Дайн хэрхэн төгсөх тухай шинжээчийн таамаг

Хуучирсан мэдээ: 2022.10.05-нд нийтлэгдсэн

Дайн хэрхэн төгсөх тухай шинжээчийн таамаг

Дайн хэрхэн төгсөх тухай шинжээчийн таамаг

ОХУ-ын арми өнгөрсөн долоо хоногт Украин дахь довтолгоогоо хоёр дахин бууруулсан. Тэдний байлдааны төлөвлөгөө бүтэлгүйтэж, бэлэн мөнгөгүй болж, өвөл ч хаяанд ирлээ. “Atlantic council”-ийн судлаач Алп Севимлисой дайн хэрхэн төгсөх тухай таамаг дэвшүүлснийг “Daily mail” хуудас нийтэлжээ. Тэрбээр Путин огцорч, Орос задарч, НАТО Хятадтай нүүр тулна гэж таамаглав.

Дайн анх эхлэхэд хэдэн өдөр, хэдэн долоо хоног, магадгүй хэдэн сарын дараа гэхэд Киев унана гэж олон хүн бодож байсан. Гэвч Оросын арми бэлтгэл төлөвлөлт муу, дотроосоо ялзарсан, авлигатай, генералууд нь хэд хэдэн том алдаа гаргасан зэргээр довтолгоо удааширч эхэлсэн.

Кремлийн эрх мэдлийн төлөөх тэмцлийн үр дүнд Орос өөрөө бууж өгч магадгүй гэж Севимлисой үзжээ. Тэрбээр “Хэрэв Путин дайнд ялагдвал ирээдүйг нь би лав харж чадахгүй байна. Тэр ард түмэндээ яаж буцах вэ? Хоол хүнс, эрчим хүчээр дэлхийг шантаажилчихаад дараа нь яаж дэлхийн тавцанд гарах вэ?” гэж хэлэв.

Ингэж бодож буй хүн ганц Севимлисойгоор дуусахгүй. Украины сөрөг довтолгооноос хойш хэдэн долоо хоногийн дараа шинжээчид Путины төгсгөлийг илэн далангүй таамаглаж байсан удаатай аж.

"Оросын эрх мэдэл хуучин ЗХУ-ын дагуул орнууд болох Азербайжан, Казахстан, Киргизстанд, цаашлаад Африк, Өмнөд Америкт ч суларна" гэж тэр хэлэв. НАТО эдгээр бүх талбарт өрсөлдөхөд бэлэн байх ёстой бөгөөд эс тэгвээс Бээжингийн нөлөөнд алдах эрсдэлтэй аж.

Түүнчлэн Туркийн Ерөнхийлөгч Эрдоганы байр суурь дайныг зогсоох гол түлхүүр байж магадгүй гэж Севимлисой үзэж байна. Тэрбээр “Орос улс дэлхийн гүрэн байхаа больж, тогтолцоог нь хэн ч дуурайхыг хүсдэггүй Хар тэнгисийн улс болсонтойгоо эвлэрэх ёстой. Бидний харж байгаачлан энэ бүс нутаг Туркийн мэдэлд байх болно” гэжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ХахаХаха
18
ЗөвЗөв
17
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж