ХӨСҮТ: Электрон тамхинаас болж уушиг цоорсон тохиолдол бүртгэгдээгүй

Хуучирсан мэдээ: 2022.10.05-нд нийтлэгдсэн

ХӨСҮТ: Электрон тамхинаас болж уушиг цоорсон тохиолдол бүртгэгдээгүй

ХӨСҮТ: Электрон тамхинаас болж уушиг цоорсон тохиолдол бүртгэгдээгүй

Сүүлийн үед электрон тамхинаас үүдэж Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д уушиг цоорсон өвчтөнүүд ирэх болсон талаар мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал орчинд гарч буй. Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-ээс тодруулахад “Электрон тамхинаас үүдэж уушиг нь цоорсон гэх тохиолдол одоогоор бүртгэгдээгүй. Эмч нарын хэлсэн зүйлийг гуйвуулсан” гэсэн мэдээллийг өгсөн юм.

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникийн их эмч Б.Батмөнх:

-Электрон тамхинаас үүдэж уушиг цоорсон хүмүүс ирж байна гэсэн мэдээллийг би өгөөгүй. Тухайн сурвалжлагч өөрөө тэр зүйлийг хэлсэн байсан. Электрон тахимнаас үүдэлтэйгээр уушиг цоорсон тохиолдол ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасагт бүртгэгдээгүй. Манайд сүрьеэ өвчин оношлогдож, эмчилгээ хийлгэдэг. Үүн дотор уушиг цоорсон тохиолдол байгаа ч электрон тамхинаас үүдэж уушиг цоорсон зүйл байхгүй. Би электрон тамхинаас үүдэж уушиг цоорсон гэсэн нэг ч үг хэлээгүй. Монгол Улсын хувьд электрон тамхинаас болж, уушиг цоорсон гэсэн тохиолдол бүртгэгдээгүй.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж