Явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан ОХУ-ын иргэнийг торгожээ

Хуучирсан мэдээ: 2022.10.05-нд нийтлэгдсэн

Явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан ОХУ-ын иргэнийг торгожээ

Явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан ОХУ-ын иргэнийг торгожээ

Улаанбаатар хотод ОХУ-ын дугаартай тээврийн хэрэгсэл явган хүний зам дээр зогсож буй зураг олон нийтийн сүлжээгээр тарж, иргэд бухимдлаа илэрхийлсээр байгаа билээ. Уг зөрчилд өчигдөр (2022.10.04) хариуцлага тооцсон тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн дагуу явган хүний зам дээр зогссон ОХУ-ын дугаартай автомашины жолоочийг 20,000 төгрөгөөр торгожээ. "Гадаад улсын тээврийн хэрэгсэл зөрчил гаргасан тохиолдолд Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, дүрэм, журмын дагуу арга хэмжээ авдаг.

Зөрчлийн тухай хуулийн 35.2 дугаар зүйлд “Явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр автомашинаа зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу хариуцлага тооцсон байна.

Мөн жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм мөрдөж, бусдын аюулгүй зорчих эрхэд халдахгүй байх, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буй үйлдлийн талаарх мэдээллийг иргэд E-Police аппликэйшн ашиглан цагдаагийн байгууллагад илгээх боломжтой юм.

Б.УНДРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж