Оросын дайчилгаа үндэстний цөөнх рүү чиглэж байна

Хуучирсан мэдээ: 2022.10.05-нд нийтлэгдсэн

Оросын дайчилгаа үндэстний цөөнх рүү чиглэж байна

Оросын дайчилгаа үндэстний цөөнх рүү чиглэж байна

Өдгөө 35 настай буриад эр Андрей хэсэгчилсэн дайчилгаа эхлэхтэй зэрэгцэн ачаа тээшээ баглан, Монголыг зорьжээ. Тэдний тосгоноос хэдийнэ 17 эрэгтэйг авч явсны дунд Андрейн ах ч байж. Энэ нь цөөхөн оршин суугчтай тосгоны хувьд их тоо юм. Буддын шашинтай үндэстний цөөнхийг олноор нь Украин руу илгээхийг тэр өөрийн нүдээр харжээ. Орос улс “Үндсэндээ буриад, украин болон бусад ард түмнийг хомроглон устгаж байна” гэж Дайны эсрэг суртал ухуулгын бүлгийн тэргүүн Александра Гармажапова мэдэгдэв.

Томоохон хотуудад үймээн дэгдээхгүйн тулд Кремль эсэргүүцэх чадвар багатай хөдөө орон нутагт анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн нь энэ юм.

Ялгаварлан гадуурхалттай олон жил тулгарсан халимаг, ингуш, чечень, Крымийн татарууд зэрэг уугуул иргэд Оросын хамгийн ядуу хүмүүсийн тоонд ордог. Тэд хэсэгчилсэн дайчилгаанд хамгийн ихээр хамрагдсан гэж үзэж байна. Украин дахь “Crimea SOS” төрийн бус байгууллагаас мэдээлснээр, цэрэг татлагын мэдэгдэл хүлээж авсан эрчүүдийн 90 орчим хувь Крымийн татар үндэстэн байсан аж. Казахстан руу дүрвэсэн тухайгаа нэгэн эх сурвалж ярьсан. Түүний суусан онгоцонд 53 дүрвэгч байсны 51 нь татар иргэн байжээ.

Якут, Тува, Дагестанд дайчилгааны эсрэг жагсаал өрнөсөн. Тэд “Энэ бол бидний дайн биш” гэж хэлж байна.

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж буриад, тува, халимаг үндэстнүүдийг эх орондоо хүлээж авахаа мэдэгдсэн. Хэсэгчилсэн дайчилгаа эхэлснээс хойш 3500 гаруй буриад Монголд нэвтэрчээ. Тэднийг ах дүүс мэт угтан авсан гэж дүрвэгч Андрей хэлсэн байна. Тэр хувьсгалын үед болон Зөвлөлт засгийн эхэн үед Монгол руу дүрвэсэн холын хамаатан садантайгаа холбоо тогтоожээ.

Эх сурвалж: BUSINESS LEND

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж