Хуучирсан мэдээ: 2022.10.05-нд нийтлэгдсэн
261,081 ширхэг хувьцаа арилжжээ
2022 оны 10 дүгээр сарын 5-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 121,488,593 төгрөгийн үнийн дүн бүхий 261,081 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсөж, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Баянгол зочид буудал" ХК (BNG +14.17%), "УБ-БҮК" ХК (BUK +12.60%) болон "Талх чихэр" ХК (TCK +3.33%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто импекс" ХК (AOI -15.00%), "Монгол керамик" ХК (KEK -14.97%) болон "Улаансан ХК (UNS -14.81%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 6,834 ширхэг нэгж эрхийг 1,401,472 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 15,000 ширхгийг 1,497,300,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 5,000 ширхэг үнэт цаасыг 498,800,000 төгрөгөөр арилжааллаа.ТOP-20 индекс 0.96 хувиар өсөж, 33574 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,729,330,828,836 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
Зөв Хаха Хөөрхөн Гайхмаар Харамсалтай Тэнэглэл Буруу Баярлалаа!
Холбоотой мэдээ