Эх түүхийг сануулах, сурталчлах эш хөрөг | News.MN

Эх түүхийг сануулах, сурталчлах эш хөрөг

Эх түүхийг сануулах, сурталчлах эш хөрөг

Эх түүхийг сануулах, сурталчлах эш хөрөг

УИХ-ын намрын чуулганы нээлтээр нэгэн арга хэмжээ болсон нь Эзэн Чингисийн эш хөргийг “Их хуралдай” танхимд заллаа. Энэ танхимд УИХ-ын нэгдсэн хуралдаан болдог.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн баяр наадмаар буюу долдугаар сарын 11-нд зарлиг гаргасан нь Эзэн богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай. Уг зарлигт:

Нэг.Эзэн Богд Чингис хааны эш хөргийг Монгол төр эрхэмлэн дээдэлж Төрийн ордонд залсугай.

Хоёр.Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай.

Гурав.Монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсугай.

Дөрөв.Монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахиж буйгаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсугай” гэсэн байдаг.

Ингэснээр үр хойчдоо үүх түүхээ ойлгуулах, өвлүүлж үлдээх, нөгөө талаар Монгол Улсыг гадаадад сурталчлах зорилготой. Монголчууд түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа гэдэг. Үнэндээ, Чингис хааны байгуулсан гавъяа, дэлхийн улс төрд оруулсан хувь нэмрийг хүүхэд залуус төдийлөн мэддэггүй.

Тиймээс Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу эзэн Чингисийн эш хөргийг залснаар дэлхий даяар тархан суурьшсан нийт монголчууд бахархан дээдлэх, шүтээн нэгтэй болж байна гэсэн үг. Нөгөө талаар үүх түүхээ хамгаалж буй арга тактик ч гэж хэлж болно. Сүүлийн үед казакстан, турк, хятадууд санаатай, санамсаргүйгээр  Чингис хааныг манайх гэж ярих, бичих болсон.

Шинжлэх ухааны доктор, профессор антропологич Д.Түмэн эш хөрөг залах ач холбогдлын талаар ярихдааа "Чингис хааны хөргийг залах нь маш чухал ач холбогдолтой. Дэлхий дахинаа Монгол Улсыг Чингис хаанаар төсөөлж, мэддэг болсон. Эш хөрөг гэдэг нь бодит хөрөг гэсэн үг. Түүхч, судлаачдын хувьд Хувилай хаан зарлиг гарган зуруулсан Тайваньд хадгалагдаж буй эш хөргийг илүү бодитой гэж үздэг” тухай ярьсан байдаг.

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор А.Пунсаг “Монгол Улс төдийгүй дэлхий даяар тархан суурьшсан монгол туургатан бүхэнд хамаатай учир түүхээ танин мэдэх, түүхээрээ бахархах, сурталчлан дэлгэрүүлэх их ач холбогдолтой зүйл болж байгаа юм.  Дэлхий нийтээрээ хоёр дахь мянганы суут хүн гэж хүлээн зөвшөөрсөн, энэ Монгол улсыг байгуулсан гавьяа түүхтэй, дэлхийн улс төрийн бодлогод ч нөлөөгөө үзүүлж хувь нэмрээ оруулсан суут  хүн. Хуулийг эрхэмлэн дээдлэх, хууль ёсондоо захирагдах дэг журамт байдал,  олон улсын харилцаа, дипломат ёс гэх мэтээр Чингис хааны тогтоож байсан ухаант бодлогыг яриад баршгүй. Тэгэхээр бид энэ агуу эрхэм хүнийхээ эш хөргийг дээдлэх тухай зарлиг номоо дагах нь зүйн хэрэг” гэх тайлбар хийсэн байдаг.

Ийнхүү баяр наадмаас хойш гадаадад суугаа Монголын Элчин сайдын яамд, төрийн байгууллагууд, сургууль цэцэрлэгүүдээс гадна айл өрхүүд ч Чингис хааны эш хөргийг залах болсон.

Б.БАТ

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2022-10-04 66.181.167.254

МОНГОЛЧУУДАД ЧИНГЭСИЙН ҮЕЭЭС ӨӨР ТҮҮХ БАЙХГҮЙ ЮУ ? 13 -Р ЗУУНААС ӨМНӨ, 13-Р ЗУУНААС ХОЙШ, МАНЖИЙН ҮЕ ГЭЭД.

Avatar

Зочин 2022-10-04 202.179.26.185

Буряад маягийн хүн байж

Avatar

Зочин 2022-10-04 103.26.194.157

zuvh shuu bid chingiss khaaniihaa zurgiig toriin buh baiguullaguudad zalsnaar delhiig dahin neg udaa ezleh bolomjt bolno.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж