Covid-19-ийн үед НДС-д 651.5 тэрбум төгрөгийн авлага үүсчээ

Хуучирсан мэдээ: 2022.10.05-нд нийтлэгдсэн

Covid-19-ийн үед НДС-д 651.5 тэрбум төгрөгийн авлага үүсчээ

Covid-19-ийн үед НДС-д 651.5 тэрбум төгрөгийн авлага үүсчээ

Ерөнхий аудиторын аудит хариуцсан орлогч, тэргүүлэх аудитор Я.Сарансүх УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдөр (2022.10.04)-ийн хуралдаан дээр “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүн”-гийн талаар Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын дэлгэрэнгүй тайланг танилцуулав.

Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын баримт бичиг, төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүргийн уялдаа холбоо хангагдаагүй гэсэн дүгнэлтийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Засгийн газрын 2016 оны 320 дугаар тогтоолд заасны дагуу 2016-2020 онд бодлогын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөгүй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байна.

Бодлогын баримт бичгийг боловсруулахдаа Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг мөрдөөгүй, хөдөлмөр эрхлэлтийн салбарын зарим шалгуур үзүүлэлтийг урт, дунд хугацааны бодлогын баримт бичигт харилцан уялдаагүй тусгасан, төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлжээ. Гэвч

-бодлогын баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, хүрэх түвшнээ хангаагүй, ажилгүйдлийн түвшин зорилтот түвшинд хүрээгүй, ахиц гараагүй.

-Covid-19 цар тахалтай холбоотой хөнгөлөлт, чөлөөлөлт, дэмжлэгийн арга хэмжээний хүрээнд Нийгмийн даатгалын санд үүссэн 651.5 тэрбум төгрөгийн авлагыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй, хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, үр нөлөөг тооцож үнэлээгүй, хөдөлмөр эрхлэлт хариуцсан төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүрэг харилцан уялдаагүй, төсөл, хөтөлбөр боловсруулахад олон нийтийн оролцоог хангаагүй.

-Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг бодитой судалгаанд үндэслэн тооцоолоогүй, ХЭҮЗ хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих салбарын гүйцэтгэлийн хэмжилт, дэмжлэгийн мөрөөр тавих хяналт, тайлагналын үнэлгээ, үр нөлөөг тооцох нэгдсэн тогтолцоо хангалтгүй, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бодит хэрэгцээ шаардлага, санхүүгийн тооцоололд үндэслэхгүйгээр төлөвлөн хэрэгжүүлж ирсэн.

-Салбар хариуцсан яамны дотоод хяналт сул, төсөл, хөтөлбөрийн хүрээнд олгосон санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, эргэн төлөлт хангалтгүй, хугацаа хэтэрсэн авлагын дүн жилээс жилд өсч 12.7 тэрбум төгрөг болсон, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, үр нөлөөг  тооцож үнэлээгүй.

-Байнгын ажлын байраар хангагдсан хүний тоо тодорхойгүй, хөдөлмөр эрхлэлтийн салбарын  бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хангалтгүй, системийн ажиллагаа бүрэн бус, heds.axplorer.net цахим системд санхүүгийн дэмжлэг авсан этгээдийн регистрийн дугаар давхардсан, 643 гэрээний мэдээлэлд нэг ижил утасны дугаар 2-55 удаа бичигдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж