"Барселона" олимпийн бэлгэ тэмдэг болсон эцэг таалал төгсөв

Хуучирсан мэдээ: 2022.10.05-нд нийтлэгдсэн

"Барселона" олимпийн бэлгэ тэмдэг болсон эцэг таалал төгсөв

"Барселона" олимпийн бэлгэ тэмдэг болсон эцэг таалал төгсөв

Барселона-1992 олимпийн үеэр хүүдээ туслан, барианы зурвас руу дөхүүлж өгсөн Жим Редмонд 81 насандаа таалал төгсчээ. Түүний хүү Дерек тухайн олимпийн 400 метрийн хагас шигшээ уралдааны үеэр хөлдөө гэмтэл авсан ч эцгийнхээ тусламжтайгаар уралдаанаа нулимстайгаар дуусгаж байв.

Энэхүү үйл явдал тухайн олимпийн чимэг болж, эцгийн хайр ямар агуу болохыг дэлхий нийтэд харуулсан билээ.

Олимпийн хорооны албан ёсны твиттер хаяг гашуудал зарлан “Дерек Редмон болон түүний гэр бүлд эцэг Жимийгээ алдсанд эмгэнэл илэрхийлье. Тэд хамтдаа олимпийн түүхэн дэх хамгийн гайхалтай мөчүүдийн нэгийг бүтээсэн” гэжээ.

Их Британийг төлөөлөн 1992 оны олимпод оролцсон Дерек урьдчилсан гараанд хэсгээ тэргүүлж, хагас шигшээд шалгарсан. Харамсалтай нь, шигшээ уралдааны үеэр түүний гуяны арын шөрмөс татаж, доголж эхэлсэн. Албаны хүмүүс түүнд туслах гэсэн боловч Дерек татгалзаж, улмаар түүний эцэг Жим хүүгээ түшсээр барианд хүргэсэн юм.

Дерек 2012 онд BBC-д өгсөн ярилцлагадаа аав нь анх түүнийг зогсоохоор ирсэн ч хүүгийнхээ хүсэл эрмэлзэл, мөрөөдлийг харгалзан үзэж, барианы зурвас руу хүргэсэн тухай ярьжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж