Янжуур тамхи импортлогчид худал мэдээ түгээж эхлэв үү? | News.MN

Янжуур тамхи импортлогчид худал мэдээ түгээж эхлэв үү?

Янжуур тамхи импортлогчид худал мэдээ түгээж эхлэв үү?

Янжуур тамхи импортлогчид худал мэдээ түгээж эхлэв үү?

Манай улсын насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь утаат тамхины хамааралтай гэсэн судалгаа бий. Янжуур тамхи импортлогчид жилд дор хаяж 400 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг нь энэ салбарт ямар их мөнгө эргэлдддэгийг харуулж байна.

Харин сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээгээр “электрон тамхи татсаны улмаас иргэний уушиг цоорчээ”, “ 17,18 настай хүүхдүүд электрон тамхинаас үүдэж сэхээнд оров” гэсэн агуулгатай мэдээллийг илтэд зохион байгуулалттай түгээж байгаа нь анхаарал татаж байна. Магадгүй янжуур тамхины лобби бүлэглэл ажиллаж, жилийн хэдэн зуун тэрбум төгрөгийн ашиг нь багасч эхэлсэнтэй холбоотой байж болох таамаг байгаа юм.

Уушиг цоорч, бие нь хүндэрсэн гэх мэдээллийн мөрөөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэргэжлийн байгууллагаас тодруулга авахад “Монголд электрон тамхи болон түүнтэй ижил бүтээгдэхүүн хэрэглэсний улмаас уушиг цоорох, бусад төрлийн хүндрэл өвчлөлөөр эмнэлэгт хандсан иргэн байхгүй” гэх мэдээллийг өгчээ.

Хэдийгээр электрон тамхи, утаат тамхи нь адилхан хортой боловч электрон тамхины хувьд жилээс жилд технологийн хувьд сайжирсаар байгааг судалгааны ажлууд нотолдог. Харин утаат тамхи нь хатаасан навчийг шатаахын тулд химийн 7000 гаруй нэгдэлтэй урвалд орж, 400 хэмийн халуун үүсгэж хүний уушиг, ходоод, зүрх судсыг гэмтээдэг төдийгүй үйлдвэрлэл, арга барилын хувьд хоцрогдсон хэвээр байгаа ажээ.

#ТОДРУУЛГА: Сүрьеэгийн клиникийн их эмч Б.Батмөнх: Электрон тамхинаас болж уушги нь цоорч, устсан тухай ташаа мэдээлэл тараасан байна. Би тэгж хэлээгүй…. | By Tovch.mn | Facebook

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-06 202.126.88.200

Тамхичид асар их мөнгийг зүгээр л гадагш урсгадаг. Дэргэдэх хүмүүсийг ч өөрөөсөө илүү хордуулпаг. Энэ тамхины татварыг хэд дахин нэмж Австрали шиг үнэтэй болгооч ээ!

Avatar

Зочин 2022-10-06 203.91.115.55

Элeктрон тамхийг хорих хэрэгтэй Бага насны хүүхдүүд маш их хэрэглэж байна Ямар хүн оруулж ирж байгаа вэ

Avatar

Зочин 2022-10-06 202.126.89.31

Энгийн тамхи битгий аваарай хорт хавдар тусна

Avatar

Зочин 2022-10-06 66.181.161.76

ер нь аль нь ч байсан адилхан хортой, итгэхгүй байвал халдвартай байгаа электрон тамхи хэрэглээд өвдөөд ирсэн хүмүүс дээр очоод үзээрэй

Avatar

Зочин 2022-10-06 66.181.186.146

электрон тамхи маш муу ш дээ. Донтуулах үйлчилгээтэй. Донтсон хүн яваандаа хар тамхинд орно л гэсэн үг

Avatar

Vape 2022-10-06 66.181.161.43

Ene tgeed vape tamhi importlogchdiih n lobby yu bas 😂😅

Avatar

Зочин 2022-10-06 202.126.89.31

Энгийн тамхи хорь хавдар үүсгэдэг электрон тамхи хор багатай.

Avatar

Зочин 2022-10-06 202.55.188.88

400 terbumiin tsever ashigtai biznes yum bol yu gejch shaaj magadguiahdee

Avatar

ЗОЧИН 2022-10-06 192.82.86.127

САНГИЙН САЙД ХҮРТЭЛ ТАТВАР АВАХГҮЙ ГЭЖ БАЙГААГ ХАРАХАД ТАМХИНЫ БИЗНЕС ТОМЧУУДЫН БИЗНЕС Л ЛЭ. УЛС ЭХ ОРОНДОО ХЭРЭГТЭЙ ШИЙДВЭР ГАРГАХГҮЙ ХЭН НЭГНИЙ ТАЛД ШИЙДВЭР ГАРЧ БАЙНА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж