буруу бодлого хэрэгжүүлж улс орны хөгжлийг хязгаарлаж буй энэ цаг үед дуугүй байх эрхгүй. Ардчилсан нам сүүдрийн парламентаа байгуулж, бодлогын үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна.

Үндэсний бодлогын 11 хороог байгууллаа. Бид эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, хийж буй ажлуудад хяналт тавина. Үндэсний бодлогын хорооны намрын ээлжит хуралдааны нээлтийг аравдугаар сарын 13-нд эхлүүлнэ. Ардчилсан намын хүчин төгөлдөр тамга надад бий.

АН-ын дэд дарга Д.Ганбаяр:

-Монголын эдийн засаг дефолт зарлах хэмжээнд хүрсэн. ДНБ өнгөрсөн 2019 оны түвшинд хүрч чадахгүй байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засаг маш их агшлаа. Дээрээс нь төсвийн алдагдал 10 их наяд гарчихлаа. Ирэх оны төсвөөрөө хэмнэх байх гэсэн тэгж чадсангүй. Нийт 1.5 их наядын алдагдалтай байна гээд хэнэггүй хэлж сууна. Арилжааны банкууд зээл гаргахгүй, ам.долларын ханш 20 хувиар өслөө. Мөнгөний бодлогогүй боллоо. Энэ байдлаараа Монгол Улс Шри Ланк улсын араас ороход бэлэн болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж