Экспортын мах буцаагдсаныг мэдэх хүн алга, Х.Болорчулуун сайд аа! | News.MN

Экспортын мах буцаагдсаныг мэдэх хүн алга, Х.Болорчулуун сайд аа!

Экспортын мах буцаагдсаныг мэдэх хүн алга, Х.Болорчулуун сайд аа!

Экспортын мах буцаагдсаныг мэдэх хүн алга, Х.Болорчулуун сайд аа!

"Эмээлт"-ийн зарим махны үйлдвэрийн лацыг авч, мах экспортлох зөвшөөрөл олгоод буй. Гэвч өнгөрсөн амралтын өдрүүдэд тус үйлдвэрүүдийн экспортод гаргах мах Хятадын хил дээрээс буцаагдсан мэдээлэл гарсан. Тодруулбал, 9800 тонн махыг Хятадын талаас стандарт шаардлагад нийцэхгүй гэж импортоор оруулахыг хориглосон байна.

Энэ талаар албанхынхнаас тодруулахад, МХЕГ-аас "Хил дээр олон тооны мах буцаагдсан талаар мэдээлэл ирээгүй байна. Түүнээс гадна "Экспортод гаргаж буй махыг Хятадын талаас хүлээж аваагүй бол гаалийн байгууллага лабораторид шалгана" гэсэн хариулт өглөө.

Өнгөрсөн саруудад МХЕГ-аас экспортын мах бэлтгэх, экспортын мах бэлтгэх эрхгүй үйлдвэрүүдэд шалгалт хийж, зөрчлүүд илрүүлсэн. Нийт 51 аж ахуйн нэгжээс хоёр нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байсан. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллага 49 үйлдвэрт хяналт тавьж ажиллажээ. Нэгдүгээрт, дулааны аргаар мах бэлтгэж, экспортод гаргах эрхтэй 17 үйлдвэрээс 12-ын үйл ажиллагааг үргэлжлүүлж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн 6000 гаруй тонн махыг Хятад руу гаргаж эхэлсэн. Хоёрдугаарт, мах экспортлох эрхгүй байж дулааны аргаар мах бэлтгэсэн долоон үйлдвэр байгааг мэдэгдсэн.

Тодруулбал, "Үүлэнгөү" ХХК, "БӨКТ" ХХК, "Натурал грийн фүүдс" ХХК, "Оргилон гүн" ХХК зэрэг аж ахуйн нэгжийн 541 тонн махыг МХЕГ-аас ХХААХҮЯ, ГЕГ-т шилжүүлжээ.

Хуулийн дагуу чиг үүргийн хувьд энэ махны экспортын асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлэх аж. Одоогоор тус устгалд оруулах махыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дэргэдэх Нийслэлийн зөвлөл хариуцаж буй. Гуравдугаарт, стандарт шаардлага хангаагүй 507 тонн мах нянгийн үзүүлэлт өндөр гарсан тул албадлагын арга хэмжээ аван хурааж, Зөрчлийн тухай хуулийн дагуу устгах эсэхийг шийдэх нь.

МХЕГ-ын шийдвэрээр энэ махыг Хүнсний тухай хуульд зааснаар зайлшгүй устгах шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ. Харин хил дээрээс буцаагдсан махыг МХЕГ болон бусад лабораторид дахин шалгаагүй бөгөөд тухайн аж ахуйн нэгж эргүүлэн татсан байна.

ГЕГ: АЛЬ ҮЙЛДВЭРИЙН МАХЫГ ХЯТАДЫН ТАЛААС БУЦААСНЫГ МЭДЭЭЛЭХ БОЛОМЖГҮЙ

Гаалийн ерөнхий газраас экспортод гаргахаар төлөвлөсөн их хэмжээний мах буцсан талаар тодруулахад "Хятадын талаас экспортын махыг стандарт хангаагүй гэх шалтгаанаар буцаасан нь үнэн. Гэхдээ хуулийн дагуу тухайн аж ахуй нэгжийн мэдээллийг хэлэх боломжгүй.

Гаалийн байгууллагын хяналтын лабораторид тус буцаагдсан махыг шалгаж шинжлээгүй. Тухайн мах нийлүүлсэн газар нь эргүүлэн татан авсан" гэсэн мэдээлэл өглөө.

Мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын дүнгээр мах, махан бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын стандартын шаардлага хангасан, дулааны аргаар боловсруулсан махыг Хятадад экспортлох ажлыг өнгөрсөн сараас зохион байгуулж буй. Махны экспортод зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллагаар зогсохгүй хууль хяналтын байгууллага ч анхаарч ажиллаж байгаа юм.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өнгөрсөн зургадугаар сараас иргэдийн гомдлын дагуу хяналт шалгалт хийж, 20 гаруй махны үйлдвэрийг лацадсан. Уг асуудлыг шалгах ажил удааширсан тул Шадар сайд С.Амарсайхан НМХГ-ын дунд шатны удирдлагуудыг ажлаас чөлөөлөх үүрэг хүртэл өгсөн. Прокурорын байгууллагын дүгнэлт гарсан ч тухайн лацадсан үйлдвэрүүдийн махыг одоог хүртэл устгаагүй хэвээр байгаа юм.

Гэхдээ тус махыг ямар нэгэн байдлаар худалдаанд гаргах боломжгүйг онцолсон.

Ямартай ч одоогийн байдлаар тухайн үйлдвэр экспортод гаргаж чадаагүй махаа хэрхэх нь тодорхойгүй байгаа аж. Мөн Нийслэлийн зөвлөл устгалд оруулах шийдвэр нь гарсан 500 гаруй тонн махыг хэзээ устгах нь одоогоор тодорхойгүй байна. Иргэд эдгээр олон тонн махаар хиам, бусад махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд гаргах вий гэж хардаж байгаа ч мэргэжлийн байгууллагууд үүнийг үгүйсгэлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун томилогдоод ажилдаа орсон. Одоогоор Х.Болорчулуун сайд ажлаа авснаас хойш гурил, гурилан бүтээгдэхүүний үн шууд 50 хувиар өсч,  махны экспорт зогсонги байдалд орлоо.  Харамсалтай нь, энэ асуудлыг одоогоор хариуцах эзэнгүй, шалгаж тогтоосон зүйлгүй, төрийн байгууллагууд нь мэдэхгүй гэж бие бие рүүгээ шидэлцсээр сууна. Угтаа бол 80 сая малтай монголчуудын хамгийн том боломж нь махны экспорт. Гэтэл экспортын мах нь чанарын шаардлага хангаагүй гэж буцаагдаад байгаад салбарын сайд нь ямар тайлбар өгөх бол. Х.Болорчулуун сайд гадаадад томилолттой эзгүй учир буцаасан экспортын махны талаар мэдэх төрийн байгууллагынхан алга!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2022-10-05 202.131.227.82

БОЛОРЧУЛУУН ӨӨРӨӨ ГУРИЛЫН ҮЙЛДВЭРТЭЙ ДЭЭ.

Avatar

Зочин 2022-10-05 202.179.24.117

Зөв мэдээлэл өгөөчээ Улаанбаатар хотод гаалийн бүрдүүлэлт хийгээд Замын-Үүдэд 5 машин очсон боловч хилээр хилээр гарах экспортын гэрчилгээг тохирох асуудал болоод Замын-Үүдэд очсон машинаа буцааж татсан тэрнээс биш Махтай машин хил давсан асуудал байхгүй болно.

Avatar

МХГ 2022-10-05 202.21.125.150

ХЯТАД АВААГҮЙ МУУ МАХЫГ ТЭГЭЭД ХУУШУУР БОЛГООД МОНГОЛЧУУД ИДЭХ ЮМ УУ… МХГ

Avatar

ЗОЧИН 2022-10-05 202.21.126.30

НААД БОЛОРЧУЛУУН ЧИНЬ ПОПОРХООС ӨӨР ЮУ МЭДДЭГ ЮМ. ЭНЭ ТОМ САЛБАРЫГ БАРАХГҮЙ ШДЭЭ, САРАНГЭРЭЛ АЖААГИЙН АРААС ӨШИГЛӨӨЧ ОЮУКА

Avatar

Зочин 2022-10-05 202.179.26.185

Chanar muu mahaar nohoi hooloj bolonshde

Avatar

Зочин 2022-10-05 172.58.17.250

Чи бас өөрөө идэж болно шүү

Avatar

Зочин 2022-10-05 172.58.17.114

Болорчулуун авлига аваад устгалд оруулахгүй дотоодод худалдах эрх олгох вий. Олон нийтийн болон МХЕГ, АТГ анхаарах хэрэгтэй шүү

Avatar

Зочин 2022-10-05 202.126.89.102

Тэр бодисоо хэрэглэж махаа удаан хадгалах нь зүй ёсны амуудал.Махны экспортоо хориглож цуг бэлчээр, ус,хөдөлмөр, бизнесийн хөгжил дэвшил олон юмаа устгаж байгаа үхэр монголчууд даа.

Avatar

Зочин 2022-10-05 192.82.73.4

Өнөрөө МХЕГын ажилтантайгаар чанаж идэж шалгаад зүгээр гэсэн яагаад хятадууд авахгүй байна вэ. Өнөрөөг хятадууд руу явуул

Avatar

Зочин 2022-10-05 202.126.90.127

За наад эрүүл ахуйн шаардлага хангаагүй мах чинь нөгөө Жёнкогын спиртийг ус болгодог туршлагаар тушёнка болчихвий дээ. Олны нүдэнд ил устгалд оруулаарай.

Avatar

news.mn gadni+ ard+LR+dr 2022-10-05 172.58.59.167

iduj

Avatar

homosexyydeerc 2022-10-05 172.58.59.167

BATAREINI UBJTEI TRASH

Avatar

SHADAR 3 TSEREG CHINI SAIN XARVAL NIGR SHYDE. 2022-10-05 172.58.59.167

– ZAILUUL

Avatar

tag 2022-10-05 192.82.91.204

унжрагыг нь хэн? ма лай нь зүүнэ дээ. + зайлуул. булшны ярлик

Avatar

Зочин 2022-10-05 59.153.114.233

Мэдэх хүн байхгүй мэдээлэл бол эх үүвэргүй гээн үг. Энэ худлаа л болж таарна. Хэрэв энэ үнэн бол нотолгоогоо таь.хард ан болгон үнэн байдаггүй.

Avatar

user | ylc kapmani 2022-10-05 172.58.59.167

sexsaitni tolgoilogchid ebtseldyylj, saityyd ni opson baaxan xkamer markaltsan- baaxan xymyysiig shaaltsyylj tamlana baisan 1000; 1000 r baliar yum xiideg ymxii CTN.xaraaltai yum xaraj yasj chadag bainaa.
####################################################################################################################################

Avatar

1990< gadni,ylcuun oplogoor,z**l. 2022-10-05 172.58.59.167

end grayhound nyraasan,zasaglaj,tsyglaralaar,indeciin indanyyd ni tanixgyi xyn shig taartsin,ytasas ch abax cuxuugyi,
xyn alax ni gexed ytasas abaxgyi baixgyi ta nar,xelgyi taksinixnas garga,OC XOPIGLO,XUU

Avatar

nigrtei shaaltsax ni shadar3 tseregiin xyyramch dambiijastaigas gert ni ochood syyxhyi yu 2022-10-05 172.58.59.167

ZASAGLUULJ,NIGR DUURIAMAL SHADART

Avatar

Зочин 2022-10-05 192.82.65.172

hood aj ahuin yam dampuursan bna.Eronhii said anhaarna uu. PRANTSAD ZUGAALAAD YABAJ BN.

Avatar

Зочин 2022-10-05 192.82.91.204

kkk

Avatar

tagtsa ni emchin shinjilgeegeer ymar,todorxoilno gj BN,COLIJ 2022-10-05 172.58.59.167

maineznd xolino, sodond xolino,yndaand xolino,

Avatar

dyrtai bn, karmani xylgaichid zasaglyylj,@TV #ytsaar,baingin 2022-10-05 172.58.59.167

Ctnkm,baliar

Avatar

dampyypyylaxaa,gyilagchdaar ajillyylj,ubchtei xyn ajillyylj ,batalgaat tsuun gej xed xelexiin 2022-10-05 172.58.59.167

ingeed xelchix tegerd xelchix,tandalt,ta nar xuduunii galzyychyydtsi temtsej chadgyi bol,chutgur chini xylgaichid zevseg yrgerleg yarzailt bishy.xyjnyyd shaxaad sain yum bailaa,chutguruu uursdundu byyd.

Avatar

inside xuuj? bainga,crzny 2022-10-05 172.58.59.167

kombination xiilged byzarlasan eldvin yum gyilagchnii xool idej yylaa. naad gyilagchind chini vaktsin shaxaj,mainez wald solid shaxaad bna.

Avatar

иргэн 2022-10-05 192.82.83.80

Шадар сайдын ажлын албад харъяа байгууллагуудад болж байгаа юм нэг ч алга. Энэ хүн МАНАН-ийн төлөөлөгч бололтой. Ховд гаралтай хотын фракцад байсан гэдэг 2 талаасаа нийцээд байх шиг. МХЕГ нь хорт бодистой махыг мэдээгүй одоо болтол устгаагүй, ГЕГ нь экспортын махыг ямар нэг үндэслэл гаргахгүйгээр буцаасан нь зохион байгуулалттай шинэ сайдын эсрэг явуулж байгаа акц мэт харагдаж байна.60 тэрбумынхан байнга уулзаж төрийн ажлыг ярьж хэзээ хэрхэн шийдвэр гаргах хууль санаачлахаа ярьдаг гэж байгаа.

Avatar

ta nar uupsduu xodoodoo ygaa gexed emlegt unchtei xynii boxipoor shyrshyyleed baixin 2022-10-05 172.58.59.167

GADNI ZASAGLUULAGCH, ,TRAK I JOLOOCJIO OOPSDOO BUUDSATAI,SACHI CHINI DUTNAA.

Avatar

Зочин 2022-10-05 192.82.91.204

хүүрийн формалин

Avatar

Зочин 2022-10-05 103.26.193.62

Махны экспортыг зөвхөн Хятадруу гаргадаг схем ээр төсөөлж бусад орнууд руу гаргадаг нүсэр хүнд суртлаа цэгцэлж өгөөч ээ, Иран, Казахстан, ОХУ руу гаргах гэж зөвшаөрөл квот мал эмнэлэгийн зөвшөөрөл гм хичнээн өдрийн ажил болох юм,

Avatar

kspitllizmin,xylgaichid niigem bolsom,gadagsh max gargana gj yu baixab,ene tsag yed ayultai. 2022-10-05 172.58.59.167

xylgaichdaar,negryydeer,1 xylgaich ajilaad BELDEYSEN DEER NI BAIJ BAIGAA.KARMANI GALZU DIILDGYI, DAGAHCHID.

Avatar

Зочин 2022-10-05 66.181.170.73

Ene chadakhgyi ee. Khudlaa yarik poprokh, idej uukhaas uur yum meddeggyi khyn sh dee. Ene yu ch medekhgyi, chadakhgyi baij alban tushaald shylsee goojuulj ajil unagaj yavdag ulsuud bolimoor yumaa. Khir khemjeendee l bai l daa. Naad khyn chin' idej uukhaa bodokhoos yamnii ajil bodokhgyi ee. Ajliig n' shn unagaad l duusna daa.

Avatar

Зочин 2022-10-05 192.82.81.162

Мах импексийн чанар стандартад нийцсэн хиам болж хувирна шүү дээ ойлгомжтой хаха

Avatar

Irgen 2022-10-05 192.82.81.65

Yamar negen argaar hudaldaand gargah vii de. Ashig honjoo l olj bval hunii amiig yuman chinee toohgui humuus mon ch olon bna da.

Avatar

Цагаан баавгай 2022-10-05 66.181.180.150

Махны бизнесийг бас ноолуур, нүүрс шиг болгожээ. Экспортод мах гаргах эрхгүй А.А.Н-үүд эрхтэй үйлдвэрүүдийн нэр дээр гаргаж байсан. Төрийн хүмүүс хутгалдахаар ийм юм болдог. Одоо махны бизнесээ унагаж, хэнд туслаад ыайгаа юм бэ?

Avatar

иргэн 2022-10-05 103.212.118.225

Манай Төр * Хувийн хэвшилийнхэн Ард иргэд ээ Хуурч мэхэлж Хуурамч хаяг шошготой Чанаргүй Хүнсний бараа шахдаг шигээ Гадны Улс орнуудад шахах гэж оролдож Шившигээ тарьж байх ч гэж дээ

Avatar

Зочин 2022-10-05 202.9.47.153

ali uildveriin mah gedgiig zarlah bolomjgui SHALTGAAN NI yu ve? Hen neg darga-n uildver bish biz???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж