Украин улс 2030 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахын төлөө Испани, Португал улсуудтай хамтрах гэнэ. Энэхүү алхмыг тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский ч дэмжиж байгаа аж. Хэрэв FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооноос Украин, Испани, Португал улсуудад итгэл хүлээлгэн сонговол 2030 оны ДАШТ-ий зарим тоглолтууд Украины хотуудад болно.
Гэхдээ тэдэнд өрсөлдөгчид бий. Тодруулбал, Өмнөд Америкийн төлөөлөл болох Уругвай, Аргентин, Парагвай, Чили улсууд хамтрах санаатай байгаагаас гадна Египет, Грек, Саудын Араб зэрэг гурван улс мөн нэгдэх мэдээлэл гарчээ.
2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг Канад, АНУ, Мексик гэх гурван улс хамтран зохион байгуулна. Ерөнхийдөө зардал ихээр шаарддаг хөлбөмбөгийн ДАШТ-ийг улс орнууд хамтран зохион байгуулах хандлагатай болж байна. Сүүлд гарсан мэдээллээр Морокко мөн 2026 оны ДАШТ-д хамтрах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Оросын зүгээс Украинд цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш бараг 6000 гаруй энгийн иргэн амиа алдсан гэх тоон мэдээллийг НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас гаргасан байна.
Украины тухайд өмнө нь 2012 онд Польштой хамтран хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байсан билээ.
Холбоотой мэдээ