Украин дайн эхэлснээс хойших хамгийн том ахицаа гаргав

Хуучирсан мэдээ: 2022.10.04-нд нийтлэгдсэн

Украин дайн эхэлснээс хойших хамгийн том ахицаа гаргав

Украин дайн эхэлснээс хойших хамгийн том ахицаа гаргав

Украин улс дайн эхэлснээс хойших хамгийн том ахиц дэвшлээ гаргав. Тодруулбал, Украины арми өчигдөр /2022.10.03/ нутгийн өмнөд хэсэгт Днепр мөрний эрэг дагуух тосгонуудыг эргүүлэн авч, томоохон амжилт гаргалаа. Энэ нь Херсон мужийн нутаг дэвсгэрт харъяалагдана. Оросын арми хэдхэн хоногийн өмнө эзэлсэн байсан нутаг дэвсгэрээ орхин гарчээ.

Херсон дахь Оросын дэмжлэгтэй захиргааны албан тушаалтан Владимир Салдо уг мэдээллийг баталжээ. Украины арми голын дагуух хэд хэдэн сууринг эргүүлэн авсаар Дудчаны тосгон хүртэл явсан аж. Энэ нь нэг өдөрт ойролцоогоор 40 км урагшилсан гэсэн үг юм. Цаашилбал, Украины хоёр батальон Херсон хотоос зүүн тийш 70 км зайд орших Каховка усан цахилгаан станцад хүрэхийг оролдож байна гэж Салдо хэллээ.

Днепр мөрний баруун эрэгт Оросын цэргийн хангамжийн цэг буй. Украинчууд энэ цэгийг онилон давшилтаа хийж байна.

Харин нутгийн зүүн талаар украинчууд Луганск муж руу дайрчээ. “Хэд хэдэн бүс нутагт шинээр чөлөөлөгдсөн суурингууд бий” гэж ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэв. Олон газар ширүүн тулаан үргэлжилж буй ч албан ёсны мэдээлэл өгөөгүй байна. Учир нь сөрөг довтолгооны үеэр аливаа эрсдлээс сэргийлж, сурвалжлагчдыг фронтын шугамаас хол байлгаж буй гэв.

Эх сурвалж: BBC, EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ЗөвЗөв
7
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж