Тэгш, сондгойгоор зорчуулах эсэх саналыг өнөөдөр авч дуусна | News.MN

Тэгш, сондгойгоор зорчуулах эсэх саналыг өнөөдөр авч дуусна

Тэгш, сондгойгоор зорчуулах эсэх саналыг өнөөдөр авч дуусна

Тэгш, сондгойгоор зорчуулах эсэх саналыг өнөөдөр авч дуусна

Нийслэлийн авто замуудад түгжрэлээс шалтгаалж тэг зогсолт үүсч буй. Тиймээс автомашиныг улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ээлжлэн хөдөлгөөнд оролцуулж, хязгаарлах эсэх дээр иргэдийг саналыг авч байгаа. Тодруулбал, тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах эсэхэд аравдугаар сарын 5-н хүртэл иргэдээс санал авах юм.

Хичээлийн шинэ жил эхэлсэн эхний долоо хоногт тодорхой бүсэд дугаарын хязгаарлалт үйлчилсэн найм хоногийн хугацаанд судалгаа хийж, мэргэжлийн байгууллагууд үнэлгээ, дүгнэлт өгсөн байна.

Авто машиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах үед өдөрт 237-283 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, хөдөлгөөний эрчим 30 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

2021 оны есдүгээр сарын 1-ний өдөр хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн хурд 7-9 км/ц байсан бол энэ жил 15-20 км/ц байсан аж.

Машиныг тоог давхцуулахгүйгээр тооцоход Улаанбаатар хотод өнөөдөр 642 мянга 315 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Энэ нь 2011-2012 онд зорчиж байсан автомашины тоо даруй 50 хувиар өссөн дүн юм. Харин өнгөрсөн жилийнхээс таван хувиар өсжээ. Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй авто машины тоо нэг сая 122 мянга 644 байгаагийн 57 хувь буюу 642 мянга 315 нь нийслэлд бүртгэлтэй. Гэтэл оношилгоонд орж буй машины тоо 351,038 буюу бүртгэлтэй машины 55 хувь. Улсын хэмжээнд ч оношилгооны хувь 52-оос хэтрэхгүй байна. Иймд иргэдийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалжээ.

ЭНД ДАРЖ САНАЛАА ӨГНӨ ҮҮ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2022-10-04 202.131.227.82

ХУУЧИН МӨРДӨЖ БАЙСНААР НЬ ҮЛДЭЭХ ХЭРЭГТЭЙ. ЮУН ТЭГШ СОНДГОЙ ВЭ

Avatar

Зочин 2022-10-04 103.229.122.216

Машины татварыг өндөр болгооч!Дуртай халтар нь лизингээр машин авч унана.Сүүлийн үед авгай хүүхнүүд лизингээр занималдаж банк бусуудын ашиг орлогыг нэмсээр байна!татварыг нь оцойтол нэмээд бензинээ олигтойхон үнээр өгөөд эхлэх хэрэгтэй

Avatar

Зочин 2022-10-04 64.119.27.90

Oron nutgiin mashinuud ih bgaa ni unen

Avatar

Зочин 2022-10-04 64.119.27.90

Odoohondoo uur alga alga daa

Avatar

том ах 2022-10-04 202.126.90.159

мэдээж замын ачаалал эрс буурч байгаа юм чинь тэгш сондгойгоор явах нь зүгээр дээ

Avatar

Зөв дэмжинэ 2022-10-04 192.82.81.162

Тэгш сондгойг дэмжиж байна. Нэг машинтай ядуу лалрууд нэг өдөр нь явахаа больчихвол маньд аштай юу. Приустэй ооркууд та нар 7 хоногийн 3 өдөрт халтуур хийхэд хангалттай. Бусад өдөр нь зүгээр бомбоогоороо оролдоод гэр хорооллынхоо яйжгий байшинд хэвтэж бай. Мах гурил төмс гурваас өөр идэх юмгүй байж юун машинсаг юм. Ажил төрөлтэй, орлоготой хүмүүс хаашдаа 2 машинтай болчихно. Ийм зааг ялгаа үүсгэх нь зөв. Хүрэлсүх мундаг байна

Avatar

Зочин 2022-10-04 124.158.120.30

хөдөлгөөнд оролцож байгаа хүнээс л авах хэрэгтэй гэртэй суугаа хүнд бол хэрэг үгүй болно

Avatar

зочин 2022-10-04 202.131.227.30

Уг нь зөв юм байгаам

Avatar

Зочин 2022-10-04 103.212.117.175

Хотоор дүүрэн хөдөөний дугаартай машин ???

Avatar

Зочин 2022-10-04 202.55.188.44

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая эсвэл баян олгийд ажиллуулж Улаанбаатар хотын тугжрэлийг бууруулахад нэмэр болгое.

Avatar

Зочин 2022-10-04 202.9.46.65

Эсэргүүцэж л байгаа шд. Тэгээд яахав түгжрээд л байцгааж байна биз. Надад хамаа алга. Би хотын төвд амьдардаг, эндээс гарах ямар ч шаардлага алга

Avatar

Зочин 2022-10-04 202.126.90.66

Тэгш, сондгойгоор зорчуулаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж