Дайн хэрхэн төгсөх тухай шинжээчийн таамаг | News.MN

Дайн хэрхэн төгсөх тухай шинжээчийн таамаг

Дайн хэрхэн төгсөх тухай шинжээчийн таамаг

Дайн хэрхэн төгсөх тухай шинжээчийн таамаг

ОХУ-ын арми өнгөрсөн долоо хоногт Украин дахь довтолгоогоо хоёр дахин бууруулсан. Тэдний байлдааны төлөвлөгөө бүтэлгүйтэж, бэлэн мөнгөгүй болж, өвөл ч хаяанд ирлээ. “Atlantic council”-ийн судлаач Алп Севимлисой дайн хэрхэн төгсөх тухай таамаг дэвшүүлснийг “Daily mail” хуудас нийтэлжээ. Тэрбээр Путин огцорч, Орос задарч, НАТО Хятадтай нүүр тулна гэж таамаглав.

Дайн анх эхлэхэд хэдэн өдөр, хэдэн долоо хоног, магадгүй хэдэн сарын дараа гэхэд Киев унана гэж олон хүн бодож байсан. Гэвч Оросын арми бэлтгэл төлөвлөлт муу, дотроосоо ялзарсан, авлигатай, генералууд нь хэд хэдэн том алдаа гаргасан зэргээр довтолгоо удааширч эхэлсэн.

Кремлийн эрх мэдлийн төлөөх тэмцлийн үр дүнд Орос өөрөө бууж өгч магадгүй гэж Севимлисой үзжээ. Тэрбээр “Хэрэв Путин дайнд ялагдвал ирээдүйг нь би лав харж чадахгүй байна. Тэр ард түмэндээ яаж буцах вэ? Хоол хүнс, эрчим хүчээр дэлхийг шантаажилчихаад дараа нь яаж дэлхийн тавцанд гарах вэ?” гэж хэлэв.

Ингэж бодож буй хүн ганц Севимлисойгоор дуусахгүй. Украины сөрөг довтолгооноос хойш хэдэн долоо хоногийн дараа шинжээчид Путины төгсгөлийг илэн далангүй таамаглаж байсан удаатай аж.

"Оросын эрх мэдэл хуучин ЗХУ-ын дагуул орнууд болох Азербайжан, Казахстан, Киргизстанд, цаашлаад Африк, Өмнөд Америкт ч суларна" гэж тэр хэлэв. НАТО эдгээр бүх талбарт өрсөлдөхөд бэлэн байх ёстой бөгөөд эс тэгвээс Бээжингийн нөлөөнд алдах эрсдэлтэй аж.

Түүнчлэн Туркийн Ерөнхийлөгч Эрдоганы байр суурь дайныг зогсоох гол түлхүүр байж магадгүй гэж Севимлисой үзэж байна. Тэрбээр “Орос улс дэлхийн гүрэн байхаа больж, тогтолцоог нь хэн ч дуурайхыг хүсдэггүй Хар тэнгисийн улс болсонтойгоо эвлэрэх ёстой. Бидний харж байгаачлан энэ бүс нутаг Туркийн мэдэлд байх болно” гэжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ХахаХаха
18
ЗөвЗөв
17
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-05 188.252.86.74

В

Avatar

Зочин 2022-10-05 202.179.3.224

Манайх чинь Оросоос их хамааралтай орон ш лээ. Оростойгоо аятайхан байхгүй бол энэ өвөл тог ч үгүй, бензин ч үгүй болчихвий дээ. Тэр жил бензингүй яалаа даа.

Avatar

Zochin 2022-10-05 103.14.37.7

Одоо цөмийн дайн болно. Бадарчин баярлах болоогүй байна.

Avatar

Зочин 2022-10-05 202.126.88.217

Референдум боллоо. Одоо дайн зогсох байхаа. Энэ сайт хаанаас ийм хачин юм олоод тавьчигдаг юм болоо!!! Зайлуулдаа

Avatar

өвгөн 2022-10-05 192.82.65.103

Ямарч зэвсэггүй хүмүүсийг очиж алж талаад л газар нутагийг нь булаагаад л их л жаргалтай байх санаатай юмаадаа энэ Путин, Одоо баахан шинэ татагдсан түрэмгийлэгчидийн хар масс Украйнд орж ирнэ. Тэд нарыг яаралтай устгаж Фашизм дэлхийд бүтэхгүй шүү гэдэгийг Украйнчууд харийн булаан эзлэгчидэд харуулах ёстой юм, бүх дэлхий нийт үүнийг ч хүлээж байна тэднээс. Тийм болохоор улам их з****г украйнд хэрэгтэй юм

Avatar

Зочин 2022-10-05 103.111.68.3

ЁСТОЙ САНААНЫ ЗОРГООР ХУЦАХ ЮМ АА ГАДААДЫН ЭХ СУРВАЛЖ ТАВЬЧИХААД ӨӨРСДӨӨ САНААНЫ ЗОРГООР ЭЛБЭГДОРЖ ХУЦАЖ БАЙНА. ЭНЭ НЭГ ГАЙ ХУРДАН ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ,ОРОС ЗАДАРВАЛ МОНГОЛ УЛС МӨН АДИЛ АЛГА БОЛНО ЦАГ ХУГАЦААНЫ Л АСУУДАЛ БОЛНО. ГЭХДЭЭ ОРОСУУД ДАЙНД ДАНДАА ЯЛЖ БАЙСАН ТҮҮХТЭЙ АРД ТҮМЭН ДЭЭ

Avatar

өвгөн 2022-10-05 192.82.65.103

20 дугаар зуунй эхэн үеийн сэтгэлгээнээсээ сал илжигээ. Оростой оросгүй монгол болно. Орос сөнөвөл бүүр сайн, монголын хөгжлийн тушаа арилна.

Avatar

Зочин 2022-10-05 79.83.33.71

Манай улс байхгүй болох магадлалтай шүү. Хажууд минь Хятад, Япон хоёр манайхыг хамгаалах хүнгүй болохыг л отож суугаа. Биднийг Оросоос өөр улс тусгаар байлгаж чадахгүй. Яагаад гэвэл Хятад гэж атгаалжин хар мангас байна шүү дээ.

Avatar

Зочин 2022-10-05 202.21.108.246

Би энхийн хэлэлцээрийг хүсч байна, дайнд ялагч байдаггүй, цөмийн дайныг хүсэхгүй байна

Avatar

mongol 2022-10-05 81.246.200.208

MAO mini chi harin gadaad hel b** hel dotoodoor ch setgedeggui malaas dor ul bna daa Alia salbadai evried chini delhii huurtahaasdaa ongorood baihad ta hed moroodood l baih yum Erliizuudee gej hogiin urgamaluud shuu

Avatar

Мао Зе Дун 2022-10-05 202.126.90.119

Улны тэнэгууд яахаараа пуиныг шутээд путин ялна гэж боддог байнаа..аргагуй гадаад хэлгуй,гадаад явж узээгуй. Юм уншдаггуй боддогуй голдуу архичин ажилгуйчууд л дарангуйлал харгислалаыг дэмжиж бие хуурдвг байхдаа

Avatar

Зочин 2022-10-05 202.21.108.8

Мөрөөдөөд бай!!!!!!! мөрөөдөөд бай!!!!!

Avatar

ЗОЧИН 2022-10-05 202.9.46.181

Путин ялнаа. харж л байя

Avatar

Зочин 2022-10-05 103.57.95.73

Оросын эсрэг Путины эсрэг Украин биш Европын холбоо тэр чигээрээ,АНУ,НАТО байлдаж байна даа,Оросыг ганцаардуулж байна,Путин хэрэгггүй бөгөөд хамаагүй дайн хийх хүн биш

Avatar

Зочин 2022-10-05 149.34.244.160

агуу удирдагч агуу удирдагч гэсээр байгаад Путингээ хөөргөөд шал худлаа ялахгүй дайн хийлгээд баллаад хаясан. Одоо буцөж дайнаа зогсооё гэхээр дайн хүссэн оросуудын дунд нэр нүүрээ барах гээд байлдая гэхээр үнэндээ з****г техник нь хоцрогдсон болохоор 1сая хүнтэй арми байгуулаад ч гар хоосон, цэргүүд нь хагас өлсгөлөн сумгүй б** түлшгүй техниктэй болохоор хар эрчээрээ дайрсан ч махан таташ болохоос өөр ямар ч шидгүй болчихсон. Одоо цөмийн зэвсгээр л ам мэх хийхээс өөр аргагүй болсон доо

Avatar

РАВДАН 2022-10-05 66.181.160.116

ОРОСЫН ЦӨМИЙН з****г ПРАКТИК ТУРШИЛТ ХИЙГДЭЭГҮЙ, ЗӨВХӨН ФИЗИК ЗАГВАРЫНХАА ТҮВШИНД БИЙ.
ХЭРВЭЭ БАЙЛДААНЫ ЗОРИЛГООР АШИГЛАВАЛ БҮРЭН АЖИЛЛАХ ЭСЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ ЭД.

Avatar

Зочин 2022-10-05 66.181.160.61

энэ ч Оросын дотоодын иргэний дайн биш.Жижиг улсуудаа дээрэлхэж нутгийг нь булааж болно гэсэн дээрэнгүй үзлийг нь үзэн ядах ёстой.Яагаад гэвэл Орос түүхэндээ нутгаа иймэрхүү байдлаар өргөжүүлж дэлхийн хамгийн том нутагтай улс болсон.манай монголын нутгаас удаа дараа булааж байсан түрэмгий улс.

Avatar

Зочин 2022-10-05 66.181.160.12

энэ дайн орос гүрний дотоод зүйл учраас хэн нь ялах нь чухал биш гэхдээ орос арай хүчирхэг байх болов уу

Avatar

Зочин 2022-10-05 202.9.46.199

Ичсэн хүн а**а гэдэг нэг айхтар зүйр үг байнаа.

Avatar

Онч 2022-10-05 66.181.187.31

^^^ард түмэндээ буцах^^^

Avatar

Зочин 2022-10-05 192.82.68.150

энэ сайт дандаа нэг талын мэдээ цацах юмаа. Путин, орос хоёрыг л муулна. өөр юм бхгүй. Америк эзэнтэй

Avatar

Зочин 2022-10-05 192.82.87.123

чи юунд уншина вэ. ганц чамд зориулж нийтлээгүй байлтай.

Avatar

Зочин 2022-10-05 202.55.188.115

Путин дайн хийснээрээ Оросоо баллаж хаяаад Украйныг зоригтой хучирхэг эх оронч болгож байна. Одоо дайн дуусхаар Украйн ч яахав АНУ, барууны тусламжтай дорхноо босоод хегжеед явчихна, ёстой сохорсон биш завшив гэдэг л болно. Харин Орос дайны маш их телберт унаж улам л бусээ чангалсаар байгаад тасарч, елсеж ядуурсан иргэд нь бослого хийж Путинийг буулгаж цаазаар аваад Орос орон задарч Тува, Халимаг, Буриад, г.м. жижиг ундэстнууд нь челеелегдене. Дараа нь агуу их Хятадын задрал эхлэнэ дээ.

Avatar

Ха ха 2022-10-05 59.153.86.99

Путин аргаа барж байна. Манайхны дүү нар нь очиж туслаач

Avatar

lll 2022-10-05 192.82.82.161

Bugd l Putin aguu yumaa, ahiad l delhiig gaihashruullaa geseer iim bolgoson. Shal utgagui dain hiisen.

Avatar

Ш а а н а биз 2022-10-05 202.126.90.139

Ш а а

Avatar

Зочин 2022-10-05 202.126.90.9

Оху, Европ 2 хоёулаа асар их хохирч Ану л ялах бхдаа

Avatar

Зочин 2022-10-05 66.181.160.91

барууны тархи угаалтыг ямар мэдэхгүй биш
орос ялагдах боложгүй эээ харин америк барууны гаж дрнтны нийгэм сүйрч унах болно орос хэдхэн хонгийн дараа бараг сая хүнтэй
армиар дайралт хийх гэж байна

Avatar

Зочин 2022-10-05 66.181.161.15

аягүй дураараа яринаа тиймаа.Путлер одоо дахиж цэрэг татлага эхлүүлбэл Өөрийгөө дүүжлүүрийн гогцооноос зүүсэнтэй ялгаагүй хэрэг болно

Avatar

Зочин 2022-10-05 192.82.87.123

Пүтлэр чамд тийм мэдээлэл өгвүү. тэгвэлч чамайг нууц задруулсан хэргээр оросууд новичокдох юм бн дөө. болгоомжтой байгаараа гадуур дүүрэн оросууд
о

Avatar

Зочин 2022-10-05 202.9.41.17

1 сая гулууз махаа бэлтгээд дууссан уу?

Avatar

РАВДАН 2022-10-05 66.181.160.116

300К ТАТАХ ГД ХЭДЭН САЯ ХҮН НЬ ГАРААД ДҮРВЭЧИХСЭН.
ОДОО САЯЫГ ТАТНА ГЭВЭЛ ЕРТӨНЦИЙГ ЗАХИРАГЧ ПУТИН ОРОСТ ГАНЦААРАА ҮЛДЭХ БОЛОВ УУ. РАМЗАН КАДЫРОВ Ч ҮЛДЭХГҮЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж