Газрын тос экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК) болон түүний холбоотнууд (ОПЕК+) аравдугаар сарын 5-ны Лхагва гаригийн уулзалтаараа дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлын улмаас газрын тосны олборлолтоо их хэмжээгээр бууруулахыг зөвшөөрч магадгүй гэсэн мэдээллийн дараа газрын тосны үнэ Мягмар гаригт өслөө.
Брент төрлийн газрын тосны үнэ нэг торх нь 64 цент буюу 0.7 хувиар өсч, 89.50 ам.долларт хүрэв.
ОПЕК болон ОПЕК+ 2020 оноос хойш анх удаа Лхагва гаригт биечлэн уулзах юм. Энэ үеэр тэд олборлолтоо өдөрт нэг сая гаруй торхоор бууруулах төлөвтэй байна гэж ОПЕК мэдээлжээ.
Эрчим хүчний томоохон хэрэглэгч орон болох Хятад улсад Covid-19-ийн улмаас хөл хорио тогтоосон нь эрэлтэд нөлөөлж, Төв банкууд бодлогын хүүгээ өсгөж, ам.долларын ханш чангарсан. Энэ нь дэлхийн санхүүгийн зах зээлд нөлөөлсөнтэй холбоотойгоор газрын тосны үнэ зургадугаар сараас хойш дөрвөн сар дараалан унасан билээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ