ОХУ-ын Элчин сайдыг Японоос хөөв

Хуучирсан мэдээ: 2022.10.05-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Элчин сайдыг Японоос хөөв

ОХУ-ын Элчин сайдыг Японоос хөөв

ОХУ өнгөрсөн сард тагнуулын хэргээр Японы дипломатчийг улсаасаа хөөсөн. Үүний хариуд Япон улс өчигдөр (2022.10.04) Саппоро хот дахь Оросын консулыг зургаа хоногийн дотор эх орноосоо гарахыг тушаажээ.

Японы Гадаад хэргийн яам Оросын консулыг персона нон грата буюу хүсээгүй хүн гэж зарлаж, ирэх Даваа гариг гэхэд явсан байхыг тушаасан тухай тус яамны сайд Ёшимаса Хаяши хэлэв. Тус яам консулын нэрийг тусгайлан зарлаагүй ч ОХУ-ын арга хэмжээний хариу арга хэмжээ болохыг онцолжээ.

Японы Гадаад хэргийн дэд сайд Такэо Мори Японд суугаа ОХУ-ын Элчин сайд Михаил Галузиныг дуудаж, уг шийдвэрээ танилцуулсан байна.

ОХУ-аас өнгөрсөн сард хөөгдсөн Японы консул Тацүнори Мотоки өнгөрсөн долоо хоногт эх орондоо буцаж ирсэн юм. Мотокиг саатуулж, байцаах явцдаа нүдийг нь боож, хөдөлгөөнийг нь хорьжээ. Түүнд 48 цагийн дотор Оросыг орхих үүрэг өгсөн. Мотокитой ингэж харьцсан нь олон улсын хуулийг илт зөрчсөн үйлдэл гэж Ёшимаса Хаяши хэлэв.

Оросын эсрэг хориг арга хэмжээтэй холбоотойгоор хоёр улсын харилцаа муудаж буйн хамгийн сүүлийн жишээнүүд энэ юм. Хоёр улс тус бүр хэд хэдэн дипломатаа хөөсөн. Түүнчлэн Орос улс Японтой хийсэн энхийн хэлэлцээ, тэр дундаа дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд ЗХУ-ын эзлэн авсан арлуудын талаарх хэлэлцээрийг зогсоожээ. Орос улс Украины зарим хэсгийг өөртөө нэгтгэх тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарахад Японы тал мөн л буруушаасан мэдэгдэл хийсэн. Үүнтэй холбоотойгоор Япон улс нэмэлт хориг арга хэмжээ авахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж