Омикроны шинэ хувилбар тархах эрсдэл өндөр байна

Хуучирсан мэдээ: 2022.10.04-нд нийтлэгдсэн

Омикроны шинэ хувилбар тархах эрсдэл өндөр байна

Омикроны шинэ хувилбар тархах эрсдэл өндөр байна

Эрүүл мэндийн яамнаас есдүгээр сард халдварын тархалт оргилдоо хүрэх эрсдэлтэйг анхааруулж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах ёстойг анхааруулж байв. Тэгвэл ДЭМБ-аас дахин нэг мэдэгдлийг гаргажээ. Тодруулбал, омикроны шинэ хувилбар Энэтхэг зэрэг улсад гарч, тархах чадвар нэмэгдэж байгаа учраас халдварын дэглэмийг сайтар сахих нь зүйтэй аж.

Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр, Монгол Улсын хувьд наймдугаар сарын эхэн үеэр эрчимтэй давамгайлсан хувилбарын давалгаа оргилдоо хүрээд шувтарсан. Үргэлжлүүлэн шинэ хувилбар орж ирнэ гэж бид өмнө мэдээлж байсан. ДЭМБ мэдээлснээр Энэтхэгт шинээр бүртгэгдсэн BA2.75 хувилбар эрчимтэй давамгайлах төлөвтэй байгааг олон улсын эрдэмтэд анхааруулж байна.

Шинэ хувилбар нь BA5 хувилбараас халдварлах чадвар нэмэгдсэн, шинж тэмдэгийн хувьд хүндрэх эрсдэлтэй.

Энэ шинэ хувилбар аравдугаар сарын эхээр буюу хүйтэн улирал эхлэхэд бүртгэгдэх болов уу гэсэн таамагтай байна. Бидний авах арга хэмжээ 12-оос доош насны хүүхдүүд болон 60-аас дээш насны хүмүүсийг вакцины нэмэлт тундаа хамрагдах шаардлагатай гэж зөвлөж байна.

ХАЛДВАРЫН ТАРХАЛТ НЭМЭГДСЭН Ч ХӨЛ ХОРИХГҮЙ

Сүүлийн өдрүүдэд Covid-19-ийн BA5 вирус өргөн тархаж байгааг салбар яамнаас анхааруулсан. Энэ хувилбарын нууц үеийн хугацаа 2.4 хоног байгаа юм. Халдварын тархалтын тухайд энэ сарын сүүлч, есдүгээр сарын эхэн үед оргил үе таарна гэж албаныхан тооцоолоод буй.

Тандалтын багийн судалгаагаар халдвар авсан иргэд:

  • Гэр бүлийн орчноос
  • Ажлын байрнаас
  • Олон нийтийн газраас халдвар түгээмэл авсан байна.

Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхэд боловсролын байгууллагын орчноос халдвар авах эрсдэл нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Гэсэн ч сургуулийн орчинд халдвар хамгааллын дэглэм баримталж танхимын сургалтыг хязгаарлахгүй байх зохицуулалт хийж байгааг онцоллоо. Учир нь нийт өвчлөлийн 19.1 хувийг хүүхдүүд эзэлж байна. Халдвар авсан хүүхдүүдийг насны бүлгээр нь ангилж үзвэл:

  • 27.2 хувь нь 0-4 нас
  • 44.6 хувь нь 5-11 нас
  • 19.7 хувь нь 12-15 нас
  • 8.4 хувь нь 16-17 нас байгаа аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж