Гадаадаас ирсэн илгээмжийг зөвхөн өөрөө очиж авахыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2022.10.05-нд нийтлэгдсэн

Гадаадаас ирсэн илгээмжийг зөвхөн өөрөө очиж авахыг анхааруулав

Гадаадаас ирсэн илгээмжийг зөвхөн өөрөө очиж авахыг анхааруулав

Цахим сүлжээнд өнөөдөр /2022.10.05/ шинэ маркийн гар утсыг гадаадаас олноор оруулж ирэхдээ татвараас зайлсхийсэн тухай мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор ГЕГ-аас дараах тайлбарыг өглөө.

Сүүлийн жилүүдэд иргэд цахим худалдаагаар бараа, бүтээгдэхүүн захиалах, худалдан авах нь нэмэгдэж, улс хоорондын шуудан илгээмжээр үйлчлүүлэх иргэдийн тоо өсчээ. Гаалийн байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу хувь хүний нэр дээр илгээсэн илгээмж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй бараа, мөн ижил төрлийн хоёроос илүүгүй бараа, эд зүйлийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж улсын хилээр нэвтрүүлж байгаа аж.

Гэтэл сүүлийн үед гар утасны бизнес эрхлэгч зарим иргэд өндөр технологийн, үнэ шингэсэн барааг хилээр оруулж ирэхдээ хуулийн дээр дурдсан заалтад нийцсэн мэт харагдуулах зорилгоор бусдын бичиг баримтыг ашиглан татвараас зайлсхийх, зарим тохиолдолд иргэдийн хувийн мэдээллийг хууль бусаар ашигласан байж болзошгүйг нийт иргэддээ анхааруулж байна.

Иймд гадаад улс орноос өөрийн нэр дээр бараа, илгээмж захиалж авсан иргэдэд бичиг баримттайгаа ирж бараа, илгээмжээ гаалийн хяналт, шалгалтад хамруулж хүлээн авах, биечлэн ирэх боломжгүй тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө ирүүлэх шаардлага тавьж эхэлжээ.

Бичиг баримтын зөрчилгүй бол гаалийн байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу таны бараа, илгээмжийг татварын хөнгөлөлт, чөлөөлтөд хамруулан саадгүй олгож байгаагаа мэдэгдэв. Мөн дээрх бараа нь Монгол Улсын хилээр оруулахыг хориглож хязгаарласан бараа биш тул хуульд заасан татвар хураамжаа төлсөн хэн ч хүссэн тоо хэмжээгээрээ импортлох боломжтой.

Иргэдийг ганц ширхэг гар утас худалдаж авахад нь гаалийн байгууллага саад учруулж байгаа мэтээр худал мэдээлэл сошиал сувгаар тарааж байгаа этгээдүүд нь өөрсдөө гадаад улсаас гар утас нийлүүлэх бизнес эрхэлдэг, иргэдийн гараас гарт барааг хүргэнэ гэсэн баттай бус сурталчилгаа хийдэг. Улмаар цахимаар захиалга авч, барааг нийлүүлэхдээ гаргасан зөрчил гэмт үйлдлээ нуун дарагдуулах, татвараас зайлсхийх зорилгоор зориуд үндэслэлгүй мэдээлэл тарааж байж болзошгүй тул иргэдэд интернэтээр бараа, бүтээгдэхүүн захиалахдаа мэдээллийг нягтлан шалгаж, аливаа эрсдэлээс өөрсдийгөө хамгаалахыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж