IMA, Финсайт академитай хамтран Монголд үйл ажиллагаагаа эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2022.10.06-нд нийтлэгдсэн

IMA, Финсайт академитай хамтран Монголд үйл ажиллагаагаа эхлүүллээ

Хамтын ажиллагааны хүрээнд удирдлагын нягтлан бодогч мэргэжлийг дэмжих, нягтлан бодогчид болон санхүүгийн мэргэжилтнүүдийг АНУ-н СМА мэргэшсэн зэрэгт бэлтгэхээр зорьж байна.


Сингапур, 2022 оны аравдугаар сарын 6 – Удирдлагын нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийг дээшлүүлэхэд чиглэсэн хамгийн том, хамгийн нэр хүндтэй холбоодын нэг болох IMA® (Удирдлагын нягтлан бодогчдын институт) нь Финсайт академийг IMA-ийн Монгол дахь албан ёсны Мөнгөн (Silver) зэрэглэлийн сургалтын байгууллагаар (ARCP) зарлаж байгаадаа таатай байна.

Финсайт академи нь Монгол дахь жижиг дунд бизнесүүд, тэдгээрийн удирдлагууд, бизнес эрхлэгчдэд зориулан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн зэрэг эзэмшүүлэх, дэлхийн түвшний боловсрол олгох, салбартаа санхүү, НББ-ийн шилдэг туршлагыг нэвтрүүлэх, хуваалцах зорилготойгоор Финсайт корпорацийн салбар компани болж үүсгэн байгуулагдсан.

“IMA нь Финсайт Академийг Монгол дахь албан ёсны сургалтын байгууллагаар зарлаж байгаадаа баяртай байна. Өнөөгийн бизнесийн ертөнц хурдацтай хөгжиж байгаа бөгөөд нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэжилтнүүдийн үүрэг оролцоо улам их өргөжиж байна” , “Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад удирдлагын нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтнүүдийн чадварыг ахиулах, өнөөгийн өрсөлдөөнт бизнесийн орчинд амжилттай ажиллахын тулд хувь хүмүүсийг ур чадвараа дээшлүүлэх, шинэ чадвар эзэмшихэд нь IMA тасралтгүй дэмжиж байгааг тодотгож байна.” – Josh Heniro Ph.D., Senior Director, Southeast Asia & Australasia at IMA.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, стратегийн ур чадвар бүхий, туршлагатай, өрсөлдөхүйц боловсон хүчний дутагдал Монголын ААН-үүдэд хамгийн том бэрхшээл байсаар ирсэн. Финсайт Академи нь ирээдүйн CMA® (Удирдлагын мэргэшсэн нягтлан бодогч) цолтнуудын гарц болж,  тэднийг сургаснаараа хүний нөөцийн тэнцвэргүй орчинд эерэг нөлөө үзүүлэх юм. Энэхүү олон улсын мэргэшсэн зэрэг нь зөвхөн дотоодын зах зээлд төдийгүй дэлхийн зах зээлд үнэ цэнээ өгөх ач холбогдолтой.

“Монголд анх удаа бид удирдлагын нягтлан бодогчдын олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх боломжийг нээж, тэдний мэргэжлийн мэдлэгийг дээшлүүлж, салбарын хувьд дутагдаж буй орон зайг нөхөж байна. Энэ хамтын ажиллагаагаараа бид салбарынхаа тодорхой асуудлуудыг шийдвэрлэхээс гадна улсын хувьд удирдлагын нягтлан бодогчдын мэргэжлийн чадамжийг дээшлүүлж байна. Энэхүү боломж нь Монгол Улсын санхүү, нягтлан бодох бүртгэлийн салбарыг олон улсын жишигт хүргэх, шилдэг туршлагыг таниулах, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. АНУ-ын CMA нь удирдлагын нягтлан бодох бүртгэл рүү чиглэсэн, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн цол зэрэг учраас бид IMA-тай хамтран ажиллахаар сонгосон.” – Финсайт академийн гүйцэтгэх захирал Ганзоригийн Наранзул.

АНУ-ын CMA зэргийг эзэмшихийн тулд 12 үндсэн сэдвийн хүрээнд 2 том шалгалтыг өгдөг. US.CMA® зэрэг нь мэргэжилтнүүдийн санхүүгийн төлөвлөлт, хяналт, шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэхээс гадна, албан байгууллагуудын хувьд ажлын байран дээрх ур чадварын зөрүүг арилгах, зах зээлд өрсөлдөх давуу тал олж авахад тусалдаг. Өнөөдрийн байдлаар US.CMA® цолыг дэлхийн 100 гаруй орны 100,000 гаруй хүн эзэмшиж байна. АНУ-ын Удирдлагын Мэргэшсэн Нягтлан бодогч буюу US.CMA®-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг U.S. CMA. холбоос дээр дарж авна уу.

IMA (Удирдлагын нягтлан бодогчдын институт)-ын тухай:

IMA® нь Удирдлагын нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийг дээшлүүлэхэд чиглэсэн хамгийн том, хамгийн нэр хүндтэй холбоодын нэг юм. Дэлхий дахинд IMA нь судалгаа, шинжилгээ, CMA® (Мэргэшсэн удирдлагын нягтлан бодогч) болон CSCA® (Мэргэшсэн Стратеги ба өрсөлдөөний шинжээч) зэрэг хөтөлбөрүүд, тасралтгүй боловсрол, нэтворкинг, бизнесийн ёс зүйг таниулах зэргээр удирдлагын нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийг дэмжиж байна. Нягтлан бодогч/Олон улсын нягтлан бодох бүртгэлийн эмхэтгэлээс хоёр удаа оны шилдэг мэргэжлийн байгууллагаар шалгарсан IMA нь дэлхийн 150 оронд 140,000 орчим гишүүнтэй, 350 гаруй салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.

Төв оффис нь АНУ-ын Монтвейл хотод байрлалтай IMA нь Америк, Ази/Номхон далай, Европ, Ойрхи Дорнод/Энэтхэг гэсэн дөрвөн бүс нутагт үйлчилгээ үзүүлдэг. IMA-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.imanet.org. холбоосоор зочилно уу.

Финсайт академийн тухай:

Финсайт корп нь Финсайт академи, Финсайт маркетинг, Финсайт инвестмент, Финсайт талент менежмент, Финсайт консалтинг, болон Финсайт аккаунтинг зэрэг 6 салбар компаниас бүрдсэн жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан бизнесийн зөвлөгөө, мэдээллийн нэгдсэн төв юм. Финсайт академи нь Монгол дахь жижиг дунд бизнесүүд, тэдгээрийн удирдлагууд, бизнес эрхлэгчдэд зориулан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн зэрэг эзэмшүүлэх, дэлхийн түвшний боловсрол олгох, салбартаа санхүү, НББ-ийн шилдэг туршлагыг нэвтрүүлэх, хуваалцах зорилготойгоор Финсайт корпорацийн салбар компани болж үүсгэн байгуулагдсан. Бид мэргэжлийн ур чадвар, шударга, ёс зүйтэй байдал, тасралтгүй сурч хөгжих амьдралын хэв маяг болон тогтвортой хөгжлийг эрхэмлэдэг. Бид дотоодын "нягтлан бодох бүртгэл, санхүүгийн" салбарт дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ, нягтлан бодогчдыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн болгон бэлтгэхэд чиглэсэн удирдлагын нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээг санал болгодог. Финсайт академийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.finsightcorp.mn холбоосоор зочилно уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж