Ким Кардашиан 1.26 сая доллараар торгуулна

Хуучирсан мэдээ: 2022.10.04-нд нийтлэгдсэн

Ким Кардашиан 1.26 сая доллараар торгуулна

Ким Кардашиан 1.26 сая доллараар торгуулна

Реалити од Ким Кардашиан инстаграм дээрээ “EthereumMax” гэх крипто хөрөнгө сурталчилсан. Энэ сурталчилгааны төлөө Ким 250 мянган ам.доллар авсан. Гэвч үүнийхээ талаар ил тод хэлээгүй гэж Үнэт цаас, валют арилжааны хороо түүнийг буруутгажээ. Энэ үйлдлийнх нь төлөө Үнэт цаас, валют арилжааны хорооноос  түүнд 1.26 сая ам.долларын торгууль ногдуулах болжээ. Мөн гурван жилийн хугацаанд ямар ч критпо үнэт цаас сурталчлахгүй байхыг Ким зөвшөөрлөө.

Кардашиан 2021 оны зургадугаар сарын 13-нд инстаграмдаа уг сурталчилгаа нийтэлсэн. “Та нар криптод дуртай юу? Энэ бол санхүүгийн зөвлөгөө биш, харин миний найзууд надад энэ талаар хэлсэн юм” гэж тэр бичжээ. Энэ үед түүний инстаграм 225 сая дагагчтай байжээ.

Үнэт цаас, валют арилжааны хороо Кардашианыг үнэт цаасны тухай хуулийн заалтыг зөрчсөн гэжээ. Түүнийг криптовалютыг хууль бусаар сурталчилсан гэж буруутгаж байна. Үнэт цаас, валют арилжааны хороо 2017 онд криптовалют сурталчлахдаа мөнгө авсан бол түүнийгээ ил болгож байхыг хуульчилсан юм. Кардашиан тус хорооны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй хэдий ч бас үгүйсгээгүй аж.

“Ким Кардашиан энэ асуудлаа Үнэт цаас, валют арилжааны хороотой хамтарч шийдсэндээ баяртай байгаа. Тэр туслахын тулд чадах бүхнээ хийхэд бэлэн байна. Мөн тэр сунжирсан маргаанаас зайлсхийхийн тулд энэ асуудлыг шийдэхийг хүссэн” гэж Кимийн өмгөөлөгч хэлэв.

Ким криптовалют сурталчилсныхаа төлөө Үнэт цаас, валют арилжааны хороонд торгууль төлж буй анхны алдартан биш юм. Боксчин Флойд Мэйведер болон хөгжмийн продюсер Дижэй Халед нар 2018 онд торгуулж байсан. Жишээлбэл, Флойд Мэйведер 300 мянган ам.доллараар сурталчилсан хэдий ч 600 гаруй мянгын торгууль төлжээ. Харин Дижэй Халед 50 мянган ам.доллараар сурталчилгаа хийсэн ч 150 мянгыг төлсөн. Жүжигчин Стивен Сигал мөн 2020 онд 300 мянган ам.долларын торгууль төлж байв.

Ким Кардашиан өмнө нь амттанаас эхлээд ариун цэврийн цаас хүртэл сурталчилж байсан. Гэтэл энэ удаад криптовалютын ертөнцөд хөл тавьсан нь бурууджээ.

Эх сурвалж: CNN, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж