"Сарын тэмдэг өвдөлттэй ирэх нь амьдралын чанарт нөлөөлж байна" | News.MN

"Сарын тэмдэг өвдөлттэй ирэх нь амьдралын чанарт нөлөөлж байна"

"Сарын тэмдэг өвдөлттэй ирэх нь амьдралын чанарт нөлөөлж байна"

"Сарын тэмдэг өвдөлттэй ирэх нь амьдралын чанарт нөлөөлж байна"

Сарын тэмдэг ирэх үед хэвлийн доод хэсгээр чангарч, хатгуулж, нуруу өвдөх зовуурь илэрдэг. Сарын тэмдэг нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн чухал үзүүлэлт юм. Дэлхий дээр өсвөр насны охидын ойролцоогоор 90 хувь нь сарын тэмдэг өвдөлттэй ирэх хам шинжтэй байна.

Хэдийгээр сарын тэмдэг өвдөлттэй ирэх хам шинж нь амь насанд аюул учруулахгүй ч хувь хүн болон нийгэмд дарамт учруулдаг. Судлаачид Улаанбаатар хотын өсвөр насны охидын дунд сарын тэмдэг өвдөлттэй ирэх хам шинжийн тархалт, түүний үр нөлөөний судалгаа хийжээ.

Аналитик судалгааны сургуульд суурилсан агшны загвараар 10-19 насны 403 охины дунд судалгаа явуулсан байна. Холбогдох мэдээллийг сарын тэмдэг стандарт агуулгын хуудас ашиглан авч, нүүр тулсан ярилцлага хийжээ. Судалгаанд оролцсон өсвөр насны 403 охины 88.3 хувь сарын тэмдэг өвдөлттэй ирэх хам шинжтэй байсан аж. Ингэхдээ сарын тэмдэг өвдөлттэй ирдэг нийт охидын 89 хувь нь эмчид үзүүлж байгаагүй бол 72.19 хувийн анхаарал төвлөрөлт муу байжээ. Энэ өвдөлтийн улмаас нийгмийн харилцаанд ороход хүндрэлтэй 53.37 хувь буюу 190 байгаа нь өсвөр насны охидын сарын тэмдэг өвдөлттэй ирэх хам шинж охидын амьдралын чанарт нөлөөлж байна гэж дүн гарчээ.

Сарын тэмдэг өвдөлттэй ирэх хам шинжтэй охидын тархалт их байна. Үүнийг улбаасан асуудлуудыг хөндөж, боловсролын байгууллагуудад иж бүрэн хөтөлбөр бий болгох нь охидыг энэхүү эзэг үеийг сайн даван туулах, зохих эмнэлгийн тусламж авахад тусална хэмээн АШУҮИС, АУС, Өрхийн анагаах ухааны тэнхимээс онцолж байна.

Б.УНДРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж