Авлигатай тэмцэх газраас өнгөрөгч шөнө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг 48 цагийн хугацаатайгаар саатуулжээ. Түүнийг Зам, тээвэр хөгжлийн дэд сайдаар ажиллаж байхдаа Дарханы замын хоёрдугаар багц ажлын явцад бусдад давуу байдал олгосон хэргээр шалгаж байгаа аж.
Одоогийн байдлаар Дарханы замын асуудлаар нийт таван албан тушаалтныг хорьсоны нэг нь Ж.Бат-Эрдэнэ юм.
Түүний дүү ШИНЭН-ийн дарга Ж.Батзандан өчигдөр /2022.10.06/ гэнэт олон нийтийн сүлжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх рүү дайрсны шалтгаан нь ахыг нь авлигын хэргээр баривчлах болсонтой холбоотой байж гэх хүмүүс ч цахим орчинд цөөнгүй байна.
Дэлгэрэнгүйг эргэн мэдээлнэ.
Холбоотой мэдээ