УБТЗ дамжин өнгөрөх ачааны шинэ хилийн гарц нээлээ   | News.MN

УБТЗ дамжин өнгөрөх ачааны шинэ хилийн гарц нээлээ  

УБТЗ дамжин өнгөрөх ачааны шинэ хилийн гарц нээлээ  

УБТЗ дамжин өнгөрөх ачааны шинэ хилийн гарц нээлээ  

БНХАУ-аас Бичигт боомтоор дамжуулан УБТЗ-ын Баянтүмэн өртөөнөөс ачаатай чингэлэг ачиж, Эрээнцав-Соловьёвск хилийн гарцаар ОХУ-ын Санкт-Петербург цаашлаад Финлянд хүргэх туршилтын тээврийг амжилттай зохион байгууллаа. Энэ нь, Монгол Улсаар дамжин өнгөрөх ачааны шинэ хилийн гарцыг нээж, улс хоорондын бараа эргэлтийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж буй чухал алхам болов. Энэхүү тээврийг УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны Чингэлэг тээврийн хэлтэс, ГЕГ-ын Хяналт шалгалтын газар, Баянтүмэн тасаг, МРТ карго ХХК, ОХУ-ын Трансконтейнер компани хамтран зохион байгуулжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тажикистаны нийслэл Душанбе хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит хурлын үеэр Монгол Улсыг "Транзит улс" хэмээн зарласан. Тэрээр, "Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр логистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон улс болох зорилт тавьж байгааг мэдэгдсэн байдаг. Тэгвэл Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын хоорондох нийт тээврийн 85 хувийг гүйцэтгэдэг УБТЗ ийнхүү шинэ гарц нээж, зүүн босоо коридорыг бодит ажил хэрэг болгож эхэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж