АНУ-аас Монголд суух дараагийн Элчин сайд

Хуучирсан мэдээ: 2022.10.05-нд нийтлэгдсэн

АНУ-аас Монголд суух дараагийн Элчин сайд

АНУ-аас Монголд суух дараагийн Элчин сайд

Филиппин гаралтай АНУ-ын дипломатч Ричард Буанганыг АНУ-аас Монголд суух Элчин сайдаар томилсны дагуу тангараг өргөсөн талаар тус улсын Төрийн департментаас мэдээлэв. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шерман өчигдөр "Ричард Буанган АНУ-аас Монголд суух Элчин сайдаар томилогдож, тангаргаа өргөлөө. Шаргуу хөдөлмөрч, дипломат ур чадвартай, эерэг, нөхөрсөг Элчин сайд Буанган Монголын гуравдагч хөрш гэдэг бидний бахархлыг улам бататгах болно" гэж жиргэжээ.

Үүний зэрэгцээ АНУ-аас Филиппинд суугаа Элчин сайд МэриКей Кларксон түүнд баяр хүргэж, удаан хугацаанд нөхөрлөж буйгаа онцолжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн дөрөвдүгээр сард Буанганыг Монголд суух Элчин сайдаар томилсон юм.

АНУ-ын Төрийн департментын сайтад бичсэнээр, Буанган 1999 онд тус департментад ажилд орж, Израйл, Хятад, Франц, Зааны эрэг зэрэг улсуудад дипломат алба хашчээ. Мөн тэрбээр Төрийн нарийн бичгийн дарга асан Майк Помпеогийн удирдлага дор ажилласан туршлагатай аж. Тэрбээр Элчин сайдаар томилогдох хүртлээ Олон улсын харилцааны албаны туслах нарийн бичгийн үүргийг гүйцэтгэж байжээ.

Калифорни мужийн Сан Дьего дахь филиппин гэр бүлд төрсөн тэрбээр Техас мужийн Остин хотын Сэнт-Эдвардын их сургуулийг улс төр, эдийн засгийн ухааны бакалавр зэрэгтэй төгсчээ. Мөн дөрвөн хэлээр чөлөөтэй ярьдаг байна.
Эх сурвалж: THE MANILA TIMES
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж