"Нүүрсээ өрөндөө гаргаад байгаа учраас ам.доллар олохгүй байна" | News.MN

"Нүүрсээ өрөндөө гаргаад байгаа учраас ам.доллар олохгүй байна"

"Нүүрсээ өрөндөө гаргаад байгаа учраас ам.доллар олохгүй байна"

"Нүүрсээ өрөндөө гаргаад байгаа учраас ам.доллар олохгүй байна"

УИХ-ын гишүүн Н.Наранбаатараас төсөвт тусгасан алдагдал болон ам.доллар оруулж ирэхтэй холбоотой байр суурийг тодрууллаа.


Тэрбээр " УИХ-ын чуулганы нээлтээр төсвийн төслийг тарааж өгсөн. Ямар ч байсан 20 их наядын зарлагатай, 19 их наядын орлоготой төсөв байсан. Түүхэндээ хамгийн их зарлагатай, хамгийн бага алдагдалтай төсөв болж байна. Өмнөх жилүүдэд 2-3 их наядын алдагдалтай байсан шүү дээ. Тэгэхээр энэ удаагийн төсөвт алдагдал багаар тусгасан нь онцлогтой.

Миний хувьд орлогоо дайчилж, томоохон төсөл хөтөлбөрүүдээ урагшлуулах ёстой гэж бодож байна.

Ингэснээр орлогоо тэлэх боломжтой. Мөн шинэ хөрөнгө оруулалтуудыг хассан нь зөв. Энэ нь өмнөх шиг гишүүд сонгогдсон тойрогтоо их хэмжээний хөрөнгө оруулдаг жишгийг халж байна гэж харж байна.

Өнгөрсөн жил гишүүд тус бүр дөрвөн тэрбум төгрөг авч тойргоо усалж байгаа гэх мэдээлэл гарсан.

Гишүүд бол тэр дөрвөн тэрбумыг аваагүй. Дөрвөн тэрбум төгрөгт багтаан тойрогтоо хийх ажлуудын саналыг хэлсэн. Бид тухайн төсөвт багтааж саналаа өгч, бүтээн байгуулалтын ажил энэ жил явагдаж байгаа. Ирэх жил шинэ хөрөнгө оруулалт тавихгүй юм чинь энэ жил үргэлжилж байгаа ажлуудыг дуусгах төсвийг баталж өгнө гэж бодож байна. Үүнийг би дэмжиж байгаа. Эхлүүлсэн олон ажил бий. Тийм учраас эхний ээлжид үүнийг яаралтай дуусгах нь зөв.

Мөн үнийн өсөлт явагдахын хэрээр гадаад валютын нөөц зэрэг асуудал гарч ирнэ. Чуулганаар Мөнгөний бодлогыг хэлэлцэнэ.

Монголбанкны мэдээлэл сонсч байхад  оны эхэнд 4.5 тэрбум ам.долларын нөөцтэй гэж байсан. Харин одоогийн байдлаар 2.5 тэрбум ам.доллар байгаа гэж мэдээлэл авсан. Мэдээж валютын нөөц хомсдоод ирэхээр эрэлт үүсч, ханш өснө. Тиймээс валют олох зайлшгүй шаардлагатай. Олохын тулд худалдаа эрхэлж, бүтээгдэхүүн гадаадад зарж байж олно гэсэн үг. Алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр зэргээ л зарж ам.доллар олно. Тийм учраас боомтын нэвтрэх чадвараа сайжруулж нүүрсээ гаргах хэрэгтэй. Чингэлгээр гаргаж байгаа учраас экспорт сайн байгаа. Гэсэн ч ам.долларын урсгал нэмэгдэхгүй байгаа нь гэрээтэй холбоотой.

Өмнө нь Эрдэнэс Тавантолгой нүүрсээ түрүүлж зарж, мөнгөө аваад төмөр зам бусад төслүүд рүү хийчихсэн. Тэгэхээр одоо ам.долларгүй өрөндөө л нүүрсээ гаргаад байгаа гэсэн үг.

Тиймээс одоо яаралтай зарим офтек гэрээнүүдээ хязгаарлах, зохицуулах шаардлагатай. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулалтыг айхгүйгээр татаж оруулах хэрэгтэй. Оюутолгойгоос хойш гадаадын дорвитой хөрөнгө оруулалт орж ирсэнгүй. Хууль тогтоомж нь байн байн солигддог. Төр засаг нь солигдох бүрдээ өмнөх гэрээгээ хүчингүй болгодог зэрэг шалтгаанаар гадаадын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулахаас татгалзаж байна. Тэгэхээр энэ асуудлыг мөн анхаарч үзэх шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2022-10-04 64.119.26.152

ЭНэ орж байгаа валютаа урьдчилж авч элдэв бүтээн байгуулалт нэртэй зардалын хумих хэрэгтэй. Бүрч үгүй "нууц" гэж байгаа төмөрзамын бүтээн байгуулалтын зардалын аудит оруулж шалгах хэрэгтэй. Яагаад юунд нууцлах болов гэдэг сонин. Ийм маягаар валютын нөөц цааашид ч бүрдэхгүй.

Avatar

Зочин 2022-10-04 124.158.65.107

Чалко н гэрээтэй адилхан юм болжээ нүүрсний үнэ өсөөд сүйд болохгүй нүүрсний жолоочийн амьдрал дээшлэхээс өнгөрч тэнэг улс төрчидтэй монгол улс хөөрхий 24 оны сонгуульд ман сонгож тэнэгтэхээ болиорой ард түмээн

Avatar

Зочин 2022-10-04 172.226.45.169

Ene uul uurhai eserguutseed bsan ovoo jaahan uhaan suuj dee

Avatar

Зочин 2022-10-04 64.119.24.173

Одоо доллор еврогийн олдоц улам багасах б**х аа..Хятад Орос хоёр үндэсний мөнгөн тэмдэгтээр наймаа хийнэ. Бараа солилцоно.Доллор евро зэргээр худалдаа хийж эх орноо шулуулахгүй гээ биз дээ.

Avatar

м 2022-10-04 202.9.46.185

лалрууд аль эрт зээлээд идээд дууссан юмуудаа 4 ииг 2 болгосон хулгаачууд үлдсэн доллорын энд тэндгүй төсөл нэрээр хуваагаад дуусхан тодорхойл болж дэээ энэ өмнөговиин хулгаач хамгиин саынмэдэжл ярин даа доллор 5мянга хүрэн гэдэг нь үнэн болхондэээ жагаагиин хэлдгэээр

Avatar

Зочин 2022-10-04 202.21.108.167

Энэ бол туйлын үнэн үг дээ Нүүрснийхээ мөнгийг урдьчилж аваад идээд уугаад дуусчихсан гэдэг

Avatar

Зочин 2022-10-04 124.158.69.177

Хүрэлсүх өргөн зам тавьж тэнэгтээгүй бол өдийд нарийн замаар нүүрсээ гялалзуулах байлаа. Цариг зөрүүлсэн нь агуу тэнэглэл гэж мэрэгжилтнүүд хэлж байна.

Avatar

Зочин 2022-10-04 202.9.46.199

МАНгар зөв, МАНгар мэргэн удирдлага дор Монгол улс мөхөж байна.даа. Хүчээ нэгтгээд мөхөлрүү. Монгол биш Хятад хүмүүүс баялагтаа эзэн болжээ.

Avatar

гүнжид 2022-10-04 139.5.218.227

өөрөө өм/-н засаг дарга байхдаа мөнч их нүүрс гаргаж баяжсан. гурвантэсд ч уурхайтай болсон цогжавхлан гэдэг дэлгүүрээр мөнгөө угаадаг. одооч цагаан хад-ганц модоор нүүрс зөөж байгаа. АТГ үалгахыг нь харж байна.тэр цогжавхлан дэлгүүрийг АТГ, Татвар МАГад ар шалгаагүй бол тэмцэнэ

Avatar

Монгол эх орны эрх ашигаас урвасан төмөр замын холболтыг бусниулсан нөхөрт хариулага яагаад тооцохгүй байна 2022-10-04 192.82.68.141

Шууд сонгодог утгаар Тавантолгой-Гашуунсухайт-Ганц модны төмөр зам нарийн цагригаар холбогдсон бол ашиглалтад орсон цагаас эхлээд доллар орж ирэх байлаа гэвч одоо холболтын цэг гэж хэзээ дуусах тодорхойгүй үлгэр гараад ирсэн.

Avatar

Зочин 2022-10-04 103.57.94.83

ТТ-ГАШУУНСУХАЙТЫН чиглэлийн төмөр замын өрөнд нүүрсээ гаргаад байгаа учраас Монголд $ орж ирэхээ больжээ. 267 км ТТ-ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМ 1.2 ТЭРБУМ $ ТТ-ЗҮҮНБАЯНГИЙН ТӨМӨР ЗАМ 1.3 ИХ НАЯД ТӨГРӨГ. ЯАХААРАА ИЙМ ИХ ЗӨРҮҮТЭЙ БАЙНАА

Avatar

Зочин 2022-10-04 202.9.46.65

МАНыг яагаад зайлуулах ёстой вэ гэдэг асуултын бас нэг хариулт. Ярьж хэлж байгааг нь уншаад үз

Avatar

зочин 2022-10-04 66.181.176.82

энэ амьсгаа юу мэдэх вэ дээ, конопчинь

Avatar

Зочин 2022-10-04 66.181.160.114

ишш бандийн ярьж байгааг оркоо гэж

Avatar

Зочин 2022-10-04 66.181.191.151

iim gishuun bdag um uu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж