Хойд Солонгос дахин хоёр пуужин харважээ

Хуучирсан мэдээ: 2022.10.06-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос дахин хоёр пуужин харважээ

Хойд Солонгос дахин хоёр пуужин харважээ

Хойд Солонгос улс Японы дээгүүр пуужин харваж, түүнийх нь хариуд АНУ ба БНСУ газар-газар ангиллын дөрвөн пуужин харвасан. Тэгвэл өнөөдөр /2022.10.06/ Хойд Солонгос ойрын тусгалын хоёр баллистик пуужин дахин харвалаа. Солонгосын хойгийн ойролцоо АНУ хөлөг онгоц тээгч хөлгөө байрлуулсны дараа энэ үйл явдал боллоо. Өмнөд Солонгосын арми АНУ-тай нягт уялдаа холбоотой байж, бэлэн байдалд байгаагаа мэдэгдэв.

Ким Жон Ун олон улсын хориг арга хэмжээг үл тоон зэвсгийн туршилтаа үргэлжлүүлэхээр шийдсэнийг сүүлийн үеийн үйлдлүүд нь харуулж байна. Түүний эцсийн зорилго нь хууль ёсны хүрээнд цөмийн улс гэж хүлээн зөвшөөрүүлж, хориг арга хэмжээг цуцлуулах явдал юм.

Хамгийн сүүлийн харвасан пуужингууд Солонгосын хойг болон Японы хооронд унажээ. Эхний пуужин 350 км нисч, 80 км өндөрт гарсан. Хоёр дахь нь 800 км нисч, 60 км өндөрт гарчээ. Японы эдийн засгийн онцгой бүсэд унаагүй гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Ясуказу Хамада хэллээ. Хоёр дахь пуужинг тогтмол бус замаар хөөргөсөн байж болзошгүй аж. Энэ нь пуужингийн довтолгооноос хамгаалах системээс зайлсхийх боломжоор хангах үүднээс нислэгийн үед маневарлах чадвартай гэсэн үг юм. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ нь Номхон далайн нутаг дэвсгэр Гуам болон түүнээс ч цааш хүрэх чадвартай “Hwasong 12” пуужин байж магадгүй аж.

Хойд Солонгосын өмнө нь туршсан зэвсгүүд дунд Искандер пуужин болон БНСУ дахь АНУ-ын цэргийн баазууд зэрэг гол объектуудад цохилт өгөх чадвартай баллистик зэвсгүүд багтсан.

Мягмар гаригт хөөргөсөн эхний пуужингийн дараа АНУ, Их Британи, Франц, Албани, Норвеги, Ирланд улсууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн яаралтай хуралдуулахыг уриалав. Гэвч Лхагва гаригийн чуулган онцын үр дүнд хүрэлгүй өндөрлөсөн. Энэ нь зөвлөлийн гишүүдийн хооронд Орос, Украины дайнаас үүдэлтэй хагарал үүссэнийг илтгэж байна гэж “Japan today” хуудас онцлов.

Ийнхүү Хойд Солонгос хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд зургаа дахь зэвсгийн туршилтаа хийлээ. БНАСАУ энэ онд нийтдээ 40 шахам баллистик пуужин харважээ.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж