ОХУ-ын Элчин сайдыг Японоос хөөв | News.MN

ОХУ-ын Элчин сайдыг Японоос хөөв

ОХУ-ын Элчин сайдыг Японоос хөөв

ОХУ-ын Элчин сайдыг Японоос хөөв

ОХУ өнгөрсөн сард тагнуулын хэргээр Японы дипломатчийг улсаасаа хөөсөн. Үүний хариуд Япон улс өчигдөр (2022.10.04) Саппоро хот дахь Оросын консулыг зургаа хоногийн дотор эх орноосоо гарахыг тушаажээ.

Японы Гадаад хэргийн яам Оросын консулыг персона нон грата буюу хүсээгүй хүн гэж зарлаж, ирэх Даваа гариг гэхэд явсан байхыг тушаасан тухай тус яамны сайд Ёшимаса Хаяши хэлэв. Тус яам консулын нэрийг тусгайлан зарлаагүй ч ОХУ-ын арга хэмжээний хариу арга хэмжээ болохыг онцолжээ.

Японы Гадаад хэргийн дэд сайд Такэо Мори Японд суугаа ОХУ-ын Элчин сайд Михаил Галузиныг дуудаж, уг шийдвэрээ танилцуулсан байна.

ОХУ-аас өнгөрсөн сард хөөгдсөн Японы консул Тацүнори Мотоки өнгөрсөн долоо хоногт эх орондоо буцаж ирсэн юм. Мотокиг саатуулж, байцаах явцдаа нүдийг нь боож, хөдөлгөөнийг нь хорьжээ. Түүнд 48 цагийн дотор Оросыг орхих үүрэг өгсөн. Мотокитой ингэж харьцсан нь олон улсын хуулийг илт зөрчсөн үйлдэл гэж Ёшимаса Хаяши хэлэв.

Оросын эсрэг хориг арга хэмжээтэй холбоотойгоор хоёр улсын харилцаа муудаж буйн хамгийн сүүлийн жишээнүүд энэ юм. Хоёр улс тус бүр хэд хэдэн дипломатаа хөөсөн. Түүнчлэн Орос улс Японтой хийсэн энхийн хэлэлцээ, тэр дундаа дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд ЗХУ-ын эзлэн авсан арлуудын талаарх хэлэлцээрийг зогсоожээ. Орос улс Украины зарим хэсгийг өөртөө нэгтгэх тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарахад Японы тал мөн л буруушаасан мэдэгдэл хийсэн. Үүнтэй холбоотойгоор Япон улс нэмэлт хориг арга хэмжээ авахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-05 203.91.115.47

Персона нон грата. Хүсээгүй хүн ч арай биш байхаа, ха ха ха. Хүсээгүй жирэмслэлт гэх шиг. Итгэл алдсан хүн, итгэж болохгүй хүн, үүрэгтээ тохирохгүй этгээд гэх мэт.

Avatar

Onoch 2022-10-05 202.9.41.120

non grata гэдэг утгга нь ч дипломат хамгаалалтгүй хүн гэсэн санаа бна. венийн конвенцийн дагуу дипломат эрх дарх гэж бий. манай УИХ-н гишүүний халдашгүй байдал гэдэг шиг л юм. энэ утгаар авч үзвэл дипломат эрхгүй хүн гэсэн шууд санаа. дараа нь баривчилж болно гэсэн үг.

Avatar

Зочин 2022-10-05 103.212.118.41

азизовыг хөөгөөч ээ

Avatar

Onoch 2022-10-05 202.9.41.120

олон улсын харилцаа амаргүй бна. Азизов хөөгдөх хүсэлтэй бна. ард нь тохирсон бүх ажлаасаа орос эвтэйхэн мултарчих далим хайж бна. чи бол үүнийг хүсэж бгаа хэн нэгний гар хөл. магадгүй орос ч юм бил үү

Avatar

Зочин 2022-10-05 202.55.188.114

Хузуугуй нохор хошгоруулаад байна шуу Монголчуудаа анхааралтай байя!

Avatar

Зочин 2022-10-05 64.119.17.95

муу самурайнууд бол усандаа живж байхдаа таарсан новшууд….газар нутаггүй гуйранчингууд 1 өдөр л бусадтай нийлэн дайрч давшлана.

Avatar

Zochin 2022-10-05 192.82.77.159

заа там руугаа тонил

Avatar

Зочин 2022-10-05 103.57.95.201

Жэнкогийн тролл боль доо. Эби эбол мундаг удирдагч.

Avatar

Зочин 2022-10-05 66.181.177.201

Тарвагдоржоо, элчин сайд биш консулын ажилтан гэж байна.

Avatar

Зочин 2022-10-05 61.228.214.129

Гарчигаа засаачээ. Саппоро хот дахь Оросын консулыг хөөсөн гэж байхад Элчин сайдыг хөөлөө гэж бичихийн!!!!!

Avatar

Зочин 2022-10-05 202.21.108.212

Элчин биш консул гж бшдээ Элбэгдоржын онжогоны алчууруудаа. Мэдээгээ олигтой бич л дээ.

Avatar

зочин 2022-10-05 59.153.113.148

ХАРИЛЦАН ХӨӨЛЦСӨН Л ЮМ БАЙНА. ЭХЛЭЭД ОРОС ЯПОНЫГ ДАРАА ЯПОН ОРОСЫН НӨХРИЙГ
ХӨӨЖ. АДИЛДАА АДИЛ ГОДИЛДОО ГОДИЛ ГЭДЭГ ШД

Avatar

Хар 2022-10-05 103.140.11.18

хажууд чнь оросын дэмжгчид хойд солонгоср газрын хөрснөөс арчуулхан дутах н дэ

Avatar

Заагч 2022-10-05 202.9.46.141

Битгий хуцаа хог хятадын вирус шээсээ.

Avatar

Зочин 2022-10-05 202.21.121.252

Энэ сайт юмыг дэвэргэж мушгихдаа гаргуун юм, энэ мэдээний гарчиг нь худлаа байна. Элчин сайд, Консул 2 чинь өөр албан тушаал гэдгийг ядаж мэдэж ав

Avatar

Зочин 2022-10-05 66.181.160.12

за манайхаан оросууд хамаагүй олон ярьж байгаад тоггүй бензингүй болов оо эсвэл энэ нөхдүүд х***а тал руу татаад байна уу

Avatar

Иргэн 2022-10-05 202.126.92.83

оросууд ялагдах нь тодорхой болсон завшааныг ашиглан Ядончууд арлуудаа буцааж авах хэрэгтэй

Avatar

Зочин 2022-10-05 202.21.121.252

хуцдаг халтар

Avatar

зочин 2022-10-05 202.9.46.248

япончууд 20-р зуунд Орост 2 удаа бутцохиулан сүйрснийхээ өшөө хонзонг хадгалсаар л байна. Мөн ч зуумхай улс юм даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж