Марина Овсянниковаг эрэн сурвалжилж байна

Хуучирсан мэдээ: 2022.10.05-нд нийтлэгдсэн

Марина Овсянниковаг эрэн сурвалжилж байна

Марина Овсянниковаг эрэн сурвалжилж байна

Оросын төрийн телевизийн мэдээ дамжуулалтын үеэр дайныг эсэргүүцсэн сэтгүүлч Марина Овсянникова наймдугаар сард гэрийн хорионд орсон. Түүний гэрийн хорионы хугацаа өнгөрсөн Ням гаригт дууссан хэдий ч тэрбээр хугацаанаасаа өмнө оргож, алга болжээ. Тэрбээр охинтойгоо хамт Бямба гаригт зугтсан байна. Овсянниковаг 11 настай охинтойгоо хамт алга болсон тухай мэдээллийг түүний салсан нөхөр өгчээ.

Овсянниковагийн өмгөөлөгч түүнийг явсан гэдгээс өөр ямар ч мэдээлэлгүй байгаа тул ОХУ-ын Дотоод хэргийн яам түүнийг эрэн сурвалжилж эхэллээ.

Өдгөө 44 настай Марина Овсянникова гуравдугаар сард “Нэгдүгээр суваг” телевизийн редактороор ажиллаж байх үедээ шууд нэвтрүүлгийн ард лоозон барьж гарч ирсэн. Кремль түүний эл үйлдлийг танхайн хэрэг гэж нэрлэжээ. Эсэргүүцлийн дараа Овсянниковаг баривчилж, 14 цаг гаруй байцаасны эцэст суллан 30 мянган рублиэр торгосон юм.

Овсянниковагийн тэмцэл энэ хүрээд зогссонгүй долдугаар сард дахин эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэрбээр дайны эсрэг байр сууриа илэрхийлсэн бичлэг хийснийхээ төлөө 50 мянган рублиэр торгуулсан. Үүнийхээ дараа мөн сард дахин гүүрэн дээрээс эсэргүүцлээ илэрхийлсэн бичлэг цацсан байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж