Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ жилдээ багтаж, Монгол Улсын их сургууль (МУИС)-ийн нэрийг Монголын үндэсний их сургууль болгон өөрчилнө гэв. Тэрбээр "Монгол Улсад орчин цагийн дээд боловсролын тогтолцоо үүссэний 80 жилийн ой тохиож байна. Энэ түүхийг Монгол Улсын их сургууль бүтээсэн байна. Монголын үндэсний их сургуулийн хувь бизнесийн байгууллагын сонголтыг хэлж мэдэхгүй. Төгсөгчдийн хувьд тухайн үедээ диплом нь баталгаажаад явах байх.
Ардын их хурлын тогтоолоор 1992 онд МУИС-ийн нэрийг Монголын үндэсний их сургууль гэж нэрлэсэн. Энэ нэр МУИС-ийн оюуны өмч гэсэн үг. Энэ түүхийг хэн нэгэн этгээд хууль бус үйлдлээр өмчилж, ашиглаж болохгүй. Энэ бол гэмт хэрэг. Тийм учраас 80 жилийн ойн хурал дээр өнөөдөр энэ түүхэн нэр МУИС-даа хадгалагдан үлдэх ёстой. Уг маргаан олон жил үргэлжилж, сүүлд шүүхийн маргаан дээр ялсан. Өнөөдрийн 80 жилийн ойн баярын хурлаар ирэх 20 жилд их, дээд сургуулиудын гүйцэтгэх үүрэг юу байх вэ гэдгийг онцолж байна.
Засгийн газраас төрийн өмчийн зургаан их, дээд сургуулийг нэгтгэх бүтэц, зохион байгуулалтад оруулж байна. Монгол Улсын хувьд хамгийн олон буюу 90 гаруй их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байсан бол сарын өмнө 66 их сургуультай болсон. Орон нутгийн их сургуулиудыг нэгтгэж, харъяа сургууль болгосон. Их дээд сургуулиуд оюутнуудаас төлбөр авч сургахаас гадна улсын өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэдэг институц болж, цэвэр судалгааны байгууллага болох ёстой. Цаашдаа төрийн өмчийн их сургуулиудын хамтын ажиллагаа сургалт, судалгаа, аж үйлдвэрийн цогцолбор хэлбэрээр хөгжинө.
Холбоотой мэдээ