БНХАУ байгуулагдсаны 73 жилийн ойн баярын өдөр үргэлжилж болж байна. Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т зааснаар харилцан тохиролцсоны дагуу Монгол, Хятадын хилийн Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг, Замын-Үүд-Эрээн, Ханги-Мандал, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтууд 2022 оны 10 дугаар сарын 1-нээс 3-ны өдрүүдэд амарсан. Харин Бургастай-Лаоемяо, Булган-Такашикэн боомт аравдугаар сарын 1-нээс 7-ны өдрийг хүртэл амрах юм.
Сонирхуулахад, БНХАУ-ын Төрийн зөвлөл Ардын Их Хурлын Ордонд өнгөрсөн есдүгээр сарын 30-ны орой БНХАУ байгуулагдсаны 73 жилийн ойг тэмдэглэх Үндэсний баярын хүлээн авалт зохион байгуулжээ. Энэхүү хүлээн авалтад Ши Жиньпин, Ли Кэчян, Ли Жаньшү, Ван Ян, Ван Хүнин, Жао Лэжи, Хань Жэн, Ван Чишань нарын зэрэг нам төрийн удирдагчид дотоод, гадаадын 500 гаруй зочид төлөөлөгчид оролцсон байна. Ли Көчяны хэлснээр, энэ онд ХКН-ын XX их хурал болох аж.
Ли Кэчян хэлэхдээ, Хятад улс “Нэг улс, хоёр систем”, “Хонконгчууд Хонконгоо удирдах”, “Макаочууд Макаогоо удирдах”, дээд хэмжээнд өөртөө засах чиглэлийг хэлбэрэлтгүй баримтлахыг онцолсон байна.
Холбоотой мэдээ