“Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшлов | News.MN

“Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшлов

“Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшлов

“Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшлов

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны шүүх “Жаст групп” ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий таван шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 10:00 цагт товлон зарласан.

Шүүгдэгч Г.Амарбат, Э.Сүрэн нарын өмгөөлөгч өвчний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг холбогдох баримтын хамт шүүхэд ирүүлжээ. Шүүгдэгч нар сонгон авсан өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, өмгөөлөгчөөс ирүүлсэн болон шүүгдэгч нараас гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авч, хуралдааныг 2022 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Мөн шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-05 66.181.184.254

энэ новшийг яагаад хаацайлаад байгааг шүүхээс асуух хэрэгтэй болж.Шүүхийг шүүхэд өг

Avatar

шүүхийнхэнд ичих нүүр алга 2022-10-05 103.26.194.41

ШЕЗ – авлигачин шүүгч нартайгаа яагаад тэмцэхгүй байна вэ? ШҮҮГЧ нар болиоч.

Avatar

Зочин 2022-10-05 139.5.216.237

Энэ хэргийн цаана мөнгийг нь авч завшсан нөхдүүд МАН-ын хууччуул, тэгээд л олон жил хэргийг нь шийдэхгүй хойшлуулж чадаж байгаа биз.

Avatar

Зочин 2022-10-05 103.57.92.174

Avilga baigaa bolood hoishood baidag yum uu

Avatar

Зочин 2022-10-05 202.55.188.114

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Avatar

Зочин 2022-10-05 202.21.114.66

Хохирсон хэлмэгдсэн хүмүүс,Яг АНОД банкныхан шиг,Аль хэдийн 10 жил зовжээ

Avatar

ЗОЧИН 2022-10-05 202.9.46.181

Батхүүг үхсэний дараа энэ хэргийг хэрэгсэхгүй болгох гэж бга юмуу даа………….манай шүүх……….

Avatar

Зочин 2022-10-05 88.128.88.68

Ийм шүүх бх гэждээ хахуульчид

Avatar

Onoch 2022-10-05 103.229.123.244

ингэж амьдрах ямар хэрэг бнаа.

Avatar

Irgen 2022-10-05 192.82.81.65

zavharsan yum.

Avatar

үнэн 2022-10-05 103.212.118.161

Хэрэг хийсэн нь үнэн юм байнагэж ойлголоо тэгээд өмгөөлөнгч нар нь хэлэх үггүй болохоороо худлаа өвчин яриад л шүүх хурал болохоор өмгөөлөгч нар очоод тусдаг ковидоос ухаантай 1 өвчин монголд гарчдээ янз нь

Avatar

Зочин 2022-10-05 139.5.217.189

МАГ-ын золиосонд явж байгаа хүн дээ,хөөрхий !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж