Явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан ОХУ-ын иргэнийг торгожээ | News.MN

Явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан ОХУ-ын иргэнийг торгожээ

Явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан ОХУ-ын иргэнийг торгожээ

Явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан ОХУ-ын иргэнийг торгожээ

Улаанбаатар хотод ОХУ-ын дугаартай тээврийн хэрэгсэл явган хүний зам дээр зогсож буй зураг олон нийтийн сүлжээгээр тарж, иргэд бухимдлаа илэрхийлсээр байгаа билээ. Уг зөрчилд өчигдөр (2022.10.04) хариуцлага тооцсон тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн дагуу явган хүний зам дээр зогссон ОХУ-ын дугаартай автомашины жолоочийг 20,000 төгрөгөөр торгожээ. "Гадаад улсын тээврийн хэрэгсэл зөрчил гаргасан тохиолдолд Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, дүрэм, журмын дагуу арга хэмжээ авдаг.

Зөрчлийн тухай хуулийн 35.2 дугаар зүйлд “Явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр автомашинаа зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу хариуцлага тооцсон байна.

Мөн жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм мөрдөж, бусдын аюулгүй зорчих эрхэд халдахгүй байх, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буй үйлдлийн талаарх мэдээллийг иргэд E-Police аппликэйшн ашиглан цагдаагийн байгууллагад илгээх боломжтой юм.

Б.УНДРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бадарч тахар 2022-10-05 192.82.86.141

Торгож байхгүй бол сүхийн талбай дээр хүртэл машинаа тавьж мэдэх хүмүүс шүү !

Avatar

Зочин 2022-10-05 192.82.77.142

20 – хан мянга уу?

Avatar

Зочин 2022-10-05 66.181.160.83

oros ork n yavgan zam deer mongol ork bol shuud zam deer taviishd

Avatar

Зочин 2022-10-05 202.126.89.187

Оросууд нь оросд ингэвэл 4 дугуй нь цоолоод шилэн дээр ь тоосготой бичиг үлдээхэд гэмгүй гэж байна. Хаа газар замын хөдөлгөөнд адил л журамтай. Энэ орос нөхөр влогчин гэсэн. Сайн мэдэж байгаа. Монголд яаж л бол яаж болно гэсэн зангаа гаргаж байна даа

Avatar

Зочин 2022-10-05 202.55.188.115

Иргэддээ л эр бар сүр хүчээ гаргадаг Монголийн цагдаа нар Орос дугаартай болохоор гөлөгнөөд 20н цаасаар торгосон болжээ. Монгол дугаартай тэрэг байсан бол аль хэзээний ачаад явцан байгаа

Avatar

mongol 2022-10-05 64.119.19.20

ах нар минь гэж алцганадаг монголчууд одоо их юм үзнээ…тун удахгүй "улаанбаатар наш" гэсэн хулмастнуудад цусаараа уйлтал дээрэлхүүлнэ, яандаа бид нар

Avatar

Шудра бус 2022-10-05 66.181.161.63

Шууд л ачилдаа. Тэгээд өөрсдөө хайгаад олно биз. Яг бид нар шиг

Avatar

Зочин 2022-10-05 192.82.83.203

ter hun alsan,ohid emegteichuudiig huchirhiileh gej zavdsan tuuniig ni zogsooh gej oroldson irgeniig zodson ntr geed huuli zurchsun rashistuudiig yaasan be,bid yadaj nutag deeree hariinhand deerelhuuleed baimgui bn shuu huuli zuin said aa

Avatar

иргэн 2022-10-05 103.212.118.225

Монгол дугаартай байсан бол Ачилтынхан аль хэдийн Хулгайлаад ачаад явчихсан Гадны дугаартай машин Дүрэм зөрсөн ч чөлөөтөй, Ачилтынхн 2 нүүртэй байж болохгүй ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж