Зураач У.Батцоож "Б-Урлан-209" үзэсгэлэнгээ дэлгэнэ | News.MN

Зураач У.Батцоож "Б-Урлан-209" үзэсгэлэнгээ дэлгэнэ

Зураач У.Батцоож "Б-Урлан-209" үзэсгэлэнгээ дэлгэнэ

Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач, Уртнасангийн Батцоож хоёр дахь бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна. Түүний үзэсгэлэнгийн нэр "Б-Урлан-209". Өөрийн уран бүтээл туурвидаг урлангийнхаа өрөөний дугаараар нэрлэсэн энэ үзэсгэлэнгээ 2022 оны аравдугаар сарын 8-наас 18-ны өдрүүдэд "Монгол арт" галерейн хоёр давхарын их танхимд толилуулахад бэлэн болжээ. Үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 8-ны 15:00 цагт болно.
"Уран бүтээл бол шинэ шинэ цоожтой хаалгыг өөр өөр түлхүүрээр нээж, хүний нүднээс нуусан “Лусын сан” хөмрөгийг олонд дэлгэхийн нэр" хэмээн Монгол Улсын Төрийн шагналт, сэтгүүлч, зохиолч Б.Цэнддоо зураачийн бүтээлийн тухай нэгэнтээ онцлон тэмдэглэсэн байдаг.
"Б-Урлан-209" үзэсгэлэнд зориулан бичсэн яруу найрагчийн эшлэлүүдийг уран зургийн хамт үзэгч та бүхнийг таалан сонирхохыг урьж байна.
Хаяг: "Дүнжингарав" худалдааны төвийн замын урд "Монгол арт" галерей
Утас: 77198080
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж