Улаанбаатарт 19, Өмнөговьд 29 хүнээс Covid-19 илрэв

Хуучирсан мэдээ: 2022.10.04-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 19, Өмнөговьд 29 хүнээс Covid-19 илрэв

Улаанбаатарт 19, Өмнөговьд 29 хүнээс Covid-19 илрэв

Монголд цар тахлын омикрон хувилбарын мутацийн халдвар нэмэгдэж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс анхааруулж буй. Тус төвөөс хийсэн сорьцын судалгаагаар долдугаар сарын сорьцод омикроны BA.5 хувилбарын дөрвөн дэд хэв шинж 70 хувьтай давамгайлж байгаа аж.

Энэ хувилбарын нууц үе 2.4 хоног. Иргэдийн давтан өвдөж байгаа хугацаа 6.6 сар байна. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог 18-39 насны бүлгийнхэн халдварт өртөх эрсдэл өндөр байгааг албаныхан анхааруулж буй юм.

ЭМЯ-наас иргэд нэмэлт тундаа хамрагдаж, хүүхдээ вакцинд хамруулах боломжтойг зөвлөж байгаа билээ.

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийсэн Covid-19-ийн шинжилгээгээр 51 тохиолдол шинээр батлагдсан байна. Нийт батлагдсан тохиолдлын 19 нь нийслэлд, Өмнөговь аймагт 29 тохиолдол бүртгэгджээ.

Сүүлийн 24 цагт 73 хүн эдгэж, 51 хүн хяналтад орсон байна. Харин улсын хэмжээнд 77 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж