"Оросуудаас УБТЗ-ын тарифыг нэмэх санал гаргасан" | News.MN

"Оросуудаас УБТЗ-ын тарифыг нэмэх санал гаргасан"

"Оросуудаас УБТЗ-ын тарифыг нэмэх санал гаргасан"

"Оросуудаас УБТЗ-ын тарифыг нэмэх санал гаргасан"

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт төмөр замын тээвэрт тулгамдаж буй асуудлаар өнөөдөр /2022.10.04/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр, задгай тээвэр зогсч, контейнер тээвэр хийж байгаатай холбоотой бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орж байгаа. Тийм болохоор Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд тээврийн үнийг нэмэх асуудлыг судлаж байна. ОХУ-аас Улаанбаатар төмөр зам ХНН-ийн үнэ тарифыг нэмэх санал гаргасан. Олон жил алдагдалтай тарифаар ажилласан нь үнэн. Улаанбаатараас  Эрдэнэт хүртэл вагоноор явахад 8100 төгрөг, автобусаар үйлчлүүлэхэд 30 мянган төгрөг байдаг. Хямд үнэтэйгээс болоод тус нийгэмлэг олон жил маш алдагдалтай ажилласан. Дээрээс нь эрчим хүчний нүүрс, шатахуун тээвэрлэлтээс ашиг олдоггүй,  мөн 40-50 хувийн алдагдалтай. Тиймээс УБТЗ тарифаа өөрчлөхөөс өөр аргагүйд хүрч байна.

Тарифыг үе шаттай нэмнэ. Экспортын транзит ачааны үнийг нэмж, үүнээс бий болгосон орлогоор УБТЗ-ын парк шинэчлэлт хийхээр төлөвлөж байна.

Үүний дараа ажилчдын цалинг нэмэх, орчин нөхцөлийг сайжруулах зэрэг ажлыг хийнэ.

Харин Дарханы замын хувьд бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгахаар ажиллаж байгаа. Дарханы замыг дуусгахын тулд зах зээл дэх бүх цементийг авч, ашиглаж байгаа учраас үнэ нь өссөн гэдэг ташаа мэдээлэл. Монголын гурван том цементийн үйлдвэр болох "МАК", "Монцемент", "Хөтөл" зэрэг үйлдвэрүүд өдөрт тус бүр 3000 тонн цемент үйлдвэрлэдэг байсан. Гэвч наймдугаар сарын 16-наас "Хөтөл"-ийн цемент, шохойн үйлдвэр түр зогсч зах зээл дээр өдөрт 6000 тонн цемент нийлүүлэх болсноор үнэ нь өссөн бий.

Дарханы замбн бүтээн байгуулалтад өдөрт 700-800 тонн цемент ашиглаж байна. Ямар ч байсан импортын цементийн нийлүүлэлт нэмэгдэж байгаа тул ойрын хугацаанд цементийн үнэ буух байх гэсэн тооцоололтой байна.

Монгол Улс өмнө нь УБТЗ гэх ганцхан төмөр замтай байсан. Энэ нь Монгол-Оросын хамтарсан төмөр зам. Хөдөлгөөн, ачаа тээвэр зэрэг бүгдийг нэгдсэн удирдлагаар зохион байгуулдаг байлаа. Харин одоо олон төмөр замтай болсон. Бусад хувийн болон төрийн өмчийн төмөр замуудыг хэрхэн барьж байгуулах, зохион байгуулалтыг хийх зэргийг маш яаралтай зохицуулах шаардлагатай болсон. Энэ хүрээнд асуудлыг шийдвэрлэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-04 66.181.191.72

hulmasnuud nemie geheer l nemeh estoi u uu. muu arisaa hamgaalhaas uur um medehgui zusardagch balin n****

Avatar

ҮНЭН 2022-10-04 192.82.72.2

ВАГОНЫ ЖОЛООЧТОЙ ЯМАР Ч ХАМАА БАЙХГҮЙ. ХУРД ХЭТЭРҮҮЛСЭН ЗҮЙЛ Ч БАЙХГҮЙ. ТЕХНИКИЙН ДҮГНЭЛТ НЬ ГАРААГҮЙ БАЙХАД БЯМБАЦОГТ ХҮН ГҮТГЭХ ЯМАР ЭРХТЭЙ ХУЛГАЙЧ ВЭ

Avatar

Зочин 2022-10-04 103.26.195.23

Худал шааадаг МАНгар маал.

Avatar

ёстой гайхаж бна 2022-10-04 192.82.81.65

болж байна. гол нь манайхаас олсон ашгаа дайнд бүү зарцуулаасай. путиний украйнд хийсэн дайныг үнэхээр үзэн ядаж бна. бид 21-р зууны иргэд. үнэхээр гайхаж, гомдож бна

Avatar

Зочин 2022-10-04 103.161.242.185

Бүхэл бүтэн улс зуун жил ганц төмөр замтай, тэр нь ядаж бусад улсын гарт . Өөрийн хүч хөрөнгөөр боссон юм байна уу…

Avatar

Зочин 2022-10-04 202.9.46.7

С.Бямбацогт: Хурд хэтрүүлсэн вагоны жолооч 1.37 хувийн, туслах жолооч 0.93 хувийн согтолттой байсан. Цаашид ар, өврийн хаалгаар вагон хурдлуулдаг вагоны жолоочдын асуудлыг таслан зогсооно.😝😂

Avatar

ҮНЭН 2022-10-04 192.82.72.2

ВАГОНЫ ЖОЛООЧТОЙ ЯМАР Ч ХАМАА БАЙХГҮЙ. ХУРД ХЭТЭРҮҮЛСЭН ЗҮЙЛ Ч БАЙХГҮЙ. ТЕХНИКИЙН ДҮГНЭЛТ НЬ ГАРААГҮЙ БАЙХАД БЯМБАЦОГТ ТА ХОЁР ХҮН ГҮТГЭХ ЯМАР ЭРХТЭЙ ХУЛГАЙЧ НАР ВЭ

Avatar

Зочин 2022-10-04 202.126.90.66

51% хувиа авчих арга чарга байна уу ? судлаач шийдээч ….

Avatar

Зочин 2022-10-04 66.181.185.160

Эхлээд энэ дайныг далимдуулаад 51% хувиа авчихаач дээ

Avatar

Тээвэр зууч 2022-10-04 45.152.180.92

Тариф нэмнэ гэхээр яана гэсэн үг вэ? Вагон тавиулах гэж төлж байгаа 70 сая төгрөг, дээр нь УБТЗ дарга нарт өгөх ёндоо гээд энэ дүнгээс 4-7 дахин их мөнгө, танай салбар дэндэж байгаа штээ. Одоо нүүрснээс өөр ачаа гарахаа бол больсон. Чойрт юу л байна, нүүрс байна? Гарч байгаа юм алга. Танай дарга нарын хуваарилах квотыг хүлээгээд л байж байна. МТЗ гээд бас нэг аймшгийн байгууллага. Төр бизнес хийж эхэлье гээд байсан. Энийг л хэлээд байж.

Avatar

Тээвэр зууч 2022-10-04 45.152.180.92

Хэхэ, худлаа штээ

Avatar

ҮНЭН 2022-10-04 192.82.72.2

ЭНЭ Ш А А ЛТУУР НОХОЙ ШҮҮ

Avatar

Иргэн 2022-10-04 64.119.20.45

Орос Хятадын транзит ачааны тарифыг нэмэгдүүлнэ гэхээр монгол дүү нар нь боож үхчих гээд байх юм. Ахдаа байнга шулуулж байхдаа таарсан модон толгойнууд их байнаа

Avatar

Зочин 2022-10-04 192.82.82.95

оросыг төмөр замаас зайлуулах цаг ирсэндэгшүү

Avatar

Төмөр замчин. 2022-10-04 64.119.20.45

Транзит болон экспортын тээврийн ачааны тарифыг нэмэх нь зөв өө. Бас хүнс, шатахуун, цемент, эм эмнэлгихйн хэрэгслийн тарифыг нэмэхгүй гэснийг дэмжиж байна. Бодлогоо маш зөв тодорхойлсон байна. Тэгж байж төмөр замыг алдагдалгүй болгож, 15 жил нэмээгүй явж ирсэн дэндүү хямд тарифыг нэмэгдүүлж, 16 мянган төмөр замчны цалинг нэмэх асуудал ярьж байгааг ёстой хоёр гараа өргөөд дэмжинэ дээ хө

Avatar

Зочин 2022-10-04 66.181.176.137

гөлөг царайлах юу байна манайх үнэ тарифыг нэмэхгүй гэсэн санал зөрүүлээд гаргахгүй юу даа

Avatar

Юмаа ойлго 2022-10-04 64.119.20.45

Транзит тээвэр чинь манай төмөр замаар дамжиж байгаа тээвэр хөөе. Замаараа гадны ачааг хямд үнэтэй явуулах чинь харин гөлөг юм байгаа биз дээ

Avatar

Зочин 2022-10-04 192.82.83.184

Эдийн засаг хүнд үед тариф нэмж болохгүйэ.Оросын асуудал тэндээ л биз.Яагаад ийм буулт хийгээд бн вэ.Бензин үнэтэй авна.За гээд л ард түмэн төлнө.Бидэнд зөрүүлээд хэлэх баоьцаа алга уу.

Avatar

Пецдец 2022-10-04 202.131.229.75

Оросууд яагаад манай дотоод тээврийн тарифт хамаатай байдаг билээ?

Avatar

БНМАУ 2022-10-04 66.181.170.73

Яагаад гэвэл дурак минь УБТЗ чинь 50% ийг Оросууд эзэмшдэг, гэхдээ ТУЗ-ын дарга нь ОРОСЫН тал, УБТЗ-ын асуудлыг Кремльд шийдэж өгдөг юм. Жаахан юм уншиж бай Пецдец минь

Avatar

ахмад замчин 2022-10-04 139.5.216.154

Дэлхий даяар л түлшний үнэ тэнгэрт хадаж байхад тээврийн тарифад нөлөөлж л таарна. Одоо таксыины 1 км-ийн үнэ хэд гэж байгаа билээ дээ.Галт тэрэгний түлш зарцүүлалтыг таксытай зүйрлэх ч юм биш. Тарифаа нэмлээ гэж харааж зүхэх,эсэргүүлээд байх юм огтоос байхгүй асуудал. Хамгийн гол нь далимдуулж үнийг хэт хөөрөгдөхөөс л сэргийлэх нь зөв.

Avatar

Зочин 2022-10-04 202.179.25.90

Улаанбаатараас Эрдэнэт хүртэл вагоноор явахад 8100 төгрөг, автобусаар үйлчлүүлэхэд 30 мянган төгрөг байдаг. — арай хурдан явдаг болгочоод харьцуулна уу

Avatar

Таны сонголт 2022-10-04 64.119.20.45

Үнэтэйг сонгох уу, хямдыг сонгох уу сонголт нь таных

Avatar

Зочин 2022-10-04 139.5.216.154

УБ-аас Эрдэнэт хүртэл хэдэн км билээ. Хот дотор таксигаар явахад 8100 төгрөг бол юу ч ш. Тэгээд бодчих

Avatar

Зочин 2022-10-04 192.82.88.46

Энэ дайнаар нь далимдуулаад оросуудаас төмөр замаа салгаж авцгаая. Манай төмөр замын хөгжлийн тушаа бол оросууд шүү

Avatar

Зочин 2022-10-04 66.181.185.160

51% авахад л болно.

Avatar

Зочин 2022-10-04 202.21.114.139

энэ нэг балин хамралсан пиздуг зайлууулаач

Avatar

ИРГЭН 2022-10-04 66.181.167.254

ТА НАРТ ӨӨРТ ЧЧИНЬ ТОЛГОЙ БИЙ ЮУ? НААД МАХАН ТОЛГОЙ ЧИНЬ ТАРИФ НЭМЭХЭЭС ӨӨР ЮМ БОДОЖ ОЛОХ ЧАДВАРГҮЙ ЮУ ?

Avatar

болд 2022-10-04 202.131.245.210

Эхлээд УБТЗ доторхи хулгайгаа зогсоочих Тэр Раш Очирхүү мэтийн тэтгэвэртээ гарсан өвгөчүүл одоо хүртэл зөвлөх гэсэн нэрийн доор унаа машин унаж хангамж эдэлдэг гэсэн Зорчигч тээврийн үнэ бол алдагдал бол өчүүхэн жоохон зүйл Харин транзит ачааны үнийг нэмэх хэрэгтэй Мөн ТЗ-н вагоны хурдыг нэмэх хэрэгтэй Мэлхий шиг мөлхдөгөөс маш их алдагдал бий болж байгаа

Avatar

ЗОЧИН 2022-10-04 103.26.193.26

БЯМБАЦОГТ МЭДЭХГҮЙ БНА, УБТЗ ХНН ТЭЭВРИЙН БҮХ ТАРИФАА 2 ЖИЛИЙН ӨМНӨ БАЙХАА ОГЦОМ НЭМСЭН Ш ДЭЭ, УЛСАД ТӨЛӨХ 100-ААД ТЭРБУМЫН ӨРӨӨ УИХ-ААР ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛСАН, ОДОО ШИНЭ САЙДЫГ МАНГАРТУУЛЖ БАЙГААД АХИН ТАРИФАА НЭМНЭ ГЭНЭЭ, БОЛЬЖ ҮЗ,ҮҮНИЙ ОРОНД ҮРГҮЙ ЗАРДЛАА БАГАСГА,ТЭТГЭВЭРИЙНХНИЙГ ТЭТГЭВЭРТ НЬ ГАРГА, БАГА СААРАЛ ОРДОНД БҮГСЭН ХҮМҮҮСЭЭ ЦӨӨЛ, АЧАА ТЭЭВРЭЭ, ОРЛОГОО НЭМЭГДҮҮЛ

Avatar

Зочин 2022-10-04 192.82.86.189

УБТЗ ОЛОН ЖИЛ АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАСАН ГЭХ ЮМ. ХАМГИЙН БАЯН БАЙГУУЛЛАГА ВАНТ УЛС БАЙГАА БИЗ ДЭЭ. АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА ГЭЭД ҮНЭ НЭМЭХ ТУХАЙ ХАА САЙГҮЙ ЧАЛЧИХ ЮМ. ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР Ч ЯЛГАА БАЙХГҮЙ. ӨӨРСДӨӨ ХЭМНЭЛТ ЯВУУЛАХ, ТЕХНООЛОШИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙХГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2022-10-04 64.119.17.25

Зорчигч тээврийг бол алдагдалтай ажиллуулах уу, зогсоох уу гэдэг л асуудал бий. Манайх шиг цөөхөн үорчигчтой улсад хэзээ ч ашигтай ажиллах боломжгүй. Харин нүүрс зэрэг бараагаа хямдруулаад өөр зэсийн баяжмал зэрэг ачаагаа өндөр үнээр тээвэрлэж алдагдлаа хаадаг байсан. Тэр л зарчмаараа явсан нь дээр байлгүй дээ.в Дотоодын нүүрсний тээврийн хөлс нэмэгдвэл цахилгааны үнэ шууд нэмэгдэх нөхцөл үүснэ. Барилгын материал зэрэг ачааны тарифыг бол өртөгтэй нь уялдуулаад тогтоож болох биз.

Avatar

Мэргэжилтэй ахмадаа юунд ад үздэг юм бол? 2022-10-04 139.5.216.154

Өөрсөдийнхөө үрэлгэн увайгүй үйлдлээс үүссэн алдагдлаа Орос руу чихэх гэж үү? Хэрлэн гэгчийнхээ үрэлгэн задлыг эхлээд таначих аа. Юм л бол замын даргын тусгай вагон хөлөглөх,"Баян буурал" амралтын люкс өрөөнд хэвтэж байдаг Хэрлэнгийнхээ үрэлгэн зардлыг эхлээд таначих.Дараа нь үндсэн мэргэжлийн туршлагатай ахмад ажилчдаас сурах юм их бий. ямарч сурах бичигт байдаггүй хэний ч санаанд оромгүй техникт гэнэтийн гэмтэл гардагийг тэд л нүдээрээ бхраж иеэрээ биеэрээ туулсан хүмүүс.

Avatar

Зочин 2022-10-04 64.119.17.25

Гол нь тээвэр зохион байгуулалтаа зөв хийж тээвэрлэлтийн өртгийг багасгах чиглэл рүү ажиллах хэрэгтэй дээ. гацаад байгаа ачаагаа төмөр зам дээр биш илгээгчийн агуулахад хуримтлуулаад өртөө зөрлөгөө түгжээд байхгүйгээр галт тэрэгний хөдөлгөөний зурмагийг тухай бүрд нь засаж залруулж зураад техникийн хурд, вагон эргэлтийг нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулсан нь илүү чухал.

Avatar

Зочин 2022-10-04 66.181.161.79

арай даварч байнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж