Голомт банк “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө зарлалаа

Хуучирсан мэдээ: 2022.10.05-нд нийтлэгдсэн

Голомт банк “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө зарлалаа

Боловсролыг дэмжигч Голомт банкнаас жил бүр нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлдэг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр-2022” өнөөдрөөс эхэлж байна. Монгол Улсын дотоодын их, дээд сургуулиудын 3, 4 дүгээр курсийн 100 оюутныг бид шалгаруулж, чанартай боловсрол эзэмшиж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахад нь дэмжлэг үзүүлсээр 18 дахь жилтэйгээ золгож буй юм.

Дотоодын их, дээд сургуулийг 2023-2024 онд төгсөх оюутнууд мэргэжил харгалзахгүйгээр манай хөтөлбөрт оролцох боломжтой бөгөөд бид зөвхөн мөнгөн тэтгэлэг олгоод зогсохгүй оюутан залуусын мэргэжлийн болон хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалт, олон нийтийн үйл ажиллагаанд хамруулах, судалгаа, дадлага, цагийн ажил хийх, цаашлаад Голомт банкинд тогтвортой ажлын байраар хангах боломж олгодгоороо давуу талтай.

Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт оюутан, залуусын санал бодол, хүсэл зорилгыг илэрхийлэх, өөрийгөө нийгэмд нээн харуулах боломж олгосон нээлттэй контент бүтээх шалгуур тавьж буйгаараа онцлог. Та бүхэн “Эх орны хөгжилд миний нөлөө, үүрэг оролцоо”, “Дижитал шилжилт” гэсэн 2 сэдвээс сонгож, үзэл бодлоо видео бичлэг, эсвэл эссэ хэлбэрээр илэрхийлж явуулаарай. Мөн сургуулийн болон дүнгийн тодорхойлолтоо хавсаргах шаардлагатай.

Голомт банк уг хөтөлбөрөөрөө дамжуулан залуу үеийн хүсэл мөрөөдөл, дуу хоолойг сонсохыг эрмэлздэг бөгөөд одоогийн байдлаар 15 салбарын 50 гаруй их, дээд сургуулийн 1,500 оюутанд нэг тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг олгоод байна.

Анкет хүлээн авах хугацаа: 2022/10/04-2022/10/14-нийг дуустал

Тэтгэлэгт хүсэлтээ илгээх заавар:

  1. https://student.golomtbank.com/#/ хаягаар өөрийн анкетыг бүрэн бөглөх
  2. “ Эх орны хөгжилд миний нөлөө, үүрэг оролцоо”
  3. “Дижитал шилжилт” сэдвүүдээс 1-ийг сонгон, чөлөөт контент бэлтгэн хавсаргах

Контентын хэлбэр:

    1. Видео бичлэг
    2. Эссэ бичих

Сонгон шалгаруулалтын үе шат:

  1. Анкет + бүтээлийн шалгаруулалт
  2. Бүлгийн ярилцлага
  3. Ганцаарчилсан ярилцлага

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг hr@golomtbank.com хаяг болон 7575-1111 /1705/, /1706/, /1665/, /1777/ утсаар аваарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж