2022 оны 10 дүгээр сарын 4-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 121,488,593 төгрөгийн үнийн дүн бүхий 291,503 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 11 компанийн хувьцааны ханш өсөж, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хүрд" XK (HRD +14.98%), "Улсын их дэлгүүр" ХК (UID +12.61%) болон "Богд Банк" ХК (BOGD +4.86%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Могойн гол" ХК (BDL -14.97%), "Монгол керамик" ХК (KEK -14.90%) болон "Эрээнцав" ХК (ECV -14.77%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 4,578 ширхэг нэгж эрхийг 3,072,178 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 1,285 ширхгийг 126,248,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 1.21 хувиар өсөж, 33254.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,715,662,375,535 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ