Эрт илрүүлэгт хамрагдах иргэдийн идэвх буурсан уу? | News.MN

Эрт илрүүлэгт хамрагдах иргэдийн идэвх буурсан уу?

Эрт илрүүлэгт хамрагдах иргэдийн идэвх буурсан уу?

Эрт илрүүлэгт хамрагдах иргэдийн идэвх буурсан уу?

Эрсдэлээс сэргийлэх эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах иргэдийн ирц бага буй юм. Одоогийн байдлаар 300 гаруй мянган хүн тус үзлэгт хамрагдаад байгаа ч зарим хүнд мэдээлэл хангалттай хүрээгүй байна. Нэг талаар, иргэд эрсдэлээс сэргийлэх дургүй, нөгөө талаар үзлэг хангалттай бус санагдсан зэрэг олон шалтгаан бий. Мөн иргэд мэдээлэл дулимгаас эрт илрүүлэгт хамрагдах хугацаа нь өнгөрсөн зэрэг шалтгаан нөхцөл их буйг албаныхан хэлж буй. Бодит нөхцөлд эрт илрүүлэг үүргээ гүйцэтгэж чадаж байна уу?

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоог улс даяар нэг жилийн турш үргэлжлүүлнэ. Гэтэл иргэдэд мэдээлэл дутуу хүрч байгаагийн улмаас эрт илрүүлэгт хамрагдаж чадахгүй байгаа гомдол, мэдээлэл ЭМЯ-нд гаргах нь ихэссэн. Тэр дундаа хүүхдийн үзлэгт тодорхой шинжилгээ тусгаж өгөхийг иргэд хүсчээ.

Яамнаас өгсөн мэдээллээр, үзлэгт хамрагдах иргэд рүү хорооноос утсаар холбогдож, үзлэгийн урилга өрхийн эмнэлгээс очиж авахыг зөвлөж байна. Урилгаа авсны дараа харъяа дүүргийн эмнэлэгтээ очиж шинжилгээ өгнө. Зарим иргэд утасны дугаар сольсонтой холбоотой мэдээлэл очихгүй байх тохиолдол бий. Тиймээс цаасан урилга мөн хүргүүлж байна. Товлосон өдөртөө очоогүй хүмүүс сардаа багтаж багцын үзлэгтээ нөхөн хамрагдаж болно. Иргэд төрсөн сар, өдрийн дарааллаар үзлэгт хамрагдана гэж ташаа ойлголттой байна. Үүнд санаа зовох шаардлагагүй бөгөөд ЭМД төлсөн хүн бүхэн эрт илрүүлэгт хамрагдаад явна гэсэн тайбар өгсөн.

Эрт илрүүлэг нэг жилийн хугацаанд үргэлжлэх учир оочер дараалал үүсгэх шаардлагагүй төдийгүй үзлэг оношилгоо ч сайн хийгдэж буй болохыг ЭМЯ-наас тайлбарлаж байна. Мөн өвчлөл хүндрэх эрсдэл бууруулах давуу талтайг онцоллоо.

Эрүүл мэндийн сайдын 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн “Журам батлах тухай” А/139 дүгээр тушаалаар гаргасан журмын дагуу “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-г орон даяар эхлүүлсэн. Энэ үзлэгээр улаан хоолой, ходоод, элэг, уушги, бүдүүн шулуун гэдэс, хөх, умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх боломжтойг сайд хэлсэн юм. Эрт илрүүлэг үзлэг нэг жилийн хугацаанд үргэлжилнэ.

Монгол Улсын 15-69 насны гурван хүн тутмын нэг, 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй. Энэ эрсдэлд эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдтэй харьцуулбал 1.5 дахин их гэсэн судалгаа гарчээ.

Тухайлбал, хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж, нас барсан гурван тохиолдол бүрийн нэг нь зүрх судасны өвчний шалтгаантай байна. Тиймээс иргэд өөрийн насны бүлэгт хамаарах багцын үзлэгт заавал хамрагдсанаар өвчлөл аль нэг шатанд хүндэрсэн эсэх болон цаашид эрүүл мэнддээ хэрхэн анхаарах мэдээллийг авч байгаа аж. Харамсалтай нь, улсын хэмжээнд эрт илрүүлэгт хамрагдсан хүмүүсийн тоон үзүүлэлтээс харвал мэдээлэл авч, өвчнөө эхэн шатанд нь илрүүлж байгаа хүн нийт масс дунд тун цөөн.

ОДООГИЙН БАЙДЛААР ЭРТ ИЛРҮҮЛЭГТ 300 МЯНГАН ХҮН ХАМРАГДААД БАЙНА

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдээлснээр, эрт илрүүлгийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд өдөрт 40-60 хүнийг үзэхээр төлөвлөсөн. Үзлэг оношилгоо илүү чанартай, хүртээмжтэй байх үүднээс хуваарилалт хийсэн. Яагаад гэхээр эмнэлгүүдийн хүчин чадал харилцан адилгүй. Үүнээс үүдэн 40-60 хүн өдөрт үз гэж эрүүл мэндийн байгууллагуудад чиглэл өгсөн байна.

Зарим иргэн цахим хуудастаа харъяа эмнэлэгтээ очсон ч дээд тал нь өдөрт 10 хүн л үзэж байгааг бичжээ. Мөн шинжилгээний хариугаа аваад, дараагийн шатлалд үзүүлэх гэхээр дахин 2-3 сарын дараах дугаар олгож байгааг шүүмжилсэн байна.

Иргэд 18-30, 31-45, 45-60, 60-аас дээш насны ангиллаар шинжилгээнд хамрагдаж байна. Одоогоор илрүүлэгт хамрагдсан хүмүүсийн хэчнээн хувьд өвчлөл илэрсэн зэрэг статистик мэдээг нэгтгээгүй байгаа аж. Хэрэв үзлэгт хамрагдсан хүмүүст хавдар болон бусад өвчлөлийн шинж тэмдэг илэрсэн, хүндэрсэн тохиолдолд яаралтай шилжүүлж, дараагийн шатны эмнэлэгт шилжүүлж буй юм байна. Харин бодит байдал дээр иргэд, ЭМЯ-ны хооронд эрт илрүүлгийн тухайд зөрүүтэй мэдээллүүд байсаар байна. Тиймээс эрт илрүүлэг үүргээ гүйцэтгэхэд иргэдийн оролцоо чухал төдийгүй салбар яамны анхаарал ч сайн байх хэрэгтэй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2022-10-05 202.9.46.45

Сар жил нь болоогүй эсвэл танай хороо үзэхгүй гээд бөөн шалтаг дотор байтал хугацаа нь дууслаа даа

Avatar

Иргэн 2022-10-05 202.9.46.45

Бөөн хүнд суртал болсон Монгол улсын иргэн л бол хүссэн үедээ чөлөөтэй үзүүлэх тал дээр дутагдалтай Заавал баг хорооны даргаас зөвшөөрөл авна Тэр регистр паспортаа үзүүлээд хамрагдах боломжгүй

Avatar

зочин 2022-10-05 202.126.90.30

9 сард төрсөн хүн шинжилгээндээ орье гээд очихоор дараалал их байгаа 3 сард үзүүл гэнэ.

Avatar

Зочин 2022-10-05 202.131.248.206

дээрээс ямарч шийдвэр гарсан дунд, анхан шатанд замхруулж бна билээ. өрхийн эмнэлэг цхг авч өглөө гэх тэгээд нөгөө эмнэлэгт нь очихоор хүлээж авахгүй болохоор шээс баасаа барьсаар буцах юм даа.Ёстой худлаа юм билээ. хүчин чадал, эмчийн хүрэлцээгүй бж арын хаалгаар Гэгээн ар үр ч билүү хувийн боломжгүй эмнэлгүүд ажлаа явуулахгүй бна шүү.

Avatar

иргэн 2022-10-05 202.21.121.66

бзд 8 хороо цаг 2023 оны 5 сард л цаг байгаа гэсэн 2 эмнэлэг дээр

Avatar

Зочин 2022-10-05 203.17.23.221

Хүнд суртал эрүүл мэндийн даатгалын мөнгө идэгчдийн сүлжээ, хариуцлагагүй, хүний төлөө бус үйлчилгээнээс залхсан иргэд, Улс төрчид худал шоу хийхээ зогсоох хэрэгтэй. Даатгалын байгууллага хариуцлагатайгаар жил бүр зохион байгуулдаг байх ёстой.

Avatar

Зочин 2022-10-05 139.5.216.237

Зохион байгуулалт маш муу, өрхийн эмнэлэгт үзлэгийн тоног төхөөрөмж нь эвдрээд хагас жил боллоо, яамнаас энэ талаар мэдэж байгаа бол аль эрт зохицуулах байсан биз, мэдэхгүй ажлаа дүгнэж хянахгүй байгааг нь илтгэж байна.

Avatar

Зочин 2022-10-05 139.5.216.237

Үр дүнгүй нэр төдий, цаг барсан зүйлд хэн ажлаа алдаж очиж хамрагдах билээ дээ.

Avatar

Ахмад настан 2022-10-05 66.181.190.19

Үзлэгт хамрагдах талаар мессеж илгээнэ, мэдээ аваагүй бол эмнэлэг дээр ирж ачаалал, хүндрэл бүү учруулаарай гэсэн болохоор хүлээж л байна. 3-р сард төрсөн.

Avatar

Irgen 2022-10-05 59.153.113.15

tursun sar udruur ni duudna reed buleej bn.urhuus duudahgui l yum bn.

Avatar

Зочин 2022-10-05 90.74.60.104

вакцинд хордож үхсэн эрүүл мэндээрээ хохирсон хүмүүст төлбөр төлөх ёстой шүү 👺😈

Avatar

Зочин 2022-10-05 192.82.67.51

Нэг их сүржигнээд л байсан, нөгөө Ячам, өрхийн эмннлэг ямар ч идэвхи оролуоогүй л болчихож. Иымхэн юм зохион байгужлж чаддагшүй яамаар яанаа. Төрсөн он, сараар нь бүртгнл нь өаыгаа юм чинь, жагсахлт гаргаад, зарлаёихаж чаддагүй залхуу, маанагужд. Энэ ажил нь олигтры юм өолохшүй, ирэх жил таылагнахаа дөхөхөар л гэв гэнэт ухаан орсон юм шиг утасдахд салахгүй, стремдээд, хүн ч стресдүүлнэ дээ.

Avatar

Ханд 2022-10-05 202.9.46.248

зөв бичиж сур.

Avatar

Зочин 2022-10-05 103.229.120.201

хүүхдээс дэндүү их юм асуух юмаа нөгөөх нь яамар ч хэрэггүй юм аа хэн тэг гэж сайдад нь зөвлөсөн юм болдпоо хөөрхий

Avatar

хүннү 2022-10-05 202.55.188.102

Эрт илэрүүлэлтийн үзлэгт ормоор л байна. Манай өрхийн эмнэлгээс хэлэхдээ “төрсөн сараар чинь дуудна” гэсэн. Тэдний хэлснээр бол би ирэх оны 2-р сард л үзлэгт орох юм билээ.

Avatar

Зочин 2022-10-05 202.9.40.98

Мэдээлэл сайн өгөх хэрэгтэй, олон удаа явахгүй байхын тул ямар бэлтгэл хангаи ёстойг урьдчтлан хэлж өгөх нььзөв

Avatar

Зочин 2022-10-05 66.181.185.233

ард иргэдийн эрүүл мэндийн төлөө санаа тавьсан ажил биш байх оо нөгөө л мөнгө даатгалын мөнгө явж байгаа даа зүгээр л

Avatar

Зочин 2022-10-05 59.153.114.242

эхо д тэгж хардаг болч бүтэхгүй 5 секундэд хараад дуусчихсан

Avatar

Зочин 2022-10-05 59.153.114.242

үзэх ч гэж оромдож байна лээшд хөөрхий муу хөгшчүүдийн бол үнэ хуурч байна лээ улаан хоолойн дурангаа олигтой цэвэрлэх ч үгүй бгд ийн ахмадын эмнэлэг

Avatar

Зочин 2022-10-05 202.126.89.187

Хороон дээр очсон. Сбд 1- р хороо fbпэйж дээр нь лайк дараад урилгаа аваарай гэсэн. Тэнд эмч бол байдаггүй, үздэггүй. Дүүрэг рүү яв гээд л сандал нөхөгчид байна лээ. Дүүрэг нь 13 а маягт өгөх ёстой атал өгч болохгүй гэж тушаасан гээд өгөхгүй байна лээ. Ингээд л төлбөртэй хувийн эмнэлэг бараадсан. Улсын эмд, эмнэлэг ажилладаггүй юм байна билээ.

Avatar

Хотын уугуул иргэн 2022-10-05 66.181.177.201

Иргэдийн идэвх үүнд ямарч хамаагүй: Харин зохион байгуулах ажил, сурталчилгааны ажил муу явагдаж байна. Сүр дуулиантай шоу маягийн эхэлсэн ЭМЯ-ны ажил одоо бараг унтарч, мартагдаж байна.

Avatar

Зочин 2022-10-05 202.21.121.66

харин яг тийм байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж