Оросын тамирчид 2024 оны Парисын олимпод оролцох уу?

Хуучирсан мэдээ: 2022.10.05-нд нийтлэгдсэн

Оросын тамирчид 2024 оны Парисын олимпод оролцох уу?

Оросын тамирчид 2024 оны Парисын олимпод оролцох уу?

Оросын олимпийн хорооны тэргүүн Станислав Поздняков энэ сарын сүүлээр IOC буюу Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны ерөнхийлөгч Томас Бахтай ярилцаж, улсынхаа тамирчдыг олон улсын тэмцээн уралдаанд оролцуулах талаар ярих аж.

Бах өнгөрсөн долоо хоногт Италийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа Оросын тамирчдыг тэмцээнд оролцуулах боломжтой ч тамирчид нь өөрсдөө засгийн газрынхаа Украинд явуулж буй үйл ажиллагааг буруушааж, зайгаа барих хэрэгтэй гэж хэлжээ.

Поздняков Бахтай уулзалт товлоогүй ч энэ сарын 18-наас 21-ний өдрүүдэд Сөүл хотноо болох үндэсний олимпийн хороодын ерөнхий ассемблей дээр ийм боломж олдоно гэж найдаж буй юм байна. Тэрбээр “Match TV”-д ярихдаа “Бид Бахтай хараахан ярилцаагүй байна. Гэхдээ энэ асуудлын талаар Сөүлд болох ерөнхий ассемблей дээр ярилцах боломж гарна гэж найдаж байна” гэжээ.

Түүнээс Оросын тамирчид Парисын олимпод оролцох боломжтой эсэх талаар асуухад “Бид энэ тал дээр ажиллаж байна. Манай олимпийн хорооны гол зорилго бол Парисын олимпод Оросын тамирчдыг оролцуулах явдал” гэж хариулсан аж.

Мөн Бахын хэлсэн үгийн талаар Поздняков “Тэр тамирчдыг эх орныхоо хууль тогтоомж, олимпийн Хартийг зөрчихөөс өөр аргагүйд хүргэж байна” гэж буруутгажээ. Хамгийн гол нь тэрбээр спорт улс төрөөс ангид байх ёстойг сануулж, Бахыг хоёр нүүр гаргасан гэв.

Оросын спортын албаны хүмүүс, олимпийн өндрийн харайлтын аварга Мария Ласицкене тэргүүтэй тамирчид Бах болон ОУОХ-г ялгаварлан гадуурхсан гэж үзэж байна.

Украинд цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш ОУОХ-ноос спорт холбоодод хандан Орос, Беларусийн тамирчдыг тэмцээнд оролцуулах, тус улсуудад тэмцээн зохион байгуулахыг хориглох талаар зөвлөмж хүргүүлсэн. Гэхдээ теннис, жүдо зэрэг спортын холбоодын Орос, Беларусийн тамирчдыг төвийг сахисан статустай оролцохыг зөвшөөрсөн юм.

Олон жилийн турш засгийн газрууд нь цэргийн кампанит ажиллагаа явуулж байсан бусад орны тамирчдад ОУОХ ийм төрлийн спортын хориг арга хэмжээ авч байгаагүй гэж Поздняков онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж