Beyonce загвар хуулбарласан уу?

Хуучирсан мэдээ: 2010.08.24-нд нийтлэгдсэн

Beyonce загвар хуулбарласан уу?











Дуучин Beyonce
гурван жилийн өмнө ээж Tina
Knowles-тэйгээ хамтран байгуулсан “Derеon” брэндийнхээ намар, өвлийн
шинэхэн коллекцийн зураг авалтад  өмссөн төмөр чимэглэл бүхий өмдийг “Icelandic”
загварын ордон өөрсдийн гаргасан E-label брэндийн өмдний загварын хуулбарласан
гэж мэдэгджээ.

Уг загварын ордны хувь нийлүүлэгчдийн нэг Helba
Hallgrimsdottir “Би одоо
болтол шокноосоо гарч чадахг
үй байна. Ийм нэр хүндтэй хүн өөрийн
нэрийн брэндийнхээ шинэ цуглуулгад олонд танигдсан өөр брэндийн хувцасны
загварыг хуулбарлаж, зар сурталчидгааны зураг авалтандаа өөрөө өмсөөд зогсч
байна гэдэг үнэхээр гутамшиг. Бид шүүхийн байгууллагад материалаа явуулсан”
хэмээн мэдэгдсэн байна.

Хуулбарласан хэмээн үзээд буй уг өмдний эх хувилбарын
загварыг тус ордны загвар зохион бүтээгч
Asgrimur Mar Fridriksson гаргасан аж.

Мөн өнгөрсөн оны аравдугаар сард дуучин Beyonce Лондонгийн Topshop дэлгүүрээс тус
брэндийн өмдийг худалдан авч байсан ба энэ нь загвар хуулсан гэх хангалттай
хангалттай нотолгоо болно хэмээн гомдол гаргагч тал мэдэгдсэн байна.

Н.Наран

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж