Брэд Питт хүүхдүүдээ хүчирхийлсэн үү?

Хуучирсан мэдээ: 2022.10.05-нд нийтлэгдсэн

Брэд Питт хүүхдүүдээ хүчирхийлсэн үү?

Брэд Питт хүүхдүүдээ хүчирхийлсэн үү?

Анжелина Жоли экс нөхөр Брэд Питтийн эсрэг өчигдөр /2022.10.04/ шүүхэд гомдол гаргасан. Тэрбээр Брэд Питтийг 2016 онд Францаас Лос-Анжелес рүү гэр бүлээрээ нисэх үедээ хүүхдүүдийнхээ нэгийг боомилсон гэж буруутгажээ. 17 хуудас гомдолд дурдсанаар Питт хэл амаар ч, бие махбодиор ч хүчирхийлэл үйлдсэн. Тиймээс нислэгийн дараа гэр бүлийнхээ сайн сайхны төлөө салах өргөдлөө өгөхөөр шийдсэн гэжээ.

Жоли өмнөх баримт бичигт онгоцоор зорчсон тухайгаа бичсэн боловч хүүхдийг боомилсон тухай дурдаагүй аж. Тэрбээр гомдолдоо “Питт хүүхдүүдийн нэгийг боомилж, нөгөөгийнх нь нүүр рүү цохисон. Бусад хүүхэд Питтээс болиоч гэж гуйж байсан. Тэд бүгд айсан. Уйлж байсан. Мөн над руу нэг удаа шар айраг цацсан. Хүүхдүүдийн бие дээр бас шар айраг, улаан дарс асгасан. Олон цаг янз бүр болсны эцэст Питт унтсан” гэж бичжээ. Уг сөрөг нэхэмжлэлд хүүхүүдийн нэрийг цохон тэмдэглээгүй байна.

Холбооны мөрдөх товчоо болон Лос-Анжелес дүүргийн Хүүхэд, гэр бүлийн үйлчилгээний хэлтэс 2016 оны арваннэгдүгээр сард эл хүчирхийллийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг зогсоосон. Тэд Питтийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгээгүй юм.

Анжелина Жоли, Брэд Питт нар дундын эзэмшилд байсан “Château Miraval” дарсны үйлдвэртэй холбоотой маргаантай байгааг бид өмнө нь мэдээлсэн. Жоли энэ үйлдвэрийнхээ хагасыг өөртэй нь зөвлөлгүй худалдсан гэдэг үндэслэлээр Брэд Питтийн эсрэг шүүхэд гомдол гаргасан. Энэ маргаанаас үүдэлтэйгээр тэдний 2016 оны хэрэг дахин сөхөгдөж байна.

Эх сурвалж: NBC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж