Шилдэг программист, IT-ийн мэргэжилтэн бэлтгэх арга замуудыг хэлэлцэнэ | News.MN

Шилдэг программист, IT-ийн мэргэжилтэн бэлтгэх арга замуудыг хэлэлцэнэ

Шилдэг программист, IT-ийн мэргэжилтэн бэлтгэх арга замуудыг хэлэлцэнэ

Шилдэг программист, IT-ийн мэргэжилтэн бэлтгэх арга замуудыг хэлэлцэнэ

Дэлхий даяар хиймэл оюун ухаан, блокчэйн, зүйлсийн интернэт, роботикс зэрэг технологиуд өдөр тутмын амьдралд эрчимтэй нэвтэрч, байгууллагуудад дижитал шилжилт хурдацтай явагдаж байна.

Монголын компаниуд ч дараагийн түвшинд гарахын тулд дижитал шилжилттэй нүүр тулж, ухаалаг, алсын хараатай нэг нь амжилттай хэрэгжүүлээд буй. Дижитал шилжилтийг амжилттай хийх үндэс нь мэдээллийн технологийн хүний нөөц буюу сайн мэргэжилтэн, чадварлаг инженер, программистуудтай байх явдал юм. Гэтэл манай улсад мэдээллийн технологи, програм хангамжаар төгсөгч, мэргэжилтнүүд маш цөөн, ажиллах хүч ихээхэн дутагдалтай байдаг.

Тэгвэл  Монгол Улсад программ хангамжийн мэргэжилтнүүдийг хэрхэн богино хугацаанд, чанартай сайн бэлтгэх вэ, манай мэдээллийн технологийн компаниуд үүнд хэрхэн хамтран ажиллах боломжтой вэ гэдгийг хэлэлцэх “THE FURURE OF IT” форум зохион байгуулагдах гэж байна.

THE FUTURE OF IT ЮУ ХЭЛЭЛЦЭХ ВЭ? 

Энэ удаагийн Форумаар хоёр чухал зүйлийг хэлэлцэнэ. Юуны түрүүнд дижитал шилжилтийг амжилттай хийж буй байгууллагууд технологийн инженерүүдээ хэрхэн бэлтгэдэг талаар туршлагуудаа хуваалцана. Эндээс Европт амжилттай ажиллаж буй компаниудын мэдээллийн технологийн хүний нөөцийн бодлого, сургалтын тогтолцооны талаарх мэдээллийг авах боломжтой.

Хоёрдугаарт Монголын технологийн компаниуд дэлхийн зах зээлд гарч ажиллах боломж, сорилтын талаарх хэлэлцүүлэг болно. Стартап, технологийн компаниудад Европын зах зээлд ямар боломж байгаа талаарх хэлэлцүүлэг явагдана.

THE FUTURE OF IT ЭВЭНТИЙН ЗОЧИД ХЭН БАЙХ ВЭ?

Энэхүү форумыг олон байгууллага хамтран зохион байгуулж буй. "MLC Business School", "NovelSoft" компаниуд зохион байгуулж, Нийслэлийн Бизнес инновац, хөгжлийн газар, Цахим хөгжил, мэдээллийн технологийн газар, Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо (MOSA), томоохон компаниудын мэдээллийн технологи хариуцсан захирлуудыг эгнээндээ нэгтгэсэн "CIO Club" гэх мэт байгууллагууд дэмжин хамтран ажиллаж байгаа юм. Форумд мэдээллийн технологийн Монголын шилдэг мэргэжилтнүүд оролцохоос гадна Европт мэдээллийн технологийн чадварлаг мэргэжилтнүүд бэлтгэн гаргадаг Болгарын SoftUni байгууллагыг үүсгэн байгуулагчид хүрэлцэн ирнэ.

Светлин Наков, "SoftUni" байгууллагыг хамтран үүсгэн байгуулагч

Светлин Наков нь Болгарын "SoftUni" байгууллагыг хамтран үүсгэн байгуулагч, технологийн энтрепренер, компьютерийн шинжлэх ухааны доктор, инженер хүн юм. Тэрбээр "SoftUni" байгууллагын програм хангамжийн чиглэлийн сургалтуудын концепц, дизайныг гаргаж, удирддаг бөгөөд компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр 20 гаруй ном бүтээл туурвисан. Түүнээс гадна тэрбээр Болгарын Програм хангамж үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүнээр ажилладаг. Мөн Болгар дахь "Forbes" сэтгүүлийн оны онцлох хүнээр шалгарч байсан юм.

Христо Тенчев, "SoftUni" байгууллагыг хамтран үүсгэн байгуулагч

Христо Тенчев нь Болгарын "SoftUni" байгууллагыг хамтран үүсгэн байгуулагч, энтрепренер хүн юм. Тэрбээр "SoftUni" байгууллагыг удирдаж ажилладаг. Мөн Болгар дахь "1Hub", "XS Software", "LockTrip", "HydraChain" зэрэг гарааны хэд хэдэн бизнесийг бие дааж болон хамтран үүсгэн байгуулсан туршлагатай. Христо 2016 онд Болгар дахь "Forbes" сэтгүүлийн “30 хүртэлх насны 30” жагсаалтад багтаж байв.

Та бүхэн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бумаа 2022-10-06 66.181.187.44

CEO Коллежд нь суусан дажгүй сургалт байна шүү.

Avatar

Оноч 2022-10-06 103.229.123.244

төлбөртэй юм уу. тэгэхээр энэ нөхдүүд мөнгө хийж байгаа гэсэн үг үү. хэн нь?

Avatar

Зөнч 2022-10-06 66.181.190.32

Ний нуугүй:Болгарууд ч аль соц.гэж байхад жаахан хулхидуу гарууд байдаг байж билээ,одоо ч бүр мэргэшсэн байлгүй.Манайхаан хамтрагчдаа зөв сонгож байгаарай,хүн муулах гээгүй шүү бодит байдлыг нь л бичив

Avatar

Зочин 2022-10-06 202.21.109.91

Tolbortoi 100k baihaa zl2

Avatar

Зочин 2022-10-06 66.181.161.58

Учралын эсэргүүнүүд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж