УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдааны эхэнд Д.Ганбат гишүүнд сануулга өглөө. Тэрбээр хэлэхдээ "УИХ-ын гишүүн Д.Ганбат сүүлийн хоёр жил сандал ширээ булаацалдлаа. Б.Тогтохсүрэн гишүүнд суудлаа сольё гэж хүсэлт гаргасны дагуу УИХ-ын гишүүн Ц.Туваан суудлаа өөрт чинь тавьж өглөө. Чуулганы хуралдаан үймүүлж байгаа учраас Д.Ганбат гишүүнд сануулга өглөө" гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн наймдугаар сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Д.Ганбат гишүүнд мөн чуулганы дэг сахиулахыг сануулж байв. Тодруулбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын суудалд О.Цогтгэрэл сууж, Д.Ганбат гишүүний картыг сугалсан. Үүнийг УИХ-ын гишүүн Д.Ганбат эсэргүүцэж, чуулганы хуралдааныг "үймүүлсэн".
Мөн тэрбээр УИХ-ын чуулганы хуралдаанаар суудлаасаа босч, Ж.Мөнхбат гишүүнийг үг хэлэх үед “УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байна. Ийм луйвраар Үндсэн хуулийг өөрчилж болохгүй, та нар. Ард түмнээс асуу” гэж хэлсэн юм. УИХ-ын дарга Г.Занданшатар “Дашдондогийн Ганбат гишүүн суудалдаа суу. Чуулганы дэг сахиулахыг сануулж байна” хэмээн алх цохисон билээ.
Холбоотой мэдээ