ХӨСҮТ: Электрон тамхинаас болж уушиг цоорсон тохиолдол бүртгэгдээгүй | News.MN

ХӨСҮТ: Электрон тамхинаас болж уушиг цоорсон тохиолдол бүртгэгдээгүй

ХӨСҮТ: Электрон тамхинаас болж уушиг цоорсон тохиолдол бүртгэгдээгүй

ХӨСҮТ: Электрон тамхинаас болж уушиг цоорсон тохиолдол бүртгэгдээгүй

Сүүлийн үед электрон тамхинаас үүдэж Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д уушиг цоорсон өвчтөнүүд ирэх болсон талаар мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал орчинд гарч буй. Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-ээс тодруулахад “Электрон тамхинаас үүдэж уушиг нь цоорсон гэх тохиолдол одоогоор бүртгэгдээгүй. Эмч нарын хэлсэн зүйлийг гуйвуулсан” гэсэн мэдээллийг өгсөн юм.

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникийн их эмч Б.Батмөнх:

-Электрон тамхинаас үүдэж уушиг цоорсон хүмүүс ирж байна гэсэн мэдээллийг би өгөөгүй. Тухайн сурвалжлагч өөрөө тэр зүйлийг хэлсэн байсан. Электрон тахимнаас үүдэлтэйгээр уушиг цоорсон тохиолдол ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасагт бүртгэгдээгүй. Манайд сүрьеэ өвчин оношлогдож, эмчилгээ хийлгэдэг. Үүн дотор уушиг цоорсон тохиолдол байгаа ч электрон тамхинаас үүдэж уушиг цоорсон зүйл байхгүй. Би электрон тамхинаас үүдэж уушиг цоорсон гэсэн нэг ч үг хэлээгүй. Монгол Улсын хувьд электрон тамхинаас болж, уушиг цоорсон гэсэн тохиолдол бүртгэгдээгүй.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

123 2022-10-05 64.119.26.172

Энэ хүн эмч биш ээ!!! Уушиг цоорох ХӨСҮТ хоёр тэс өөр чиглэлийн эмчилгээ, эмнэлэг байтал Монгол улсад гэж ирээд ярьсан байх юм. Тамхины клмпанийн захиалга уу?

Avatar

Зочин 2022-10-05 66.181.180.118

уушги гэж бичдэг болчихсон юмуу?

Avatar

Иргэн 2022-10-05 192.82.76.213

Зурагтаар гардаг элдэв сугалааныхаа нэвтрүүлгийн цагийг электрон тамхины хор холбогдол, бусад эрүүл мэндийн талаар, хүүхдийн хүмүүжил, сургалтын талаар нэвтрүүлгүүд цацаачээ.Сугалааны мөнгө хаана, хэнд очоод байдаг юм бэ, иргэдийнхээ сэтгэлээр тоглохоо болиоч.

Avatar

Зочин 2022-10-05 66.181.161.120

уушги гэж зөв бичээч

Avatar

Зочин 2022-10-05 192.82.68.150

электрон тамхи чинь маш хортой ш дээ. Тэрийг нь хэлээчээ малаа

Avatar

Зочин 2022-10-05 64.119.24.90

deneg setguulch bee

Avatar

Зочин 2022-10-05 66.181.164.103

Ийм тэнэг юм ярьж байдаг электрон тамхи уушиг цоорох шалтгаан болох эхний шинж тэмдгүүд илэрч байна электрон тамхины хэрэглээг цэгцлэх ёстой гэх шатгааныг гаргаж мэдээлэх ёстой байхад тэнэг юм шиг бүртгэгдсэн үү гэж асууж байдаг тэнэг сэтгүүлч та нар зүгээр электрон тамхи оруулж ирдэг компаниас мөнгө авцымуу хаашаа юм. Ер нь электрон тамхи уушиг цоолдог уу гэж асууж болохгүй байна уу

Avatar

Зочин 2022-10-05 103.212.119.22

yasan hort havdar uusgedeg utaat tamhi chin zaragdahaa boliod booj uhlee yu nadaas booh olsoo avaarai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж