Орос цөмийн зэвсэг хэрэглэвэл АНУ хариуг нь барина

Хуучирсан мэдээ: 2022.10.04-нд нийтлэгдсэн

Орос цөмийн зэвсэг хэрэглэвэл АНУ хариуг нь барина

Орос цөмийн зэвсэг хэрэглэвэл АНУ хариуг нь барина

Хэрвээ Путин цөмийн зэвсэг хэрэглэвэл АНУ болон НАТО-ийн холбоотнууд Оросын армийг устгаж, Хар тэнгис дэх флотыг живүүлнэ гэв. Энэ анхааруулгыг АНУ-ын Тагнуулын төв газрын дарга асан Дэвид Петреус Ням гаригт хүргэжээ. Тэрбээр “ABC” сувгийн “Энэ долоо хоног” нэртэй нэвтрүүлэгт оролцохдоо Путины цөмийн заналхийллийг нухацтай авч үзэх хэрэгтэй гэж хэлсэн.

“Украин хэдийгээр НАТО-ийн орон биш ч гэсэн АНУ болон НАТО-ийн хариу арга хэмжээ байх ёстой. Цөмийн зэвсгийн цацраг НАТО-ийн орнуудад тархвал үүнийг НАТО-ийн гишүүн рүү халдсантай адилтгаж ойлгоно. Энэ нь маш аймшигтай тул хариу өгөхгүй байж болохгүй. Зөвхөн таамаглал төдий зүйл хэлэхэд бид хариуд нь НАТО-г удирдан чиглүүлж, байлдааны талбар, Крым, Хар тэнгис дэх Оросын бүх цэргийг зайлуулахаар хичээж ч магадгүй” гэв.

Украины дөрвөн мужийг Орост нэгтгэх үйл явц нь олон мянган хувь хүнийг хориг арга хэмжээнд өртүүлж байна гэдгийг мөн Петреус онцоллоо. Тэр “Барууны орнуудад хийж чадах зүйл байсаар л байна. Путины хувьд байдал улам дордож магадгүй юм. Дайны талбарт тактикийн цөмийн зэвсэг ашиглалаа гээд байдлыг огт өөрчлөхгүй. Одоогоор Путинд хийж чадах зүйл алга” гэлээ.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Ням гаригт Путины цөмийн заналхийллийг буруушаасан. Путин Украин руу довтлох хариуцлагагүй шийдвэр гаргасан шигээ өөр ямар нэг шийдвэр гаргаж магадгүй гэж тэр үзэж байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж