Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан багийн “Шаамар гурав” гэдэг газар (тус аймгийн төвөөс зүүн урд зүгт 24 км, сумын төвөөс баруун урд зүгт 27 км)-т “Волво” загварын ачааны автомашин замын хажуу руу унасан тухай дуудлага тус аймгийн онцгой байдлын газар аравдугаар сарын 3-ны өдрийн 17:26 цагт хүлээн авчээ.
Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 24 км зам туулан 17:52 цагт очиход ОХУ-аас Монгол Улсын Орхон аймгийн чиглэлд (26 тн замын хар тос) тээвэрлэж явсан “Волво” загварын ачааны автомашин замын хажуу руу унасан байжээ.
Ослын улмаас ОХУ-ын иргэн, (эрэгтэй) жолооч автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг 10 минут ажиллаж, 18:02 цагт цогцсыг гарган, тус аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ