“Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2022.10.05-нд нийтлэгдсэн

“Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшлов

“Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшлов

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны шүүх “Жаст групп” ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий таван шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 10:00 цагт товлон зарласан.

Шүүгдэгч Г.Амарбат, Э.Сүрэн нарын өмгөөлөгч өвчний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг холбогдох баримтын хамт шүүхэд ирүүлжээ. Шүүгдэгч нар сонгон авсан өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, өмгөөлөгчөөс ирүүлсэн болон шүүгдэгч нараас гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авч, хуралдааныг 2022 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Мөн шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж