Хойд Солонгос дахин хоёр пуужин харважээ | News.MN

Хойд Солонгос дахин хоёр пуужин харважээ

Хойд Солонгос дахин хоёр пуужин харважээ

Хойд Солонгос дахин хоёр пуужин харважээ

Хойд Солонгос улс Японы дээгүүр пуужин харваж, түүнийх нь хариуд АНУ ба БНСУ газар-газар ангиллын дөрвөн пуужин харвасан. Тэгвэл өнөөдөр /2022.10.06/ Хойд Солонгос ойрын тусгалын хоёр баллистик пуужин дахин харвалаа. Солонгосын хойгийн ойролцоо АНУ хөлөг онгоц тээгч хөлгөө байрлуулсны дараа энэ үйл явдал боллоо. Өмнөд Солонгосын арми АНУ-тай нягт уялдаа холбоотой байж, бэлэн байдалд байгаагаа мэдэгдэв.

Ким Жон Ун олон улсын хориг арга хэмжээг үл тоон зэвсгийн туршилтаа үргэлжлүүлэхээр шийдсэнийг сүүлийн үеийн үйлдлүүд нь харуулж байна. Түүний эцсийн зорилго нь хууль ёсны хүрээнд цөмийн улс гэж хүлээн зөвшөөрүүлж, хориг арга хэмжээг цуцлуулах явдал юм.

Хамгийн сүүлийн харвасан пуужингууд Солонгосын хойг болон Японы хооронд унажээ. Эхний пуужин 350 км нисч, 80 км өндөрт гарсан. Хоёр дахь нь 800 км нисч, 60 км өндөрт гарчээ. Японы эдийн засгийн онцгой бүсэд унаагүй гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Ясуказу Хамада хэллээ. Хоёр дахь пуужинг тогтмол бус замаар хөөргөсөн байж болзошгүй аж. Энэ нь пуужингийн довтолгооноос хамгаалах системээс зайлсхийх боломжоор хангах үүднээс нислэгийн үед маневарлах чадвартай гэсэн үг юм. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ нь Номхон далайн нутаг дэвсгэр Гуам болон түүнээс ч цааш хүрэх чадвартай “Hwasong 12” пуужин байж магадгүй аж.

Хойд Солонгосын өмнө нь туршсан зэвсгүүд дунд Искандер пуужин болон БНСУ дахь АНУ-ын цэргийн баазууд зэрэг гол объектуудад цохилт өгөх чадвартай баллистик зэвсгүүд багтсан.

Мягмар гаригт хөөргөсөн эхний пуужингийн дараа АНУ, Их Британи, Франц, Албани, Норвеги, Ирланд улсууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн яаралтай хуралдуулахыг уриалав. Гэвч Лхагва гаригийн чуулган онцын үр дүнд хүрэлгүй өндөрлөсөн. Энэ нь зөвлөлийн гишүүдийн хооронд Орос, Украины дайнаас үүдэлтэй хагарал үүссэнийг илтгэж байна гэж “Japan today” хуудас онцлов.

Ийнхүү Хойд Солонгос хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд зургаа дахь зэвсгийн туршилтаа хийлээ. БНАСАУ энэ онд нийтдээ 40 шахам баллистик пуужин харважээ.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-06 118.221.209.45

өмнөд нь хариу болгож пуужин харвасан чинь нутаг руугаа харваад шоолуулж байна нөгөө ану ийн мундаг пуужин яасан бэ гээл бөөн инээдэм хятад шоолж байна

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2022-10-06 202.9.46.46

оросод путины дэглэм нурж хойд солонгосыг кимийн дарангуйлалаас чөлөөлсөний дараа манай улсад коммунист дарангуйлагч путинист арга барилд шилжсэн МАН АН ынхан дотооддоо шинэчлэл хийж ардчилсан эрмэлзлэлтэй сайхан залуус төрд гарч ирж байж манай улс хөгжинө дөө 24 он бол шинэ эргэлтийн жил байх болно

Avatar

Зочин 2022-10-06 66.181.161.51

Хариу пуужингаа хааш нь харвасан болоо?

Avatar

Зочин 2022-10-06 66.181.161.51

Хариу пууж игаа хааш нь харвасан болоо

Avatar

Зочин 2022-10-06 107.116.83.23

нислэгийн үед маневарлах чадвартай гэсэн үг юм

Avatar

/*-*/ 2022-10-06 202.9.46.250

Путинг дагаж доргиж байж шaaлгах нь л дээ

Avatar

Зочин 2022-10-06 66.181.161.49

Бэлэн бай нисээд байхад даа.Замд нь устгах туршилт хийхгүй ажилгүй юмаа нээрээ хаха

Avatar

Зочин 2022-10-06 66.181.182.107

ЗА ДАЛЖИГНАЖ БАЙЖ ХҮНИЙ УУР ХҮРГЭЭД ӨӨРСДӨӨ ДУУСАВ ДАА. САЙН ПУТЛЕР ЭЭ ХАРЖ БАЙГАА БИЗ

Avatar

Зочин 2022-10-06 192.82.90.70

zuruuleed puujin harvaad baival udahgui baisan buh puujin n duuschih yum bishuu

Avatar

Зочин 2022-10-06 202.179.25.6

америкчууд далчиганаж өдсөөр байгаад Ази Европ тивд дайн гаргах нээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж